gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     1.15
  • Валютын ханш
    $ | 3561₮
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ | 3561₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 1.15
Валютын ханш
$ | 3561₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл" хэрэгжинэ

Эдийн засаг
5 цаг 56 минутын өмнө
10
Twitter logo

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өчигдөр /2026.01.14/-нд Сангийн яаманд боллоо.

Япон Улсын Засгийн газрын 500.сая иен (3.14 сая ам.доллар)-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих тус төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-уудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг (хөдөлгөөнт трансформаторын оношилгооны автомашин, эрчим хүчний сүлжээний ажиллагааны бодит хугацааны дижитал симулятор зэрэг) нийлүүлэх ажлыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг болох “ЖАЙКА”-аар дамжуулан гүйцэтгэх юм.

Япон Улсын Элчин сайд Игавахара МасарүГарын үсэг зураг үеэр Япон Улсын Элчин сайд Игавахара Масарү: Монгол Улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор 20 хувийг хөрш орнуудаас импортоор хангадаг бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь үндэсний хэмжээний чухал асуудал юм. 

Монгол Улсын Засгийн газар, дотоодын сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар энэхүү сорилтыг даван туулахыг зорьж байгаа хэдий ч, үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд эрчим хүчний сүлжээний дэд бүтэц, түүний зохистой ажиллагаа болон засвар үйлчилгээний чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлагатай юм.

Энэхүү төсөл нь эрчим хүчний сүлжээний ажиллагааний бодит цагийн дижитал симулятор, хөдөлгөөнт трансформаторын туршилтын машин зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, улмаар эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, Монгол Улсын иргэдийн амьдрал болон эдийн засгийн үйл ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

Мөн уг төсөл нь өмнө хэрэгжүүлсэн техникийн хамтын ажиллагааны төслийн явцад илэрсэн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд хоёр улсын өдийг хүртэлх хамтын ажиллагааны суурин дээр хэрэгжинэ гэдэг утгаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх болно.

Сангийн дэд сайд Б.ХуланСангийн дэд сайд Б.Хулан: Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Солилцох ноот бичиг болон хэлэлцээрт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна.

Монгол болон Япон Улс нь 1997 оноос хойш иж бүрэн түншлэл, 2010 онд стратегийн түншлэл, 2022 оноос хойш тусгай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд Япон Улсын Засгийн газраас манай улсад 120 гаруй тэрбум иений буцалтгүй тусламж, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, 60 орчим тэрбум иений бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тусламж үзүүлсэн байна.

Өнөөдрийн 500 сая иений буцалтгүй тусламжийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон “Диспетчерийн үндэсний төв” компаниудад цахилгаан эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг Япон улсын хамтын ажиллагааны агентлаг “ЖАЙКА”-аар дамжуулан гүйцэтгэх юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна.

ЖАЙКА-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ ЖАЙКА-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ: “ЖАЙКА” бол Япон улсын албан ёсны буцалтгүй тусламжийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн гарын үсэг зурсан төсөл хөтөлбөр нь зүй зохистойгоор хэрэгжин, Монгол талдаа тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх хүртэлх бүх  ажиллагааг хангаж ажиллана.

Энэ удаагийн хамтын ажиллагаа нь өмнө нь хэрэгжиж байсан техникийн хамтын ажиллагааны үргэлжлэл гэж хэлж болно.  Тус техникийн хамтын ажиллагаа нь 2022 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжээд 2025 онд дууссан бөгөөд төслийн хүрээнд эрчим хүчний салбарын 100 гаруй инженер, ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, мэдлэг чадварыг нь өргөжүүлсэн.

Үүний үргэлжлэл болон хэрэгжиж буй төсөл юм. Миний бие Монголд 2024 оны зун ирсэн. Жил гаруй хугацаанд Монгол улсад ажиллаж байна.

Япон, Монголын хооронд маш олон салбарын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлсээр байна. Цаашид энэхүү хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй явуулахад “ЖАЙКА”-ийн зүгээс анхааран ажиллах болно.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа: Өнөөдөр манай компанийн хувьд чухал үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон Эрчим хүчний яам хүсэлт тавьсны үндсэн дээр Япон Улсын Засгийн газар, Япон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-аар дамжуулан манай компанид нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн буцалтгүй тусламж үзүүлэх чухал үйл явдал болж байна.

Энэ нь эрчим хүчний салбарын өсөлт, цэцэглэлт, ногоон эрчим хүч рүү шилжилт хийхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. 

Манай компанийн тухайд 2 сая долларын буцалтгүй тусламжаар хүчний трансформаторын үндсэн 7 төрлийн хэмжилт, туршилт хийх явуулын иж бүрэн лаборатори 2 ком, мөн бусад шаардлагатай 15 багажийн тусламжийг үзүүлж байгаа нь алслагдсан дэд станцуудын ашиглалтын түвшин нэмэгдүүлэх, оношилогоонд тулгуурласан бодлого төлөвлөлт, засвар тохируулгын ажил хийх, Дамжуулах сүлжээний найдвартай, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад өндөр ач холбогдолтой юм.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани нь 2025 онд Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлтөд орж, хоёр салбар (Баруун бүс, Алтай-Улиастайн бүс) шинээр нэмэгдсэн. Үндсэндээ Монгол Улсын газар нутгийн 95 хувь, хүн амын 87 хувьд үйл ажиллагаа явуулахаар өргөжин тэлсэн.

Хол зайд үйл ажиллагаа явуулах явуулын иж бүрэн лабораторитой болно гэдэг нь техникийн бэлэн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрчим хүчний салбарын хүнд цаг үед Япон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн олон төсөл хэрэгжсэн. Иймд Японы элчин сайдын яам, “Жайка” байгууллага болон Японы ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Диспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Ч.АмарсанааДиспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа “Диспетчерийн үндэсний төвд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн эхний хэсэг нь 2022-2023 онд Эрчим хүчний яам болон Япон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-ийн хооронд Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд  эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах болон боловсон хүчний чадавхжуулах төслийн хүрээнд анхлан нийлүүлэгдсэн байдаг.

Энэ төхөөрөмж нь Монгол Улсын эрчим хүчний системд нэвтэрснээр бид эрчим хүчний системд болоогүй процессыг загварчилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд томоохон ач холбогдолтой юм.

Тус төхөөрөмжийг анх нийлүүлэхдээ дөрвөн коорын буюу цөмтэйгөөр нийлүүлсэн. Ингэснээр энэхүү дөрвөн цөмтэй төхөөрөмж нь манай улсын эрчим хүчний системийг бүхэлд нь загварчлахад бага зэргийн учир дутагдалтай байсан учраас энэхүү төслийг үргэлжлүүлэх саналыг тавьсан.

Японы Засгийн газар тус хүсэлтийг хүлээн авч, 20 цөм хүртэл өргөтгөж байгаад талархаж байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн бүхэлд нь загварчилж, болзошгүй эрсдэлтэй горимуудыг урьдчилан тооцоолж, тогтвортой ажиллагааг хангахад чухал нөлөөтэй” гэв.

Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 орчим хувийг импортоор хангаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүрэлцээ, найдвартай байдал тулгамдсан асуудал болоод байгаа үед энэхүү төсөл хэрэгжиж байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан