gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #35: “Автобусанд хүмүүстэй чихцэлдэх ч надад сайхан байна. Учир нь энэ бодит амьдрал”

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
Өчигдөр
74
Twitter logo
Г.Тэгшсүрэн
74
Twitter logo
ГУТАЛ
Өчигдөр

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.

Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Уулзаж ярилцахыг хамгийн ихээр хүсдэг байсан хүн өмнө сууж байна. Ямар хүн байдаг бол, юу мэдэрдэг бол...Хаанаас эхэлж, хаа хүрдэг юм бол?. Энэ бодлууд намайг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг, мансуурдаг байсан хүнтэй уулзууллаа.

Ёроолд нь унатлаа элийрч, халтирсан. Эцэст нь зөв эмчилгээний хүчээр эргээд “хүн” болжээ, тэр.

Энэ удаагийн “ГУТАЛ”-аар хүн хэрхэн мансуурагч болж, эргээд бас больж чадсаныг хөндөж буй.  Тэр больж чадсан. Үүгээрээ бусдыг ч бас чадна гэж уриалахаар шийджээ.

"НЭГ ДОНТОГЧ Л НӨГӨӨ ДОНТОГЧДОО ТУСАЛЖ ЧАДНА"

(Өмнөх нийтлэлүүдийг ЭНД-ээс, ЭНД-ээс унших боломжтой). 

-Өмнөх хоёр дугаарт түүний хаанаас эхэлж, юунд хүрснийг бичсэн. Энэ удаад хэрхэн больж, хийсвэр, хоосон ертөнцөд бус хүний орчлонд үлдэж чадсаныг хуваалцах гэж байна. Тэр хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Уншигч танд чамлахаар хугацаа мэт санагдаж болох ч нэгэнт энэ төрлийн бодист донтож, олон жил мансуурсан хүмүүсийн хувьд энэ бол амжилт гэж тооцож болох аж.  

Монголын  Пабло Эскобар гэж хэлж болохоор томоохон наймаачны гэрээс золоор амьд гарсан тэрбээр шууд л ОХУ руу явсан. Тэр энэ шийдвэрээ “Хаана аврал байна, тийшээ явахыг хүссэн” гэж тодотгосон юм. Ингээд Орост очсон, тэнд Rehab бий.

Rehab бол (Rehabilitation) нөхөн сэргээх эмчилгээ. Энд хүнийг аливаа донтолтоосоо ангижрахад нь туслах зорилгоор бие махбод, сэтгэлзүй, нийгмийн харилцааны гээд олон талын ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ гутлын эзний очсон Rehab-д сэтгэлзүйчид бий. Тэд донтогчтой ярилцана. Дотор байгаа бүх зүйлээ ярихыг зөвлөнө, тэгээд сонсоно. Бас энэ бүхэн хаанаас эхэлснийг бичих даалгавар өгнө. Даалгавар бүрийн араас лекцтэй. Энэ гутлын эзэнд хамгийн эхэнд “Донтолтоос болж чамд тохиолдсон 10 хор уршиг” сэдэвт бичих даалгавар өгчээ. Үүнийг бичихийн тулд өнгөрсөнд туулсан бүхнийг эргэн санаж, мэдэрснээ буулгана. Бичсэнийхээ дараа өөртэйгөө яг адилхан донтолттой хүмүүст ярьж өгнө. Сонссон хүмүүс эргээд сэтгэгдлээ хуваалцана. Rehab-ийн үндсэн зорилго нь энэ. “Нэг донтогч л нөгөө донтогчид тусалж чадна”.

Мансуурагчид өчүүхэн жаахан бодис олох гэж үнэхээр муухайг үйлддэг. Бодисоос болж хүн чанараа алддаг. Нэг нь нөгөөгөө барьж өгнө. Хуурч мэхэлнэ. Ингэсээр хүнд итгэж чадахаа больчихдог аж. Харин Rehab-д хэнд ч хэлж байгаагүйгээ ичиж, санаа зоволгүй бүгдийг ярихаар дотор онгойдог гэж гутлын эзэн ярилаа.

Ингэж яриулсны дараагаар лекц орно, сэдэв нь “Бэлэн болсон”. Хүн “Тийм ээ, би хар тамхичин” гэж өөрөө өөртөө үнэнээ хүлээн зөвшөөрөхөөс нааш бусдын тусламжийг авах боломжгүй гэнэ. Гутлын эзэн өмнө нь 90 хоног эмнэлэгт хэвтсэн ч гарч ирээд л дахиад хэрэглэчихсэн. Учир нь тэнд юу ч маш хүчтэй эм уулгаснаас өөр гойд эмчилгээ хийгээгүй. Юу ч ойлгоогүй, хар тамхичин гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэл түүнд төрөөгүй аж. Харин би хүссэн үедээ үүнээс гарч, хаяж, больж чадна гэж андуурч явжээ. Энэ андууралдаа “алуурчны” гэрт хоригдож, ёроолд унах үедээ  “За тийм ээ, би хар тамхины боол юм байна” гэж бууж өгчээ. Хүн  ингэж бодит ертөнцийн үнэнд бууж өгсний дараа л эдгэрэл эхэлдэг гэнэ.

Rehab-д очсон хүний өөрийнх нь туулж өнгөрүүлснийг өөрөөр нь яриулна, бусдад сонсгоно, бас сэтгэлзүйчид зөвлөгөө өгнө. Тэр зөвлөгөө өгч буй хүмүүс мансуурагч байсан ч, больж чадаад даруй 10 гаруй жилийг өнгөрүүлсэн байх аж. Донтогч л донтогчдоо тусалдаг гэдгийн учир энэ. Зөвхөн яриулаад, зөвлөөд суугаад байх биш  нийгмийн харилцаанд эргээд ороход нь туслахаар ажил хийлгэнэ. Өглөө босоод талхаа өөрсдөө барина, хоолоо хийнэ. Костюм өмсүүлээд өглөөнөөс орой хүртэл ажил хийлгэдэг  юм байна. Энэ нь элдэв юм бодох завгүй байлгах, нэмээд чи ийм хүн байсан шүү дээ гэдгийг буцаан сануулах зорилго. Дүгнээд хэлбэл Rehab хүнийг гомдоохгүй, хүнд худлаа ярихгүй, үнэн байхыг л түүнд заажээ.

Мансуурдаг, тэгээд шартдаг болсон үедээ хүн улирал солигдож байгааг, ер хүний ертөнцөд юу болж буйг ч анзаарах сөхөөгүй амьдарч байдаг. Нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд бодит амьдралын өмнүүр татсан хийсвэр хөшиг аажмаар нээгдэж, энгийн, эгэл жирийн хүний амьдралд тэд буцаад хөл тавьдаг байх нь. “Орост нэвсийтэл цас орно. Өглөө 07:00 цагт босон гадаа гараад дасгал хийнэ. Цас хараад “Хөөх ямар гоё гялтганадаг юм бэ” гээд л бодож байгаа юм, яг л цасыг анх удаа харж байгаа жаахан хүүхэд шиг. Зун болоод улирал солигдох, шөнийн тэнгэрийн од хүртэл гоё санагдаад л. Нээрэн ийм гоё бил үү гэж бодогдоно. Тэр болгоныг ч мэдэрч чадахаа байчихдаг юм билээ” гэж гутлын эзэн ярьж байна.

Яагаад ингэтлээ бодит ертөнцийн байдаг л зүйлсийг гайхах хэмжээнд оччихдог нь сонин. Хүн бодис хэрэглээд бодит ертөнцөөс холддог. Бодит бус ертөнцөд байрны зээл, хүүхдийн сургууль, цэцэрлэг, хийж дуусгаагүй ажил гэх мэт асуудал ер байхгүй. Мансууруулах бодис хүний мэдрэмжийг хөлдөөчихдөг байх нь. Гэхдээ яг үнэндээ ингэлээ гээд асуудал шийдэгдэхгүй улам л даамжраад байдаг. Эцэст нь, асуудал нь ч, хүн нь ч үгүй болж хийсвэр ертөнцдөө уусаад алга болно.

Энэ тухай тэр “Хүн хэзээ ч одоо л нэг сайхан болчихлоо гээд санаа амар суухгүй юм билээ л дээ. Тийм амьдрал гэж байхгүй. Асуудал байнга байна. Хэзээ ч чиний төлөвлөснөөр төгс амьдрал бий болохгүй. Хүн хэзээ санаа зовох асуудалгүй болох вэ гэвэл үхэхдээ л юм билээ. Тиймээс зугтах биш шийдэх л хэрэгтэй” гэв.

"ЗӨВХӨН ӨНӨӨДӨР Л ЦЭВЭР БАЙЯ, МАРГААШ ЮУ БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ"

Орост жил гаруйн хугацаанд эмчлүүлээд Монголдоо ирэхээр боллоо. Гэхдээ тэр дотроо айж байсан. Учир нь донтолтоосоо бүрэн ангижраагүй, энэ бол хэзээ ч дахиж болох өвчин. Тэр өдөр бүр өөртэйгөө ажиллаж байж л эрүүл, цэвэр байдлаа авч үлдэнэ. Тиймээс гэртээ л суугаад байвал “галзуурна”, тэсэж чадахгүй гэдгээс айж байжээ.

Энэ цаг мөчид багын найз нь түүнийг хайж байв. Ингээд ээжээс нь асууж, ээж нь түүнд энэ талаар хэлснээр мансуурч эхлэхээсээ өмнө үй зайгүй дотно явсан найзтайгаа Монголд ирээд уулзлаа. Үхсэн, амьд нь мэдэгдэхгүй 8 жил алга болсон найзаас нь нэг л өдөр “Hi” гэсэн зурвас ирэхэд тэр найз нь утсаа шидчихсэн гэж ярьжээ. Тэгээд “Чи амьд байсан хэрэг үү” гэхэд нь “Чиний таних тэр хүн үхчихсэн. Би дахиад шинээр төрсөн” гэж хэлсэн байна.

Найз нь түүнийг ажилд авав. Монголд ирээд 7 хоноод л ажилтай болж, одоо тэр найзынхаа байгууллагад Ерөнхий менежерээр ажиллаж байна. Ингээд амьдралыг тэгээс нь, цоо шинээр эхлэв. “Автобусанд суугаад хүмүүстэй чихцэлдээд явж байх хүртэл надад гоё байна. Яагаад гэвэл энэ бодит амьдрал” гэж гутлын эзэн тодотголоо. 

Тэр өнөөдөр ямар мэдрэмжтэй амьдарч байна вэ. Амьдралыг байнга таашаагаад, үргэлж аз жаргалтай явна уу гэвэл үгүй. Сэтгэл, санаа байнга дээш, доош савлана. Заримдаа юу ч хиймээргүй санагдаад гэртээ бүгнэ. Өглөө ажилдаа явж, орой тарж ирээд, цалингаа аваад, түүнийгээ хүргэх гэж ядах энэ амьдрал ер хэнд ч хэрэгтэй юм бэ гэж бодогдоно.

Мансууруулах бодисыг огт бодохоо больчихсон уу гэвэл үгүй. Учир нь түүний дотор өнөөх мансуурагч эмэгтэй байж л байгаа. Түүнтэй эв найрамдалтай байж сурахад л Rehab тусалсан гэж тодотголоо. Тэр төвийн сэтгэлзүйчид цаг тутамд түүнтэй холбогдож, ярилцаж, хаана, юу хийж явааг нь сурагладаг юм байна. Учир нь энэ гутлын эзэн тэр газрын хүүхэд.

Тэр, би хэзээ ч хэрэглэхгүй, бүр мөсөн больсон гэж боддоггүй. Харин үүний оронд “Маргааш юу болохыг мэдэхгүй. Зөвхөн өнөөдөр л би тэсье, өнөөдөр л би цэвэр байя гэдэг зорилготойгоор өглөө сэрдэг гэнэ. Учир нь, бүх насаараа хэрэглэхгүй гээд холын зорилго тавьчихвал хүн тэсэхгүй, хүрч чадахгүй мэт бодогдоод шантардаг аж.

Гутлын эзэн “Би энэ цэвэр байдлыг хадгалж үлдмээр байна, олон жил...Би дахиад хогийн уутанд хувцсаа чихээд чирч явмааргүй байна. Үлдсэн амьдралаа жаахан бодис хайхад зориулах биш чанартай өнгөрүүлмээр, хайрлаж, дурлаж, үр хүүхэдтэй болмоор байна. Үнэндээ би өнгөрсөн 8 жилийн хугацаанд хүнд чин сэтгэлээсээ дурлаж, үерхэж ч амжаагүй байна шүү дээ” гэлээ.

Түүний адил эрүүлжихээр, донтолтоос салахаар шийдсэн хүн байвал хамгийн эхэнд хийх зүйл бол өөрийгөө донтогч гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг гэр бүлийнхэн нь ч мөн хүлээн зөвшөөрч нэгэнт өнгөрсөн гээд орхих биш оюун, санаа нь эрүүлжих өдрийг хүлээх, тэр өдөр ирэхэд ямар нэг байдлаар бодлыг нь өөрчлөх, түүнд туслах бүхнийг хийх хэрэгтэй. Харин мансуурсан байх үед нь хэн юу ч хэлсэн ямар ч нэмэргүй аж.

Донтолтоосоо гарахаар шийдлээ, сэтгэл шулуудлаа гэж бодъё. Гэхдээ санаан зоргоор болохгүй. Сэтгэл гутарна, өнгөрсөнд хийсэн бүхэндээ гэмшинэ, харамсана. Бүх зүйл утгагүй санагдана. Бодит байдлаас зугтмаар. Харамсалтай нь зугтах газар байхгүй. Хорвоо ертөнц уйтгартай санагдана. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Гүйх, ууланд алхах зэргээр эрүүлээр дофамин ялгаруулж сурах нь зөв аж. Донтолтоос сална гэдэг зөвхөн мансууруулах бодисоос татгалзах биш өөрийгөө дахин олох үйл явц юм байна.

Энд хүрээд төгсөж байна. Энэ бол мансууруулах бодист донтож бас донтолтоосоо салж чадсан хүний түүх байлаа. Дараагийн удаад мансууруулах бодис хэрэглэгч этгээдийн ард хүний амьдрал хэрхэн үрэгддэгийг, мансуурагч хүүхэдтэй эцэг, эх, “хар тамхичин” эхнэртэй, нөхөртэй хүн юу туулдгийг, ямар арга зам олсныг гэх мэтээр энэ сэдвийг үргэлжлүүлнэ.

Тэр анх энэ ярилцлагыг өгөх үедээ цуврал нийтлэлийн төгсгөлд өөрийн нэр, нүүрээр ил гарна гэсэн. Гэвч сэтгэл, санаа нь үргэлж савлаж буйтай холбоотойгоор эхний шийдвэртээ эргэлзэж, хэлснээсээ буцсаныг ойлгохыг хүсье.
Мөн тэр мансуурах, донтох эмгэгтэй хүмүүст туслах, тэднийг хүлээн авах үйлчилгээний байгууллага нээнэ, өөрөө тэнд зөвлөгөө өгч ажиллахаар зорьж буйгаа хэлсэн. Энэ үед түүнтэй холбогдох и-мэйл, утасны дугаарыг tegshsuren@mongolcontent.mn хаягт хандан авах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан