Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, 2024 онд эдийн засгийн үзүүлэлтийг харахад ХАА-н салбар 24.7 хувиар агшсан байна.
2024 оны 7-р сард хийсэн улсын төсвийн тодотголоор Засгийн газрын ордон барих 700 тэрбум төгрөг суулгасан. Энэ төсөл ямар түвшинд явааг Н.Учрал сайдаас асуумаар байна.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд 20 гаруй хувийн уналттай гарсан. Энэ нь 2023, 2024 онд өвөлжилт, хаваржилт хүндэрч, 9.2 сая толгой мал хорогдсон нь голлон нөлөөлсөн. Энэ жил 20 сая төл авсан, авсан төл 99.8 хувьтай бойжиж байна. Тэгэхээр мал аж ахуйн салбарын уналт энэ ондоо нөхөгдөж, өсөлт сайн гарахаар байна.
Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, мөн нийслэлд хэрэгжих төслүүдийг тусгасан байсан. Эдийн засгийн хөгжлийн яамнаас мега төслүүд дээр 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байна. Макро эдийн засгийн нөлөөлөл, санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэх мэт шалгуураар үнэлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор зарим төслийг хойшлуулах шаардлага үүснэ. Тухайлбал нийслэлд хэрэгжих байсан туннелийн төсөл, Засгийн газрын шинэ ордон барьж байгуулах төслийг зогсоохоор ажиллаж байна. Төсвийн тодотголын үеэр асуудлыг оруулж ирнэ.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын шинэ байрны зураг төсөл 5-р сарын 31-ний дотор бэлэн болоогүй учир төсвийн хэмнэлтэд орсон гэлээ.