Орос, Монголын хууль тогтоогчид юу ярив?
Өнгөрсөн сарын 10-ний өдөр ОХУ, Монголын парламентын гишүүдийн төлөөлөл Москвад хуралдсан.
Хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын II хуралдааныг ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев оросын талаас, монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав.
Хоёр цаг үргэлжилсэн хурлаар УБТЗ-ын хөрөнгө оруулалт, Эгийн голын усан цахилгаан станц, ЕБС-д орос хэл заах саналыг ярилцсан юм.
Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд манай улс хойд хөрштэй 150 орчим гэрээ, хэлэлцээр байгуулжээ. Эдгээрийн зарим нь хугацаагүй. Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай гэх мэт ЗХУ-ын үед байгуулсан гэрээг шинэчлэх шаардлагатай хэмээн судлаачид шүүмжилдэг. Парламентын хамтын ажиллагааны комиссын хурлаар аль нэг гэрээ гэх мэт нарийвчилсан асуудал хэлэлцсэнгүй.
ОРОСЫН ТАЛ ЯМАР АСУУДАЛ ХӨНДӨВ?

Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов: Монголд орос хэл дээр телевиз үзэх хүсэлтэй хүмүүс олон байгаа тул бид энэ асуудалд анхаарна. Хойч үеийн сайн сайхны төлөө Байгаль нуурыг хамгаалахад онцгой анхаарна.
ОХУ-ын төлөөлөл: Өвөө маань Халхын голд дайн эхэлснээс хойш тулалдсан. 97 насандаа таалал төгсөх хүртлээ энэ тухай дурсан ярьдаг байв. Бид Японы Квантуны эсрэг хамдаа тулалдаж явснаа хойч үеийнхэнд ярих нь зөв. Дайны үеэр АНУ, Англи тусламж илгээсэн ч нийт тусламжийн 4 хувийг л эзэлдэг.
Байгалийн хийн хоолой барих нь эрчим хүч, харилцаа холбооны цогц төсөл. Энэ төслөөр та бүхэн эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой. Хийн хоолой дагуу авто болон төмөр зам тавих хэрэгтэй. Эдгээрийг эергээр шийднэ гэж найдаж байна. Мөн цөмийн эрчим хүчний асуудал чухал.
Хойч үеийн сайн сайхны төлөө Байгаль нуурыг хамгаалахад онцгой анхаарна.
Оросын Холбооны Улсын боловсролын салбарын төлөөлөл: Бид Монгол руу 300 сурах бичиг илгээсэн. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал. Одоо ОХУ-д 620 монгол оюутан сурч байна. Плехановын нэрэмжит сургуулийг шинэчилнэ. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлнэ үү.
Дэлхийн 60 орчим улсад орос хэлний төв бий. Бид орос хэлний багш нараа хилийн чанад руу илгээж байна.
ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев: Хамтран ажиллах замын зургаа гаргаж, дараагийн хурлын өмнө энэ хурлын үр дүнгээ эргэж харцгаая. Шинжилгээ хийж, юуг хийж, юуг амжуулаагүйгээ ярилцана. Халхын голд оршуулсан Улаан армийн цэргүүдийн булшийг нүүлгэн шилжүүлэх ажил бий. Өнөөдрийн хурлын протоколд та бүхэн сардаа багтаан гарын үсэг зурахыг хүсэж байна.
ТЭГВЭЛ МОНГОЛЫН ТАЛ ХОЙД ХӨРШИД ЯМАР ХҮСЭЛТ ТАВИВ?

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Орос Монгол бол үргэлж нэгэндээ тусалсан алтан хөршүүд. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Монголчууд 517 мянган морь бэлэглэж, 780 вагон хүнс илгээсэн. Мянга мянган тэмээгээр ачааг тусламж болгон илгээсэн. Миний зөвлөхийн өвөө 18 насандаа тусламжийн барааг хүргэсэн түүхтэй.
Энэ тусламжийн хариуд ЗХУ 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд гайхалтай хувь нэмэр оруулсан. Олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэр гарсан ч бид ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг Монголд айлчлуулсан. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гаргасан тул бид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллан гэж найдаж байна.
Төмөр замыг хотын урагшаа нүүлгэх, Богдхан төмөр замыг ашиглалтад оруулахад та бүхэн дэмжлэг үзүүлнэ үү.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Худалдааны түр хэлэлцээрээр гаалийн татвараас чөлөөлөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарынх.
Энэ гэрээ манай салбарт эгэлт авчирна. Харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах шаардлагатай. Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулахын тулд 2+2 хөтөлбөр эсвэл богино хугацааны сургалт явуулах саналтай байна. Хорио цээрийн байгууллага илүү идэвхтэй ажиллахад туслалцаа үзүүлнэ үү. Бүс нутгийн хамтарсан парк байгуулах саналыг та бүхэн судалж үзээрэй.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: ОХУ-БНХАУ-ын ачаа тээвэр 50 сая тоннд хүрэхээр байна. Иймд хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх шаардлагатай.
Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн, босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Гурван улсын төрийн тэргүүн энэ төслийг эхлүүлэхээр шийдсэн.
Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлд хоёр талаас онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд багагүй санхүүжилт шаардлагатай. Үүнийг урт хугацааны, хямд өртөгтэй зээл авч, шийдэж болно. 2030 он хүртэлх УБТЗ-ын тарифын бодлогыг боловсруулж байна.
УБТЗ чингэлэг тээврээс ашиг олж, зорчигч тээвэрлэхэд татаас авдаг. Энэ нийгэмлэгт технологийн шинэчлэл хийх нь ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорт чухал үүрэгтэй. Энэ коридорын Монголын талын нутаг дэвсгэрийн ТЭЗҮ-ийг дуусгаснаа дуулгахад таатай байна. Ирэх сард УБ-Москва чиглэлийн нислэг эхлэхээр бид бэлтгэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УБ хот уртаашаа сунасан байрлалтай, хүн амын тал нь энд амьдардаг. Хотын яг төвөөр төмөр зам дамжин өнгөрдөг. Энэ замаар бид шатахуун, хий гэх мэт аюултай ачаа тээвэрлэж байгааг зогсоох шаардлага үүссэн. Хотын төвийн төмөр замыг хотын захаар явуулна. Төмөр зам болон газрыг НЗДТГ худалдаж авна. Төмөр замыг хотын урагшаа нүүлгэх, Богдхан төмөр замыг ашиглалтад оруулахад та бүхэн дэмжлэг үзүүлнэ үү.
Өнөөдрийн хурлаас үр дүн гарна гэж найдаж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Би сүүлийн хагас жилд тав дахь удаа ОХУ-д ажиллаж байна. Манай улсад нийлүүлж буй газрын тосны хангамж тогтвортой байгаад та бүхэнд талархаж байна. Баруун бүсэд шатахууны нийлүүлэлт тасарсан ч одоо хэвийн болсон. Цаашид “Роснефть” компани манай баруун бүсэд шууд шатахуун нийлүүлэх боломжийг судалж өгнө үү.
Эрхүү хот орчимд шатахууны агуулах түрээслэн, нөөц бүрдүүлэхэд хамтран ажиллана уу. Үүний тулд төмөр замын тээвэрлэгч, гаалийн ханалтын компани байгуулах шаардлагатай. Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг УИХ хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Харин ч Байгаль нуур орчимд жил бүр болдог үерийн эрсдэл буурах гэх мэт эерэг үр дүнгүүд гарна.
Эгийн голын УЦС байгаль орчинд нөлөөгүйг ЗХУ-ын үед болон олон улсын эрдэмтэд баталсан. Харин ч Байгаль нуур орчимд жил бүр болдог үерийн эрсдэл буурах гэх мэт эерэг үр дүнгүүд гарна. ОХУ-Монголын хамтарсан ажлын хэсэг идэвхтэй хамтран ажиллаж байна. Ажлын хэсгийн хурал удахгүй Улаанбаатар хотод болно.
Хоёр тал байр сууриа нэгтгэсний дараа хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг (байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалсан) ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд танилцуулна. Бүтээн байгуулалтын энэхүү томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байна.
Байгалийн хийн хоолойг барих улс төрийн шийдвэр 2025 оны намар гарсан. Энэ төслийг урагшлуулахад хуулийн зохицуулалт авч, дэмжлэг үзүүлнэ үү.
Засгийн газраас ураны нөөцөд түшиглэн атомын цахилгаан станц барих суурь судалгаа хийх болсон. Бага чадлын цөмийн эрчим хүчний станц ашиглахад шаардлагатай дэд бүтцийг судлах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, Олон улсын атомын энергийн агентлагийн 19 дэд бүтцийн санхүүжилтийг шийдэх, хүний нөөц, төслийн менежмент болон цацраг идэвхт хаягдлын нөөцийн судалгааг хамтран хийх хүсэлтэй байна.
ДЦС3-ыг өргөтгөх хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг байгуулсан. Гэвч хэрэгжилт удаашралтай байна. Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулахад та бүхэн идэвхтэй хамтран ажиллана уу.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа оросоор мэндчилж, Орост найман жил амьдарсан тухайгаа танилцуулахад танхим дахь оросын төлөөлөгчид түүнд алга ташив. Тэрээр үргэлжлүүлэн монголоор ярьсан юм.
-Монгол парламентын засаглалтай улс учир эцсийн шийдвэрийг парламент гаргадаг. Засгийн газар өргөн барьсны дараа УИХ энэ хаврын чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр нь агаарын хөлгийн түлш нийлүүлэх болон боловсролтой холбоотой асуудлууд юм.
Худалдааны төлбөрийг бид өмнө нь Женевт ярьсан. Монголд хохиролгүй байх ёстойг Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко онцлон дурдсан билээ.
Эгийн голын усан цахилгаан станц бидэнд их чухал төсөл гэдгийг та бүхэн ойлгоорой. Үүнийг шууд хэрэгжүүлэхэд төвөгтэй ч хангалттай их ярьсан тул одоо үгээ үйлдэл болгох цаг ирлээ. Хоёр орны харилцаа цаашид идэвхтэй үргэлжлээсэй.
Монголын талаас хуралдаанд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо. Тэдний хөндсөн хамгийн гол төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц байв.
Оросын талаас нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралд оролцов. Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдаан ирэх зун Сэлэнгэ аймагт болно.