Готэмба. Японы нийслэл Токио хотоос 100 орчим км-ийн зайд байрладаг бөгөөд тус улсын бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын бэлд оршдог хот юм.
Энэ хот жилдээ ойролцоогоор 1.1 сая жуулчин хүлээж авдаг. Мэдээж алдарт Фүжи уултай гэхээр хүмүүс олноор зорих нь ойлгомжтой гэж бодож магадгүй. Гэхдээ энэ хот аялал жуулчлалын бодлогоо тодорхойлохдоо зөвхөн Фүжи ууландаа найдсангүй.
Готэмба хот байгаль, хөдөө аж ахуй, соёл, хэрэглээг хослуулж чаддаг нь жуулчдыг татах гол хүч нь болж байна.

БАЙГАЛИА БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОСОН НЬ
Готэмба хотынхон Фүжи уулын үр шимийг хүртэж амьдардаг. Тиймдээ ч тэд энэ гайхалтай байгалийн өгөгдлийг бүтээгдэхүүн болгож, түүнийгээ нутгийн "брэнд" болгож чаджээ.
Оройд нь тогтсон цас олон жилийн турш хайлж доош урсан байгалийн аргаар шүүгдэж, зохин хэмжээний эрдэс бодисыг уусган булгийн цэвэр ус болон ундардаг. Энэ ус жилийн дөрвөн улиралд тогтмол 13 хэм байдаг бөгөөд Готэмбагийн амьдралын үндэс юм. Нутгийн иргэд байгалийн усаар будаа, ногоогоо усална.
Хамгийн цэвэр усаар усалж байгаа учраас хамгийн өндөр зэрэглэлийнх болдог. Тиймдээ ч нутгийн брэнд нь цагаан будаа, васаби, архи, шар айраг тэргүүтэй бүтээгдэхүүнүүд юм. Өөрөөр хэлбэл байгаль нь өөрөө эдийн засгийн “түүхий эд” болж байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ
Готэмба хот Фүжи уулын зүүн бэлд, далайн түвшнээс дээш дунджаар 500 метрийн өндөрт байрладаг. Зуны улиралд харьцангуй сэрүүн уур амьсгалтай тул Японы ид халуунаас зугтахыг хүссэн хүмүүс ийшээ зорин ирдэг.
Фүжи уулын сэрүүн уур амьсгал, элбэг усны эх үүсвэр нь газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ хотын тариаланчдын 90 орчим хувь нь будааны тариалан эрхэлдэг бөгөөд хотын гол ургац. Өдөр шөнийн агаарын температур зөрүү ихтэй учир энэ уур амьсгал нь будуу тариалахад хамгийн тохиромжтой байдаг аж.
Готэмба хотын бас нэг онцлог нь хөдөө аж ахуйгаа зөвхөн үйлдвэрлэл биш, аялал жуулчлалын нэг хэсэг болгосон явдал. Тухайлбал жуулчид
- Тариаланч айлд байрлах
- Ургац хураах
- Ногоон цай өөрийн гараар бэлтгэх зэрэг олон сонирхолтой туршлага хуримтлуулах боломжтой.
ЖУУЛЧНЫ ӨӨРИЙН ОРОЛЦООТОЙ АЯЛЛЫГ ДЭМЖИХ НЬ
Готэмба хотын ногоон цайны уламжлалыг хамгийн тод илэрхийлэх газар бол 330 гаруй жилийн түүхтэй Katsumata Tea үйлдвэр юм. Энд цайны навчийг тарьж ургуулахаас эхлээд хураан авах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх үе шат нэг дор явагддаг нь онцлог.
Жуулчид зөвхөн үзээд, худалдан аваад өнгөрөх биш өөрсдийн гараар цай бэлтгэж үзэх боломжтой. Уламжлалт аргаар цай хийхдээ эхлээд шинэхэн навч түүж аван уураар жигнэнэ. Дараа нь навчийг эргүүлж, гараараа үрэн хэлбэрт оруулж хатааснаар ногоон цай бэлэн болдог.

Япон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой JENESYS хөтөлбөрийн энэ удаагийн ээлжид Монгол Улсаас 24 хүн оролцсон.