Бямба гарагт АНУ болон Израилын талууд Ираны нутаг дэвсгэрт цохилт өгөв. Энэ цохилтоор Ираны дээд удирдагч, 86 настай Аятолла Али Хамени амь үрэгдсэн гэдгийг Трамп зарлалаа.
Израилын талаас Али Хаменигийн цогцос олдсон гэж мэдээлсэн ч Иранаас одоогоор энэ мэдээлэлд хариу өгөөгүй байна.
Гэхдээ хиймэл дагуулын зургаас харахад Али Хаменигийн Тегеран дахь гэр ихээхэн хохирол сүйдсэн нь харагдаж байгаа аж.
Али Хамени 1989 оноос хойш Ираныг удирдаж буй бөгөөд түүний үхсэн гэдэг нь батлагдвал томоохон цохилт болох нь дамжиггүй юм.
Ираны төрийн хэвлэлээр Али Хаменигийн охин, хүргэн болон зээ охин нь амиа алдсан гэдгийг мэдээлсэн.
Трамп мэдэгдэлдээ "Дэлхий дээрх хамгийн хорон санаатай хүн үхлээ. Энэ бол зөвхөн Ираны ард түмний төлөөх шударга ёс биш.
Хамени болон түүний дээрэмчдийн гарт амиа алдсан, хохирсон бүх америкчууд болон бусад улсын ард иргэдийн төлөөх шударга ёс юм" хэмээн дурджээ.
Эх сурвалж: Reuters