Нийслэлд анхны орон сууцыг 70 жилийн өмнө барихад орон сууц, нийтийн аж ахуйн газрыг хамт байгуулсан түүхтэй. Эмч, онцгойгийн ажилтнууд 24 цагаар ажилладаг шиг орон сууц, нийтийн аж ахуйн засварчид мөн байнгын бэлэн байдалд байдаг. ОСНААУГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Шинэхүүтэй ажлынх нь онцлог, энэ салбарт тулгамдсан асуудлуудын талаар ярилцав.
-Юуны өмнө та ахлан ажиллаж буй хэлтсийнхээ ажил үүргийг танилцуулна уу.
-Хэрэглэгчид үйлчлэх төв нь орон сууцны айлууд, ААН-үүдээс усны борлуулалтын орлогыг төвлөрүүлэх, тэдгээрийн байран доторх инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцдаг. Зөвхөн орон сууцны айлуудын засвар үйлчилгээг 24 цаг хариуцдаг юм.
Гурван түгээх төв юуг хариуцдаг гэхээр зүүн, төв, баруун (Улаанбаатарыг гурван хэсэгт хуваадаг) бүсийн орон сууцны гадна инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтэл саатлыг засварладаг. Өвөл ч бай, зун ч бай, ямар ч тохиолдолд бид 24 цагаар ажилладаг.
-Сард, жилд хэдэн төгрөгийг усны төлбөртөө төлдгийг орон сууцны иргэд төдийлөн мэддэггүй. Дулааны төлбөртэй хамт, нийлүүлж төлдөг учраас мэдэхгүй байна уу? Эсвэл усны үнэ манай улсад өртгөөсөө ч бага болохоор иргэд анзаарахгүй байна уу.
-Сүүлийн судалгаагаар өрхүүд дунджаар 6-8 метр куб ус хэрэглэж байна. Энэ нь 6000-8000 литр ус гэсэн үг юм. Энэ нь маш их хэмжээний ус. Нэг цистерн 5000 литр усны багтаамжтай гэхээр бид их ус хэрэглэдэг. Нэг литр усны батлагдсан тариф нь 1 төгрөг 34 мөнгө байна. Айлууд сард 14-19 мянган төгрөгийг усанд төлдөг. Жилд 170-200 мянган төгрөг төлж байна. Энэ нь маш бага дүн. Бид дэлгүүрээс нэг литр усыг хэдэн төгрөгөөр авдаг билээ?
Сүүлийн судалгаагаар өрхүүд дунджаар 6-8 метр куб ус хэрэглэж байна. Энэ нь 6000-8000 литр ус гэсэн үг юм.
Энэ төлбөрөөр л бид хэрэглэгчдэд 24 цагаар халуун, хүйтэн ус хүргэдэг. Хүн ус хэрэглэхээр мэдээж бохир ус гарна. Тэр усыг татан зайлуулдаг. Бохирыг мөн л усаар зайлуулдаг.
-1 төгрөг 34 мөнгө нь орон сууцны өрхүүдийн төлбөр үү. Манайх 5 ам бүлтэй. 12-р сард цэвэр, халуун, хүйтэн, бохир усанд нийт 11007 төгрөг төлжээ. Энэ нь гурван литр бензинтэй тэнцжээ.
-Тийм. Орон сууцны, тоолууртай айлын тариф юм. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах хороо үнэ тогтоодог, бид мөрдөж ажилладаг.
Хүмүүс төлбөрийн баримтаа хараад 6-8 метр куб гэхээр бага гэж боддог. Литр рүү шилжүүлээд үзэхээр маш их хэмжээний усыг бид хэрэглэдэг.
-Сүүлийн үеийн орон сууцны барилгууд бүгд тоолууртай. Улаанбаатарт усны тоолуургүй өрхүүд бий юу?
-Хуучны орон сууцнууд тоолуургүй. Яагаад гэвэл инженерийн шугам сүлжээ нь хуучнаараа тул тоолуур суурилуулах зай талбайгүй. Цэвэр усны инженерийн шугам сүлжээ нь цагирган схемтэй тул нэг айлаас нөгөө айл руугаа дамждаг гэсэн үг юм. Хажуугийн айл нь тоолуур тавиулбал төлбөр нь хөршид нь мөн адил гарна. Энэ схемийг өөрчлөхөд их зардал гарна.
Тоолуургүй айлуудын усны хэрэглээг задгайгаар буюу хүнээр нь тооцдог. Нэг хүний хоногийн хэрэглээг 200 литр гэж үздэг. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах хороо үүнийг тогтоосон. Айлууд хорооноосоо тодорхойлолт авч, бидэнд манайх хоёр ам бүлтэй гэдэг. Гэвч зарим тохиолдолд тухайн байрыг 2-оос олон хүнтэй өрх түрээсэлдэг. Бид гэрээг тухайн байрны эзэмшигчтэй л хийдэг юм.
-Хуучны байрууд гэхээр 40, 50 мянгат болон есөн давхар угсармал барилгууд уу?
-40, 50 мянгатын байрууд хамаардаг. Орон сууцны нийт өрхийн 13 хувь нь усны тоолуургүй байна. Нэг орцонд усны тоолуур тавих боломжтой ч хэн нь хэдэн литр ус хэрэглэснийг мэдэх боломжгүй.
-Иргэд усны төлбөрөө цагт нь төлж хэвшсэн үү?
-Хэрэглэгчид эрхээ маш сайн мэддэг. Би ус хэрэглэх эрхтэй гэдэг ч үүргээ биелүүлдэггүй. Манайх дараа төлбөрт байгууллага юм. Хэрэглэснийх нь дараа төлбөрөө нэхэмжилдэг ч зарим нь төлдөггүй.
Гар утасны операторууд 20-нд төлөх ёстой байгаад төлөөгүй бол шууд хаадаг шиг бид усыг хаах боломжгүй. Нийтийн орон сууцанд дундын өмчлөлийн, инженерийн шугам сүлжээнүүд бий. Айл руу орохоор сүүлд баталсан хуулиудыг зөрчих гээд байдаг. Зөрүүлээд манай руу гомдол гаргадаг. Иймд төлөөгүй иргэд ч усаа хэрэглэсээр байдаг. Цаашдаа 2-3 сар төлбөрөө төлөөгүй айлуудыг бид шүүхэд өгнө. Гэвч энэ нь цаг их шаардсан, удаашралтай процесс тул ажилд хүндрэлтэй.
Хэрэглэгчид эрхээ маш сайн мэддэг. Би ус хэрэглэх эрхтэй гэдэг ч үүргээ биелүүлдэггүй. Манайх дараа төлбөрт байгууллага юм. Хэрэглэснийх нь дараа төлбөрөө нэхэмжилдэг ч зарим нь төлдөггүй.
-Чухам ямар хүндрэл үүсгэдэг вэ?
-Усыг 24 цагаар танай гэрт хүргэхийн тулд маш урт инженерийн шугам сүлжээ ашигладаг. Хүн хүч, цахилгааны зардал гардаг. Есөн давхрын айл руу усыг шахуургаар гаргахын тулд цахилгаан ашиглана. Усны халуун хүйтнийг тохируулахын тулд мөн тоног төхөөрөмжүүд ашигладаг юм.
Бүгд цахилгаанаар ажилладаг. Их урсгал засвараа зун хийдэг ч гэмтлийг засах зардлаа нөхөж чадахгүй байна. Бид хэрэглэгчийн төлөөгүй төлбөрийн улмаас алдагдал үүрдэг. Манай хангагч байгууллага нь УСУГ. Тус байгууллага усыг олборлон, шинжлээд манай байгууллагад хангадаг.
Тэрхүү усыг бид орон сууцны дундах ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. УСУГ-тай бидний тооцоо нийлдэг, усны том тоолуурууд бий. Та төлөөгүй байсан ч таны ашигласан усны төлбөрийг бид УСУГ-т төлдөг. Хэрэглэгчид үүргээ ухамсарлан төлбөрөө тухай бүрд нь төлж байх хэрэгтэй. Үүнийг маш сайн ойлгоосой.
-Нийт хэрэглэгчдийн хэдэн хувь нь төлбөрөө цагт нь төлдөг вэ?
-Сар бүрийн 20-ны дотор манай байгууллагын хэрэглэгчид төлбөрөө төлөх ёстой. Нийт хэрэглэгчийн 30-40 хувь нь цагтаа төлж хэвшсэн. Үлдсэн айлууд руу борлуулалтын ажилтнууд ярьж, төлбөрөө нэхэмжилдэг.
Манайх инженерийн байгууллага. Танай хананаас халуун, хүйтэн ус гоожиж, гэр тань халуун дулаан байж, шугам гэмтвэл засах нь бидний үүрэг. СӨХ-ны төлбөр тусдаа. ОСНААУГ, СӨХ нь өөр чиг үүрэгтэй, тусдаа байгууллагууд.
-Төлбөрөө цагт нь төлсөн айлууд төлөөгүй айлуудын улмаас хохирох эрсдэлтэй юу?
-Тийм ээ. бид нийслэлд 1500 км урт инженерийн шугам сүлжээг хариуцдаг. Энэ нь Улаанбаатараас Ховд хүрэхтэй тэнцэнэ. Гэтэл үүний 60 хувийнх нь насжилтын хугацаа дууссан. Хэзээ ч хагарч мэдэх тул шинэчлэх шаардлагатай.
900 орчим км нь цэвэр, бохир усны шугам. Гадна шугам гэмтвэл гэмтлээс хамаарч олон цагаар ус хязгаарладаг. Гэмтлээс хамаарч ус, дулаан хязгаарлах цаг нь өөр өөр. Энэ үед та төлбөрөө төлсөн ч үйлчилгээгээ авч чадахгүй.
-Манай улс НҮБ-ын гишүүн орон. НҮБ-ын конвенцод өрхийн орлогын 5 хувиас усны төлбөр хэтрэх ёсгүй гэжээ. Ус үнэтэй болчихвол иргэн бүр цэвэр ус авч чадахгүйд хүрэх вий гээд энэ дүрмийг баталжээ. Манай улсад өрхүүд орлогынхоо хэдэн хувийг усны төлбөрт өгч байна вэ?
-Дундаж хэрэглээг харвал манай улсад нэг хувьд ч хүрэхгүй. Нэг хайрцаг тамхи 4000 төгрөгийн үнэтэй. Зарим хүн өдөрт л нэг хайрцгийг татдаг. 4000 төгрөгөөр бид 3700 литр ус хэрэглэдэг. Нэг литр усны үйлчилгээний үнэ манайд маш хямд, нэг литр нь 1 төгрөг 34 мөнгө гэдгийг дурдсан.
Усны үйлчилгээний үнийг нэмэх шаардлагатай. Бид усны үйлчилгээний өртгөө нөхөж чаддаггүй. Бид усны үйлчилгээний үнийг л төлдөг. Газрын гүний, цэнгэг усыг үнэлээгүй тул орон даяар усны нөөцийг ашигласны төлбөрийг огт төлдөггүй.
Усны төлбөрөө цагт нь төлөхгүй бол бид урсгал, их засваруудыг төлөвлөсөн хугацаандаа хийж чадахгүйд хүрдэг. Байцаагчид өдөр шөнөгүй явж байж усны борлуулалтын орлогыг цуглуулдаг.
Гэтэл Европын орнуудад ус нь үнэтэй тул хувцсаа гэртээ угаадаггүй. Нийтийн угаалгын газруудад үйлчлүүлдэг. Харин бид 00-доо ч цэвэр ус ашиглаж байна.
УСУГ-ын олборлосон нийт усны 7-8 хувийг бид хэрэглэлгүй урсгадаг. Энэ маш өндөр дүн. Шугам сүлжээ хуучирсан, зарим айлын суултуур эвдэрсэн, угаалтуурын ус нь дусалж байдаг гэх мэт олон шалтгаанаар усаа алддаг. Ялангуяа усны тоолуургүй, задгайгаар төлдөг айлууд хайнга хандаж, усаа гоожуулдаг. Манайх угаасаа хоёр хүнээр усны төлбөр төлдөг юм гэдэг. Бид гэрт нь очоод хэлдэг ч зарим нь засдаггүй, хаалгаа нээдэггүй.
Үүнийг усны алдагдал гэдэг. Усны дусал бүр үнэ цэнтэй, ус хязгаарлагдмал баялаг. Харин тоолууртай айлууд усаа хэмнэх хандлагатай байдаг. Танай гэр, ажлын холигч, суултуур эвдэрсэн бол тэр даруй засуулж байгаарай.
Бид хэрэглэгч бүрд 8 оронтой, давтагдашгүй код олгож эхэлсэн. Biller.ubkontor.mn цахим хуудсаар нэвтэрч, төлбөрөө төлөх боломжтой. Та нэвтэрсний дараа кодоо өөрчилж болно. Өмнөх саруудын хэрэглээ, тоолуурын заалтуудаа тулган хянана. Мэйл хаягаа бүртгүүлэн, НӨАТ-ын баримтаа ч авах боломжтой. Одоогоор энэ үйлчилгээ төдийлөн сайн нэвтрээгүй байна.
Мөн төлбөрийн мэдээллийг мессежээр авч болно. Танайхыг хариуцсан борлуулалтын ажилтандаа энэ хүсэлтээ хэлж болно. Хүмүүс гэрийн хаяг, утасны дугаар нь өөрчлөгдсөн бол тухай бүрд нь мэдэгдэх ёстой ч мэдэгддэггүй.
Дулааны цахилгаан станцуудаас халуун усыг шууд танай гэрт хүргэдэг мэтээр иргэд боддог. Тийм биш юм. Яагаад ус халаасны төлбөр авав гэж олон хүн асуудаг.
Тостой хоол, үс, ноос гэх мэтийг суултуур руу хийж, урсган, худгийг бөглөдөг. Худаг бөглөрөхөөр хальж, орчноо бохирдуулдаг. Энэ бүхнийг манай засварчид бохирын худаг руу орж засдаг юм. Суултуур хогийн сав биш юм шүү.
-Хэрэглэгч та бүхэнтэй ямар утсаар холбогдох вэ?
-70111753 утас, нүүр номд Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуй гэсэн хаягаар холбогдоорой. Бид иргэдийн гомдлыг дөрөв хоногт шийдэж байна. Мөн цахим шуудангаар санал гомдлоо бичиж болно. Төгсгөлд нь хэлэхэд бидний үйлчилгээ таны ая тухтай амьдрах, ажиллах баталгаа юм шүү.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.