МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, улс төр судлаач, доктор, профессор С.Мөнхбаттай Монгол Улсын улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн цаг үед Тантай уулзаж байна. Богино настай үе үеийн Засгийн газрын түүх давтагдлаа. Нөгөө талаас дараагийн сайд, дарга нар томилогдоход дагаж төрийн байгууллагууд хямарч, халаа сэлгээ газар авдаг. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш Парламентын сонгууль есөн удаа боллоо. Сонгуулийн үр дүнгээр таван удаад нь эвслийн Засгийн газар байгуулагдсан. Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил. Бүрэн эрхээ дуусгасан тохиолдол П.Жасрай гуай болон Н.Энхбаярын Засгийн газар. Бусад нь дөрвөн жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй огцорсон. Хамгийн сүүлийн жишээ бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 10 сарын дараа огцорч байна.
Нийгмийг удирдаж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил байхад бодлогын залгамж чанар хангагдахгүй. Хоёрдугаарт, улс төр тогтворгүй байдалд ордог эрсдэл үргэлжилж байна. Энэ нь цаашид төрийн албаны тогтвортой байдалд ч нөлөөлнө. Засгийн газар түүнээс доош яам, тамгын газрын бүтцийн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдана.
Засгийн газрын насжилт ийм богино байгаа нь нийгэмд яавч эерэг үр дүн авчрахгүй.
Шинэ сайд нар яаманд ирээд өөрийн багийг бүрдүүлдэг, энэ нь төрийн албыг бужигнуулдаг тогтолцоо руу манайх орсон. Засгийн газрын насжилт ийм богино байгаа нь нийгэмд яавч эерэг үр дүн авчрахгүй.
-Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн мега төслүүд хэрэгжих шатандаа орж байхад Засаг огцорсноор энэ бодлогын томоохон ажлууд гацах вий гэсэн болгоомжлол байна л даа?
-Сонгуулийн дараа олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулах болсон нь учир шалтгаантай. Том төслүүдийг хөдөлгөх, гадаад дотоод нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийгээд үндэсний хэмжээний том намууд улс орны хөгжлийн бодлого дээрээ байр сууриа нэгтгэх цаг үеийн шаардлага байсан. Ололттой тал нь 14 мега төслийг нэрлэж, эхнээс нь хэрэгжүүлсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гавьяа.
Сул тал нь сөрөг хүчингүй, хяналтгүй болсон. Хяналтгүй үед авлига, хээл хахууль цэцэглэх үүд хаалгыг нээдэг. Энэ талаараа хамтрах нь сөрөг үр дагавартай гэж судлаачид үздэг юм.
Т.ДОРЖХАНД ХҮН НАМЫГ УДИРДАЖ, ТҮҮХЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЛЭЭ. ОДОО НАМЫН ШИНЭ ДАРГАА ТОДРУУЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО ГАРЧ БАЙНА
-Хамтарсан Засгийн газраас АН гарах нь тодорхой боллоо. ХҮН нам яахыг мэдэхгүй. Дараагийн Засгийн газар бие дааж байгуулагдсан нь дээр үү, бусад нам, эвсэлтэй хамтрах нь зөв үү? Аь нь улс оронд илүү ашигтай вэ?
-АН сөрөг хүчний байр сууринд шилжсэнээр хүчтэй сөрөг хүчинтэй болж байгаа нь сайн зүйл. МАН дангаараа засаглах боломж нь Үндсэн хуулиараа нээлттэй. Гэхдээ Парламент хууль тогтоомж гаргах, цаашлаад Засгийн газар том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд бусадтай хамтрах нөхцөл үүснэ. Түүний тулд ХҮН нам, Үндэсний эвсэлтэй нэгдэж Засгийн газрыг бүрдүүлэх болов уу гэсэн таамаг байна. Үр дүнд нь төрийн бодлого хэрэгжих нь чухал.
Энэ өнцгөөс харвал ХҮН нам засагт үлдэж, Үндэсний эвсэл засагт орох байх. Ингэснээр МАН-ын 68 суудал, ХҮН намын 8, Үндэсний эвслийн 4, нийт 80 суудалтай болж, эвслийн Засгийн газар байгуулагдвал Парламентад ч, Засгийн газарт ч бодлого нь алдагдахгүй явах боломжтой харагдаж байна. Нөгөө талаар АН 42 суудалтай хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр зогсож, энэ илүү зөв хувилбар болохоор байна.
-Шинээр байгуулагдах Засгийн газраас Та юу хүсэх вэ?
-Ерөнхий сайд огцорсноос биш, эрх барьж буй намын бодлого солигдоогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийг хэрэгжүүлэх нь чухал. Эрчим хүчний хараат байдлаас гарах, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг тодорхой түвшинд шийдэх, Монгол Улсын хөгжил дэвшилд маш их хэрэгтэй төслүүдийг дэвшүүлсэн.
АН сөрөг хүчний байр сууринд шилжсэнээр хүчтэй сөрөг хүчинтэй болж байгаа нь сайн зүйл. МАН дангаараа засаглах боломж нь Үндсэн хуулиараа нээлттэй. Гэхдээ...
-Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах шаардлагагүй гэсэн үг үү?
-Шаардлагагүй, шинэ Засгийн газар өмнөх бодлогоо үгүйсгэж яавч болохгүй л дээ. Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэх үндэслэл байхгүй. МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болсон. Тэгэхээр эрх баригч нам бодлогоо үргэлжлүүлж, гол нь үр дүн гаргах л чухал.
-Хамтарсан Засгийн газрын 10 сарын үйл ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Жил хүрэхгүй хугацаанд боломжийн үр дүнтэй ажилласан. Том төслүүдээ тодорхойлж, дээрээс нь эхлүүллээ. Дараагийн Засгийн газар юу хийх нь тодорхой учир цаг алдахгүй ажилдаа орох ёстой.
-УИХ дахь ХҮН намын гишүүд дотроо байр суурийн зөрүүтэй мэдэгдлүүд хийж байна. Энэ нь дараагийн Засгийн газарт эвсэхэд яаж нөлөөлөх бол?
-Гишүүд байр суурийн зөрүүтэй байх нь аль ч намд байдаг үзэгдэл. ХҮН намын найман гишүүнээс нь Ж.Золжаргал, П.Наранбаяр хоёр тойргоос сонгогдсон, бусад нь жагсаалтаар орж ирсэн. Энэ нам дотооддоо боловсон хүчний шинэчлэл, удирдлагын реформоо хийгээд цааш явах хэрэгтэй шүү дээ.
Намын дарга Т.Доржхандын хувьд ХҮН намыг удирдаж, гүйцэтгэх ёстой түүхэн үүргээ гүйцэтгэлээ. УИХ-д найман суудалтай боллоо, Засгийн газарт орж ажиллалаа. Одоо намын шинэ даргаа тодруулах нөхцөл бололцоо ХҮН намд гарч ирж байна. Дотроосоо шүүмжлээд эхэллээ. Энэ бол нам дотооддоо шинэчлэгдэж, намын дараагийн даргаа тодруулах ёстой гэсэн дохио шүү дээ.
-ХҮН нам дараагийн дарга гэхээр Танд ямар улстөрч харагдаж байна вэ?
-ХҮН намаас УИХ-д сууж буй найман гишүүнээс намаа удирдах хүмүүс бий. Тэр дундаа тойрогт нэр дэвшиж, олон нийтийн дэмжлэгээр гарч ирнэ гэдэг улстөрчдийн хувьд том зүйл. Миний хувьд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Боловсролын сайд П.Наранбаяр хоёрт боломж бий гэж харж байна.
НЭГ ХҮНИЙ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛ ХОЁР ИХ ГҮРНИЙ ДУНД ОРШИХ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ЭРСДЭЛТЭЙ
-ХҮН намын УИХ дахь найман гишүүний хоёр нь намын бодлогынхоо эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь эв нэгдэлгүй байдал уу, эсвэл улс төрийн намуудад байдаг үзэгдэл үү. Та хэрхэн дүгнэж байна?
-Байр суурийн зөрүүтэй байдал, түүнийгээ илэрхийлэх нь аль ч намд байдаг эрүүл үзэгдэл. Энэ бол нам дотоод ардчилалтай, эрүүл саруул байгаагийн илэрхийлэл. Эсрэг тэсрэг байр сууриудыг нэгтгэж, намаа авч явна гэдэг намын даргад нэг талаас сорилт. Тэр сорилтыг давж чадвал илүү хүчтэй манлайлагч, том улстөрч болж өсөх үүд хаалга нээгдэнэ. Тэгэхээр ХҮН намд байгаа энэ зөрчил бол эрүүл саруул үзэгдэл, үүнд эмзэглэх хэрэггүй. АН бол энэ тал дээрээ бүр их хүчтэй. ХҮН намынхан намынхаа хөгжлийн дараагийн шат руу яаж явах вэ гэдэгт анхаарах ёстой.
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Л.Оюун-Эрдэнийн кабинетын сайд нараас сугалж оруулахад улс төрийн талаас харшлах зүйл байна уу?
-Байхгүй. Олон удаа сонгогдсон, нийгэмд нэр хүнд нь унаж байгаа сайд нараасаа салах нь зүйтэй. Харин салбараа сайн авч яваа, гадаадад дотоодод нэр хүнд нь сайн байгаа сайд нараа шинэ Засгийн газарт үлдээхэд буруудах юмгүй. Жишээлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг улирч ажиллах боломжтой сайд нарын нэг гэж харж байна.
Олон удаа сонгогдсон, нийгэмд нэр хүнд нь унаж байгаа сайд нараасаа салах нь зүйтэй.
Б.Батцэцэг сайдын үед Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, гадаад нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр өслөө. Дотооддоо ч тэр, гол нь төрийн тэргүүнтэйгээ гар нийлж, бодлого нийлж ажиллаж чадаж байна. Засгийн газар дотроо ч нэр хүндтэй байна.
-Засгийн газар хүч алдаж, огцорч байгаа ийм цаг үед засаглалын асуудал хөндөгддөг. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу? гэдэг яриа ч гардаг.
-Нэгдүгээрт, Монгол Улс Парламентын ардчиллыг сонгосон. Цаашид парламентын засаглалыг улам бэхжүүлэх, парламентат ёсыг хэвшүүлж, төлөвшүүлж, соёлыг бий болгоход анхаарах ёстой. Тэгэхийн тулд дараа дараагийн сонгуулиудад намууд өөрсдөө илүү сайн бойжиж, нэр дэвшигчдээ маш оновчтой тодруулах, улс төрийн манлайлагчдыг бэлтгэн гаргаж байж нам төлөвшинэ. Энэ үйл явц руу парламентад суудалтай болон парламентын гадна байгаа намууд чиглэх ёстой.
Хоёрдугаарт, олон намын суудалтай парламент бидэнд маш их давуу тал олгож байна. Гишүүдийн тоог 126 болгож, төлөөлөх чадварыг нэмснээр парламент олон янзын өнгө аяс, байр суурь илэрхийлэгдэж байдаг жинхэнэ улс төрийн мэтгэлцээний талбар болсон.
Парламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа. Улс орны эцсийн дээд шийдвэрийг парламент гаргаж байгаа тохиолдолд гадна, дотны ямар нэг шахалттай тулгарвал манай улсын хувьд парламентаараа хэлэлцээд шийдвэрээ гаргана. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын том дархлаа. Хэрэв нэг хүний, Ерөнхийлөгчийн засаглалтай бол хоёр их гүрний дунд орших манай улсын хувьд эрсдэлтэй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон нь Парламентын засаглалын хувьд маш зөв зүйтэй шийдвэр гэдгийг УИХ-ын даргаас эхлээд улс төр судлаач Та ч мөн хэлж байна. Гэтэл иргэд олон нийтээс төрийг улам данхайлгаж, эрх ямба ихтэй дарга нарын тоог нэмсэн оновчгүй шийдвэр болсон гэх шүүмжлэл их гардаг л даа?
-Үеийн үед парламентын гишүүдийн нэр хүнд унасантай холбоотойгоор олон түмэн тийм дүгнэлтэд хүрсэн. Яг үнэндээ парламентын гишүүдийн тоог нэмж, илүү олон намууд орж, олон ургальч үзлийн мэтгэлцээн явагдах үүд хаалгыг нээнэ гэдэг сайн зүйл. Парламентын 76 гишүүний тоог 126 болгох нь зүйтэй талаар би телевиз, радиогоор маш олон удаа ярьж, 3.5 сая хүн амтай Монголд 120-130 хүний суудалтай парламент зохистой гэсэн үндэслэлээ гаргаж тайлбарлаж байсан. Миний судалж байснаар бол 126 гишүүнтэй байх нь манай улсын хувьд хамгийн зохистой тоо. Одоо харин парламентын засаглалаа бэхжүүлэх, ардчилал, парламентын нэр хүндийг дээшлүүлэх тал дээр парламентын гишүүд илүү сайн ажиллах ёстой юм.