Монголбанкны Мөнгөний бодлогын хороо /МБХ/ 2025 оны 3-р сарын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох шийдвэр гаргасан. Үндэсний статистикийн хорооноос 2024 онд тогтоосноор амьжиргааны баталгаажих доод түвшин 498 мянган төгрөг байна.
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянга нь тэтгэвэр авагчид. Тэдний 50 хувь нь Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 689 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Дээрх шийдвэр нь хэрэгжсэнээр ахмадууд хүссэн хэмжээний зээлээ авах орон зайг хэт багасгасанд бухимдаж, дээрх шийдвэрээ эргэн харахыг шаардаж эхэлсэн.
Монголбанкны МБХ 2025 оны 6-р сарын 12, 13-нд хуралдаж гаргасан тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэр:
Тэтгэврийн зээлийг цалин, хадгаламж барьцаалдаг хэрэглээний зээлтэй адил буюу өр, орлогын харьцааг 50 хувь болгох шийдвэр гаргалаа. Хэрэглээний зээлд ямар нэг хугацаа заадаггүй бөгөөд арилжааны банкууд өөрийн бодлогоор тооцоолж, зээлийг шийдвэрлэнэ. Тэтгэврийн зээлийг 6 сар, 1 жил, 24 сараар олгож байгаа банк байна. Банкны бодлогод Монголбанкнаас нөлөөлөхгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
-МБХ-ны өмнөх хуралдааны шийдвэрээр тэтгэврийн зээлийг яагаад илүү чангалсан бэ?
-Б.Лхагвасүрэн, Нэгдүгээрт, Дэлхийн банкны судалгаагаар хөгшчүүл тэтгэврийнхээ 80, 90 хувийг барьцаалж зээл авч байна. Авсан зээлийн зориулалтыг харахад 60 гаруй хувь нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, машин, орон сууц авахад нь урьдчилгаа болгон зарцуулдаг. Өөрсдөдөө биш, гэр бүлийн гишүүддээ зориулж байгаа нь тэтгэврийн хөгшчүүлийн амьжиргаанд хүндрэл үүсгэж байна гэсэн судалгаа гарсан байсан.
Хоёрдугаарт, 2020 онд УИХ-аас нэг удаа хэрэгжих хууль гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийн 6 сая хүртэлх төгрөгийг тэглэсэн. Тухайн үед нийт тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2025 оны 3-р сард МБХ шийдвэр гаргах үед нийт тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг буюу гурав дахин нэмэгдсэн байв. Маш идэвхтэй, хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээл болсон байсан.
Тэгэхээр МБХ-ны хувьд хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого болон Дэлхийн банкны судалгааны үр дүн, мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголбанкинд “Хяналтгүй өсөж буй тэтгэврийн зээлд тодорхой хэмжээний хязгаарлалт хийе” гэсэн санал ирсэн тул тэтгэврийн зээлийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс хэтрүүлж олгохыг хориглосон шийдвэрийг МБХ-ноос гаргасан.
Энэ нь огцом, хатуу шийдвэр байсан талаар тэтгэврийнхэн болон салбарын яамнаас хүсэлтүүд ирсэн. Мөн УИХ-ын чуулганаар энэ асуудал нэлээд хөндөгдөж яригдсан тул МБХ 6-р сарын хуралдааны шийдвэрээрээ тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулж байна. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хугацааны талаар ямар ч асуудал яригдахгүй, банкууд өөрийн бодлогоор зохицуулж зээлээ олгоно гэв.