Гурван давхар саарал байшингийн дотор хаврын жихүүн салхины чимээг үргээх мэт сурагчдын цангинасан инээд, завсарлагааны хонхны жингэнэсэн чимээ угтлаа. Энэхүү үзэгдэл нь яг л тэдэн шиг байсан сурагч насны сайхан үеийг саяхан мэт санагдуулав.
Хаашаа ч юм яаран холхих, юунд ч юм догдлон мишээх тэдний дүр зураг. Энэ бол Нийслэлийн Ерөнхий Боловсролын 51-р сургуулийн 9г-ээр овоглосон 34 сурагчтай хамт олон гурван сарын хугацаанд өөрсдийн тохижуулсан номын санг нээж буй үйл ажиллагааны дүр зураг юм.
“НОМЫН САНГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БҮРД СУРАГЧДЫН МИНЬ СЭТГЭЛ ШИНГЭСЭН”
Энэ талаар 9г ангийн багш Н.Отгончимэгтэй ярилцлаа.
БГД-ийн нийт сургуулийн хүрээнд “Ангиа тохижуулъя” аян зохион байгуулагдсан юм. Ангийнхаа онцлог шинжийг харуулсан бидний нэг минутын бичлэг сошиал хуудаст хүмүүсийн сэтгэлд хамгийн их нийцэж, бид эхний шатандаа шалгарсан.
Ингээд хандалтаараа дараагийн шатанд оролцох эрхтэй болж, ангидаа номын сантай болох төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс сурагчид маань урамшиж сургуулийнхаа номын санг тохижуулах эхлэл болсон юм.
Нийт гурван сарын хугацаанд “Номын сан-Бидний орчин” нэртэй төслөө зургаан багийн бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлсэн.
Сурагчид дизайн, технологийн багш О.Батмагнай, Э.Батгэрэл багш нартай хамтран олбог, дэр гээд оёж, хатгах юу л байна, бүгдийг өөрсдөө хийж номын сангийн хэрэглэгдэхүүн бүрд сурагчдын минь сэтгэл шингэсэн гэж хэлж болно.
Мөн манай сурагчид 6 дугаар ангиасаа хичээл орох цагаас 30 минутын өмнө ирж, ном унших дадалд суралцаж эхэлсэн. Өнөөдөр бүх сурагч номын хорхойтон болсон. Мөн сурагчдынхаа оюун ухааныг үндэсний өв соёлтой хослуулан хөгжүүлэх зорилготой улирал тутам нэг тоглоом сурах дадлыг хэрэгжүүлж байна.
Бид анх Монголын уламжлалт бөгж нийлүүлэх наадгайнаас эхэлсэн. Одоогоор оюун ухаан хөгжүүлэх 10 гаруй тоглоом сурсан.
Энд цугласан хүүхдүүд өөрсдийн болон найзуудынхаа сэтгэлээ шингээж тохижуулсан бүтээлд баяр хүргэж, бахархаж байгаа нь харагдана. Сургуульдаа номын сан тохижуулах төслийг хэрэгжүүлсэн 9г ангийн сурагчдаас зарим зүйлийг тодрууллаа.
“ЭНЭ ТӨСӨЛД ОРОЛЦСОНООР БИ БАРИЛГЫН ИНТЕРЬЕР МЭРГЭЖЛИЙГ ИЛҮҮТЭЙ СОНИРХОХ БОЛСОН”
Номын багийн ахлагч Л.Оюунхоролоо
- Бид номын хандивын аян өрнүүлж 1311 номтой болсон. Эдгээр номуудаа төрөл бүрээр нь ангилах ажлыг манай баг хариуцсан.
“Цахим ном” багийн ахлагч А.Нарангарав
- Орчин үед дан цаасан номоос гадна, хаана ч, хэзээ ч сонсох боломжтой цахим ном бүтээх санаачилгыг гарган, мэдээлэл зүйн багш, IT инженерүүдээс зөвлөгөө авч хэрэгжүүлсэн. Манай ангид уран уншигч олон. Тэд утсаараа хоолойгоо уншиж, 28 төрлийн цахим ном бүтээснээрээ давуу талтай.
Санхүүгийн багийн ахлагч Ж.Элбэрэлт
-Миний хувьд санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтын багийг хариуцсан. Бид энэ хугацаанд тооцоолол, төсвийг хуваарилах гээд олон чадварт суралцсан. Мөн биднийг эцэг эхчүүд, сургуулийн хамт олон дэмжиж, нийт 10 сая гаруй төгрөг цуглуулж чадсан.
Орчин дизайны багийн ахлагч Б.Дөлгөөн
-Би зураг зурах дуртай. Номын сангийн анхны төсөөллөө багийнхантайгаа ярилцаж хар зураг гаргасан. Төсөөллөө бодит болгож хэрэгжүүлсэндээ баяртай байна. Энэ төсөлд оролцсоноор ирээдүйд барилгын интерьер дизайн мэргэжлийг илүүтэй сонирхож эхэллээ.
Маркетингийн багийн ахлагч Г.Маралмаа
-Манай баг өөрсдийн төслийг бусдад сурталчлан, таниулах гол үүргийг гүйцэтгэсэн. Би олны өмнө ярихдаа сандардаг, бүрэнхий хүүхэд байсан. Одоо бол өөртөө итгэлтэй, олны өмнө ярих дуртай болсон.
“Гарын авлага” багийн ахлагч Д.Бодь-Амгалан
-Бид бүх зохион байгуулалтад гар бие оролцохоос гадна энэ төслөө гарын авлага болгон хүмүүст танилцуулахаар ажиллаж байна. Бид багийн хүн бүрийн оролцоо хамгийн чухал байдгийг ойлгосон. Хамт олон нэг зорилго, нэг зүрхтэй бол юуг ч бүтээж чаддагийг харууллаа.
Хүүхдүүд өөрсдийн санаачилга, оролцоогоор суралцах, хөгжих орчноо бүрдүүлж цаашид олон сурагчдад ертөнцийг харах цонхыг нь нээж байгаа нь баярламаар, бахархмаар байлаа.