МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭРЭЭ УХАРСААР БАЙНА
"Хил хязгааргүй сэтгүүлчид" (Reporters Without Borders) байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг үнэлдэг.
Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 2015 онд 54 оноо байсан бол өдгөө 109-рт жагсаж байна. Энэ нь өнгөрсөн жилээс 21 байр ухарсан үзүүлэлт юм. Монгол улсын онооны ухралт нь:
- улс төрийн байдал 40.35 оноогоор 118-р байр
- эдийн засгийн байдал 32.75 оноогоор 151-р байр
- хууль эрх зүйн байдал 56.31 оноогоор 107-р байр
- нийгмийн байдал 61.31 оноогоор 91-р байр
- аюулгүй байдлын байдал 65.96 оноогоор 105-р байраар тус тус үзүүлэлтүүд буурсан байдалтай холбоотой.

Монгол Улс 1990-ээд оны эхэн үеэс хойш либерал ардчиллыг баримталж, хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч байдлыг хүндэтгэж ирсэн ч сэтгүүлчдийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй, гүтгэлгийн хууль тогтоомж нь сэтгүүлчдийг хууль бусаар шүүгдэхэд хүргэдэг.
Энэхүү индекс нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг улс орнуудын улс төрийн, эдийн засгийн, хууль эрх зүйн, нийгмийн болон аюулгүй байдлын таван үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Монгол Улсын хувьд эдгээр үзүүлэлтүүдийн бууралт нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж буйг илтгэнэ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2024 онд байгуулсан. Эхний төслийг 2024 оны 10 сард олон нийтэд танилцуулсан бол өнгөрсөн долоо хоногт (2025.04.24) УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
1998 оны дөрөвхөн заалттай хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Уг хуулийн амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, дордуулсан хууль гаргахыг хориглосонд оршино. Өөрөөр хэлбэл бусад хууль тогтоомж нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах боломжгүй байхад чиглэсэн.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИАР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
Сэтгүүлчийн эрхийг хуулиар хүлээн зөвшөөрнө
Анх удаа сэтгүүлчийн үүргийг болон сэтгүүл зүйн ажлыг хуулиар тодорхойлж, эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчлан баталгаажуулж байна. Эх сурвалжаа илчлэхийг шаардах нь хуулиар хязгаарлагдаж, бид гүйцэтгэх ажиллагаа, мөрдөн шалгах, шүүх дээр ч “Энэ бол миний эх сурвалж” гээд хэлэх эрхтэй болно. Нэг үгээр сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй болно.
Цензур, дарамтыг хазаарлана
Төрийн байгууллага, албан тушаалтнууд сэтгүүлчдэд “хариуцлага нэхэх” нэрийн дор өндөр дарамт үзүүлдэг байсан бол шинэ хууль энэ оролдлогод тодорхой хязгаар тогтооно. Эрүүдэн шүүх бус, харин мэргэжлийн өөрийн зохицуулалт, нийтлэг эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэх зарчмаар хариуцлагыг улам бэхжүүлнэ.
Мэдээллийн хэрэгслийг дур мэдэн хаах боломжгүй болно
Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах, блоклох, эрхийг нь цуцлах зэрэг шийдвэрийг зөвхөн шүүх, маш нарийн үндэслэлтэйгээр гаргах боломжтой болно. Нэг ёсондоо "таалагдахгүй мэдээллийг хаах" нь хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн үг.
Сэтгүүлчийг хамгаална
Нэр төр, аюулгүй байдалд нь халдсан тохиолдолд хууль зүйн хариуцлага тооцох боломжтой болно. “Хөлсний бичээч”, “хар жагсаалт” гэх мэт тролл ажиллагаа, зохион байгуулалттай гүтгэлгийн эсрэг сэтгүүлчийг хамгаалах хууль зүйн үндэс тавигдаж байна.
Мэргэжлийн шалгуур, стандарт тодорхой болно
“Хэн сэтгүүлч вэ?” гэдэг асуултад энэ хууль анх удаа тодорхой хариу өгч байна. Сэтгүүлч нь мэргэжлийн ёс зүй, шалгуур хангасан, баталгаатай мэдээлэл түгээгч байх шаардлага тавигдах бөгөөд гудамжинд микрофон бариад орилдог дур мэдсэн үйлдэл хуульд ямар ч хамаарал, хамгаалалтгүй болно.
Төр мэдээлэл өгөхөөс зугтах эрхгүй болно
Төрийн байгууллагууд нийтэд хамаарах мэдээллийг нуух, саатуулах эрхгүй болж, мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт хэрэгжинэ. Энэ нь сэтгүүлчдэд тулгардаг хамгийн түгээмэл “Манайх мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хаалттай хариултад цэг тавих юм.