“Сүү хувьцаат компанийн үйлдвэрлэж гаргадаг Миний монголын сүүнд хорт хавдар үүсгэдэг бодисууд байна” гэх бичлэг түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн: Энэхүү бичлэг нь хуурамч мэдээлэл агуулсан, албан тушаалтан болон мэргэжилтний ярианаас өөрсдөд хэрэгтэй хэсгийг таслан авч, дутуу оруулж ташаа ойлголт төрүүлсэн, хамгийн гол нь органик бусаар буюу хуурамч хаягуудаар түгээлгэсэн зэрэг шинж тэмдэгтэй зохион байгуулалттай бүтээж, түгээдэг хуурамч мэдээллийн төрөл юм.
2024 оны 09 дүгээр сарын 18-нд Unennews.mn нэртэй хуудаснаас “Энэ сүүг хэрэглэдэг бол анхаарал болгоомжтой байцгаана уу !!!! Эрүүл мэндээ бодож худалдан авч буй зүйлийнхээ орц найрлага, хугацааг нь сайтар шалгаж бай. Буруу, будлиантай зүйл байх аваас шууд, шуурхай хэлдэг, мэдэгддэг газар нь мэдээлж, хариуцлага ярьж хэвшицгээе. Нийтээрээ айхтайр байя” гэсэн тайлбартай хоёр минут орчмын бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 2.9 мянга гаруй реакц, 1.5 мянга гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 24 мянган удаа цааш түгээсэн ба 1.8 сая удаа тоглуулсан байна.
Бичлэгт “Сүү хувьцаат компанийн үйлдвэрлэж гаргадаг Миний монголын сүүнд хорт хавдар үүсгэдэг бодисууд байна. Тус компанийн өөрийн цахим хаягтаа Монгол үнээний цэвэр сүүг +137 градуст хэт өндөр буюу UHT (Ultra High Temprature) хэмд ариутган, олон улсад ашиглаж буй шилдэг технологиор үйлдвэрлэж, MNS 0219:2011 стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм хэмээн бичжээ. Дэлгүүрүүдэд ийм сүү тараг дүүрэн байдаг. UHT буюу өндөр температурт савласан СҮҮ хувьцаат компанийн сүү бол үнээний цэвэр сүү биш хорт хавдар үүсгэдэг хуурай сүүгээр хийдэг болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон” гээд ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны “Гаднаас гэхэд жилдээ 4000 тонн хуурай авч байна” гэх хэсэг болон НЭМҮТ-ийн мэргэжилтний хуурай сүүний талаар ярьж байгаа бичлэг зэргийг эвлүүлэн бүтээжээ.
Дараах байдлаар баримт шалгалаа
Сүү ХК-аас мэдэгдэл гаргасан ба хүлээн авсан сүүний гэрчилгээ, шинжилгээний мэдээлэл хуваалцлаа
09 дүгээр сарын 18-нд Сүү ХК-ийн албан ёсны хаягаас дээрх мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл гаргажээ.
“…2500 бэлтгэн нийлүүлэгчдийн үнээний цэвэр ШИНГЭН сүүг бид малчны хотноос татан авч, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, шат, дамжлагаар боловсруулан чанартай, эрүүл “Миний Монгол Сүү”-г хэрэглэгч та бүхэнд хүргэдэг” гээд хуурамч мэдээлэлд автахгүй байхыг сануулжээ.
Бид тус компанийн олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдож, түгсэн мэдээлэлд тодруулга хүссэн. 09 дүгээр сарын 23-нд бидэнд ирүүлсэн баримтуудаас харвал орон нутгаас шингэн сүү нийлүүлэгчдийн мэдээлэл болон лабораторийн шинжилгээний хариу зэрэг байна. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 2-нд Төв аймгийн Борнуур сумын 2-р баг, Мандал гэх газраас 14,000 литр сүү нийлүүлсэн гэрчилгээ, мөн аймгийн Баянчандмана сумын 2-р баг, Замт гэх газрын Илт Оргил хоршооноос 09 дүгээр сарын 3-нд 28,000 литр сүү нийлүүлсэн гэрчилгээ, СХД-ийн 21-р хороо Бамбуу ХХК-аас 14,000 литр сүү нийлүүлсэн гэрчилгээ гэх мэт Мал эмнэлгийн гэрчилгээний онлайн бүртгэлийг хуваалцсан.
Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн дэд Нян судлал, химийн хор судлалын лабораторид “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнүүдийг шинжлүүлсэн шинжилгээний хариуг илгээсэн. Үүнд 2024 оны 03 дугаар сарын 6 гэсэн тэмдэглэгээтэй, шинжилгээний хариу байх ба “Миний Монголын сүү” бүтээгдэхүүнийг 1432, 1433 дугаартай дээжийг шинжлүүлсэн байна.
Бүтээгдэхүүний шошго дээр “Үнээний сүү” гэсэн байна, хэрэв үнэн зөв бөглөөгүй бол хариуцлага хүлээдэг
Шалгасан мэдээлэлд “Миний Монголын сүүний хугацааг уртасгахын тулд мөн тогтворжуулагч гэдэг химийн бодис нэмж хийдэг… энэ нь хорт хавдар үүсгэгч бодисууд юм” гэсэн байна. Үүнтэй холбоотой баримтуудыг хүргэе.
СҮҮ ХК-ны үйлдвэрлэдэг “Миний Монголын Сүү”-ний 2024.09.19-нд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа боодлын зургийг доорх зургаас харах боломжтой. Уг зурагт харуулснаар орц хэсэгт зөвхөн “Үнээний сүү” хэмээн бичсэн байна.
Сүүн сүүн бүтээгдэхүүнд хатаамал сүү орсон эсэх тухай мэдээллийг тухайн бүтээгдэхүүний шошго дээрээс харах боломжтой юм. “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүний орцод “хуурай сүү” эсвэл “хатаамал сүү” гэж бичигдээгүй нь найрлагад нь хуурай сүү ороогүйг илтгэж байна.
Дээрх мэдээлэлд дурдсанчлан Миний Монголын сүү бүтээгдэхүүний орцны мэдээлэлд зөвхөн үнээний сүү хэмээн бичсэн бөгөөд сүүний хугацааг уртасгах хүнсний нэмэлт огт оруулаагүйг харж болно. Харин доорх зурагт хадгалах хугацааны горимыг харуулж байна. Жишээ авсан бүтээгдэхүүн нь 2024 оны 09-р сарын 09-нд үйлдвэрлэгдсэн, 10-р сарын 1-нд хугацаа нь дуусна. Хадгалах горим хэсэгт тодорхой температурт хадгалах хугацааг дуустал хадгалах боломжтойг харуулахаас гадна “Онгойлгосноос хойш 0-4 хэмд 1 хоногийн дотор хэрэглэнэ үү” хэмээн бичжээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4-т заасан Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод тавигдах шаардлагыг хангаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Тус хуулийн 6 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд Органик хүнсний тухай хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулж өгсөн. Тус зүйлийн 3.2-д “органик хүнсний тэмдэг, тэмдэглэгээ, шошгод тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тиймээс аливаа бүтээгдэхүүний орц найрлагыг худал бичих, эсвэл мэдээлэхгүй байх нь хуулийн хариуцлага хүлээдэг тул үйлдвэрлэгчид шошго дээрээ үнэн зөв мэдээлэл тавих шаардлагатай.
Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн :
17.2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
…17.2.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох;
17.2.3.хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх нөхцөлийг тодорхойлох; хэмээн заасан байдаг.
Сайд асан Х.Болорчулуун импортоор авдаг хуурай сүүгээр Миний Монголын сүү хийдэг гэж хэлээгүй
Бичлэгт ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун “4000 тонн хуурай сүү авдаг” гэж хэлэхийг оруулсан. Энэ нь Сүү ХК-ийн Миний Монголын сүүнд хэрэглэдэг гэсэн үг биш ч контекстээрээ шууд хамаатуулж ойлгохоор эвлүүлжээ.
Гаалийн ерөнхий газрын 2023 оны статистикээс харвал 7462 тонн хуурай сүү, цөцгий импортолсон байна.
НЭМҮТ-ийн мэргэжилтний яриа нь Миний Монголын сүүний тухай биш, найруулдаг кофены сүүний тухай хэлсэн хэсэг байна.
Шалгасан мэдээлэлд “НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул “Хуурай сүү байж байдаг. Тэрийг шошгын сайн харах юм бол ургамлын тос байдаг. Тэгээд транстос агуулж байдаг” гэх агуулгаар ярьсан хэсгийг оруулж эвлүүлсэн.
Гэтэл уг бичлэгийн эх хувилбар нь 2023 оны 10-р сарын 20-нд ТВ5 суваг телевизийн албан ёсны TV5 Mongolia хуудаст “НАЙРУУЛДАГ КОФЕНЫ СҮҮ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН ҮҮСГЭХ АЮУЛТАЙ” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн. НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтны ярианы эхлэл хэсэг буюу “Кофены сүү” гэж хэлж байгаа хэсгийг тасалж, хуурай сүү ярьж буй мэтээр эвлүүлжээ. Бичлэгийн эх хувилбарыг доор хавсаргав.