Иргэн Батынх 100 хувь цахилгаанаар байшингаа халаадаг (шалны халаалт). Өвлийн улиралд сард дунджаар 350 орчим мянган төгрөг төлдөг. Арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал байшингаа цахилгаанаар халаадаг гэж үзвэл 6 сарын хугацаанд 2 сая орчим төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулдаг байна.
Иргэн Батад цахилгааны өндөр төлбөр төлөлгүйгээр нарны эрчим хүчээр дулаанаа шийдэх боломж бий.
Нарны энергийг дулаан болон цахилгаан болгох аргууд олон байна. Жишээ нь, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах 30 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын технологиос санаа авч нараар дулаанаа шийдэж, илүү гарсан эрчим хүчээ ойр орчмын айл, аж ахуйн нэгжид худалддаг байгууллагууд бий болжээ.
Нөөцлүүр хамгийн чухал. Дараа нь инвертер, тэгээд нарны хавтан. Энэ гурав байхад халаалтаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж болно.
Нарнаас цахилгаан эрчим хүч гарган авч байшин, орон сууцаа халаах шийдлийн талаар Сайншанд дахь нарны цахилгаан станцын “Desert Solar Power One” компанийн инженер “Эхлээд амьдарч буй байр, орон сууцныхаа зай, талбайн хэмжээг тогтооно. Ингээд хэр хэмжээний цахилгаанаар бүрэн халааж чадах вэ гэдгийг тооцоолно. Дараа нь тэр эрчим хүчийг үйлдвэрлэж буюу өгч чадах нарны толь (панель)-ийг олно.
Жишээ нь, 1200В хэрэгтэй боллоо гэж бодоход 600В хүчин чадалтай 4 панель авах уу, эсвэл 300В чадалтайг сонгох уу гэдгийг тооцохоос гадна байшингийн дээвэр зэрэг тогтоох байршлаа харах чухал. Хамгийн чухал нь инвертер буюу шууд гүйдлийг хувиргадаг DC. Энэ нь нарны хавтангаас үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгчийн цахилгаан болгон хувиргадаг төхөөрөмж юм. Инвертер үнэтэй, гэхдээ хэмжээ нь жижгэрэх тусам үнэ багасдаг.
Хэрэв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа, халаалтаа шийдэх бол storage буюу нөөцлүүр хамгийн чухал. Дараа нь инвертер, тэгээд нарны хавтан. Энэ гурав байхад халаалтаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж болно. Мэдээж холболтын кабель, үндсэн шит хэрэгтэй” гэж зөвлөлөө.
Мөн Монголд Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр "Дулаан шийдэл-II” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд шинээр байшин барих гэж буй, эрчим хүчээ шийдэх гэж байгаа хүмүүст зориулан сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулахыг зорьж буй. Энэ зорилгын хүрээнд Nearly zero-Energy building (Nzeb) буюу "тэг эрчим хүчний орон сууц"-ыг барьж өнгөрсөн хавар (2024.04.30) танилцуулсан юм.
Энэхүү загвар сууцны эрчим хүчний хэмнэлтийн шийдлийг боловсруулсан ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Энэ барилга бол тэг эрчим хүчний орон сууц гэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, энэ сууцыг халаахын тулд энгийн хэрэглээнээс 60 хувиар бага эрчим хүч хэрэглэх юм.
Байшинд хоёр янзын систем бий. Нэг нь агаар, усны дулааны насос. Халаалтын улирлын эсхүл жилийн туршид энэ дулааны насос ердийн цахилгаан халаагууртай харьцуулахад ойролцоогоор 2.5 дахин бага цахилгаан зарцуулна. Үлдсэн бага хэрэглээг нарны зайгаар шийднэ. Ингээд жилийн эцэст миний хэрэглэсэн эрчим хүч, үйлдвэрлэсэн эрчим хүч хоорондоо баланслаад О болно. Тиймээс л тэг эрчим хүчний орон сууц гэж нэрлээд байгаа юм” гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл төвийн цахилгаан эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчээр хавсарган байшингаа халаана. Гэхдээ жилийн эцэст үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүч болон төвийн сүлжээнээс ашигласан цахилгаан эрчим хүч хоёрын хэмжээ тэнцэхийг Nearly zero-Energy building (Nzeb) гэж нэрлэдэг байна.
Энэ сууц нь 6x6 хэмжээтэй, маш сайн дулаалга, битүүмжлэлтэй. Барилгын эрчим хүчний А ангилал буюу өндөр хэмнэлттэй, халаалтын систем нь 5-15 кВт хүчин чадалтай агаар усны дулааны насос, 5.6кВт нарны цахилгаан үүсгүүртэй. Зай хураагуур, усан нөөцлүүр, хуримтлуурт цахилгаан халаагуур гэсэн 3 төрлийн нөөцлүүрийн системтэй байсан.
Цаашид нар, салхины томоохон чадлын үүсгүүрүүдийг цахилгааны хуримтлууртай хослон ажиллуулах зэргээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон боломж бий. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг илүү үр өгөөжтэй ашиглахын тулд манай улсад нөөцлүүр, хураагуурын асуудал хамгийн чухал байгаа аж. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын зөрүү жил ирэх тусам нэмэгдэж буйг өөрчлөх шаардлага буйг эрчим хүчний инженерүүд хэлж байна.