gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдийн төлсөн НӨАТ-ыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-06-04
150
Twitter logo

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах үндсэн зорилгод нийцүүлж боловсрууллаа. Үүнд: 

1.    Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олон улсын чиг хандлага, зарчимд нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй болгох замаар иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

2.    Бизнесийн идэвхжилийг дэмжих, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох,Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бүх нийтээрээ тэгш шударга төлж, бизнес эрхлэхэд нэмэлт дарамт болдоггүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав. 

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд ажилчдын хөгжил, хүний нөөцийн бодлогыг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад татварын тодорхой дэмжлэг үзүүлнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын татварын орчныг илүү таатай болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, татварын орчныг өрсөлдөхүйц болгоно. Аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хялбар, зардал багатайгаар татах боломжтой болсноор улс орны нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил өсөхөд хувь нэмэр оруулна. 

Татварын хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бизнесийн идэвхжих, тэлэх бололцоог ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Цаашид хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системийг нэвтрүүлснээр татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг урьдчилан шийдвэрлэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт эергээр нөлөө үзүүлнэ гэж үзлээ.

Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан