УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.03/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 5-р сарын 28-ны өдөр УИХ-д оруулсан Итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 оны 7-р сард хамтарсан Засгийн газарт орно уу гэсэн урилга ирсэн. Урилга ирсний дараа ХҮН нам дотор маргаан гарсан. Маргалдсаны эцэст хамтарсан засагт орох шийдвэрээ гаргасан.
Гашуунсухайтаас буцаж ирэхэд л дараагийн Ерөнхий сайдын асуудал шийдэгдчихсэн байсан гэж та хэлсэн. Ерөнхий сайдыг томилох бүрэн эрх зөвхөн УИХ-д байдаг. Энэ үгээрээ та юуг хэлэх гэсэн юм бэ? УИХ гэдэг институтыг давсан шийдвэр гаргадаг засаглалын ямар гажуудал манайд нүүрлээд байна вэ? Цаана нь юу болоод байгааг Та хөшгийг цэлийтэл нээгээд хэлмээр байна.
Л.Оюун-Эрдэнэ, Тийм зүйл яригдсан нь бодитой. Уг кабинет бол нам харгалзахгүй кабинетын зарчмаар ажиллах ёстой. Энэ удаагийн кейс бол кабинетын гишүүд маань Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байгааг та бүхэн бүгд харж байна.
Энэ их түвэгтэй зүйл юм билээ. Ерөнхий сайд хүчний харьцаа, олон зүйлийг бодож кабинетын гишүүдээ томилдог. Яг үнэндээ Ерөнхий сайд өөрөө хүссэн хүнээ томилоод байж чаддаггүй юм дөө. Аль болохоор л тогтвортой байх агуулгыг хардаг.
Асуудал анх кабинетын гишүүд дотроос үүссэн. Бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдсэн. Олон нийтийн асуудал болсон. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Ингээд асуудал үүссэн. 30-аад жилийн түүхэн дэх Ерөнхий сайд огцорсон асуудлыг харахад ард нь ийм л асуудал байдаг. Эрх ашиг, албан тушаал хүссэн янз бүрийн хүмүүс самардаг. Буруу зөрүү мэдээлэл гаргадаг.
Тогтолцооны асуудлыг нэг талд нь гаргахгүй бол засаглалын хямралаас гарахгүй юм билээ. Жишээлбэл, Хүрэлсүх дарга бид хоёрт хувь хүний асуудал ерөөсөө байхгүй. Энэ бол тогтолцоотой холбоотой.