Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ ил болоод арав хонолоо.
Энэ сарын 9-нд нүүр номын "Ажлаа хий" хуудсанд О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлгүүдийн үнэ, зургийг анхлан нийтэлжээ.
Энэ хуудас 2023 оны арванхоёрдугаар сараас хойш идэвхгүй байсан байна.
"ХЕРО ИНТЕРТАЙНМЕНТ", "ХҮЛЭГ КОНТЕНТ" КОМПАНИАС ЦАЛИНЖДАГ ГЭХ О.ТЭМҮҮЛЭН СҮЙТ БҮСГҮЙДЭЭ ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БЭ?
1. Италийн Damiani брэндийн сүйн бөгж.
Хэдэн карат байхаас хамааран цагаан алт, алмаазаар урладаг энэ бөгжний үнэ харилцан адилгүй.
2. Монголд хоёрхон байдаг гэгдэх тансаг зэрэглэлийн машин.
Машины гэрэл зургаас, урд нүүрний дизайн, их биений хэлбэр, гэрлийн хэлбэр зэргээс харахад Lexus RX (2023 оны загвар) байна.
Lexus RX нь тансаг зэрэглэлийн SUV ангилалд хамаардаг, дотроо RX 350, RX 500h, RX 450h+ зэрэг хэд хэдэн хувилбартай.
Монгол дахь үнэ (оруулж ирсэн, гааль, татвар, тоноглол багтсан):
- RX 350: 220–270 сая төгрөг орчим
- RX 500h / F Sport: 270–320 сая төгрөг орчим
- RX 450h+ / Plugin hybrid: 330–400 сая төгрөгийн үнэтэй.
3. Хоёр удаагийн гүйлгээгээр нийт 20 сая төгрөгийг дансандаа авч, цүнх худалдсан авсан гэв. Хэдийгээр Ө.Өгөөмөрийн аав энэ мөнгийг шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч баттай биш.
4. Сhanel брэндийн цүнх - 5000 ам.доллар буюу 17.8 сая төгрөг
5. Dior брэндийн жижиг хар цүнх 3500 ам.доллар буюу 12.5 сая төгрөг
6. Miu Miu брэндийн пиджак – 4950 ам.доллар буюу 17.6 сая төгрөг
7. Гэрлэх санал тавихдаа түрээсэлсэн нисдэг тэрэгний үнэ ойролцоогоор 31 сая төгрөг
8. Булган аймаг, Сэлэнгэ сум, Хялганат тосгон дахь Seven nuga resort aмралтын газрын нэг өдрийн гэрийн түрээс 900 мянган төгрөг, байшингийн түрээс 1.5 сая төгрөг. Тэд тус амралтын газрыг бүхэлд нь түрээсэлсэн, эсэхийг тодруулахад "Бид амрагчдынхаа хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэв.
9. Цэцгийн баглаа
10.Салют буюу ёслолын буудлага буудуулахад хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байна.
11. SMEG брэндийн гэр ахуйн бараанууд
- Кофе машин – 1.8- 2.2 сая төгрөг. Загвараасаа шалтгаалан үнэ нь бага зэрэг хэлбэлздэг.
- SMEG талх шарагч – 600 - 750 мянган төгрөг. Хоёр зүсмэл багтаамжтай, олон өнгөний сонголттой.
- SMEG хэрчигч/холигч – 1.5-1.8 сая төгрөгийн үнэтэй. Хүнсний процессор нь олон үйлдэлтэй, өндөр үнэтэй ангилалд ордог. Нийт үнэ: 3.9-4.7 сая төгрөг
12. Iphone 16 Pro гар утас багтаамжаас хамааран 4.8-5.8 сая төгрөгийн үнэтэй байна.
13. ANTEPRIMA брэндийн, гоёлын гар цүнх загвараасаа хамаарч 262-534 ам.долларын үнэтэй.
Дээрх жагсаалтад хосуудын гадаадад аялсан зардал огт багтаагүй болно.