Өмнөговь аймагт уул уурхайн олон төсөл хэрэгжиж байгааг дагаад аймгийн төв Даланзадгад суманд оршин суугчдын тоо нэмэгдсээр байна. Улмаар "Гурван сайхан" хэмээх шинэ суурьшлын бүс үүсэж, тэлжээ.
Харин сургууль, цэцэрлэгээсээ зайдуу байдаг нь энэхүү бүсэд оршин суугчдын хүүхдүүдэд багагүй бэрхшээлтэй байв.
Төвийн сургуулиуд засвар шинэчлэл хийсэн ч гурван ээлжээр хичээллэдэг тул сурагчид хэт оройтож хичээл нь тарах, цаашлаад сургууль цэцэрлэгтээ хүрэхийн тулд өдөр бүр 7 км хүртэлх замыг туулах нь элбэг байв. Тээврийн хэрэгслийн хүртээмжийн асуудлаас шалтгаалж хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөх асран хамгаалагчдад ч гэсэн хүндрэлтэй байж.
Тиймээс ч энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх нь Даланзадгад сумын хувьд нэн тэргүүний чухал асуудал байв.
Ийм ч учраас "Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" сургууль цэцэрлэгийг нэг дор цогцлоосон төслийг 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар эхлүүлж, гүйцэтгэж дуусжээ. Ингэснээр Гурван сайхан хороололд 1200 хүүхдийн 6-р сургууль, 200 хүүхдийн 33-р цэцэрлэгийг бүтээн байгуулж, өнгөрсөн сард нээлтээ хийлээ.
Сурагчид 5-15 минутад л хичээлдээ ирдэг болсон хэмээн баярлацгааж байв. Ингээд тус сургууль цэцэрлэгийн цогцолборын эргэн тойрноос бэлтгэсэн сурвалжилга, сэтгэгдлүүдийг хүргэе.
6-р сургуулийн захиралаар тухайн орон нутагтаа 17 жил газарзүйн багшаар ажилласан туршлагатай Г.Отгонбаяр ажиллаж байна.
Тэрээр хэлэхдээ, "Манай сургууль нийт 1470 сурагчтай, 66 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үүнээс 5-р сургуулиас 800 хүүхэд, 3-р сургуулиас 400 хүүхэд, 1-р сургууль болон бусад сургуулиас 100 гаруй хүүхэд шилжиж ирсэн. Багш нарын 60 хувь нь 1-5 жил ажиллаж буй залуу багш нар бий. Урам зоригтой, эрч хүчтэй ажилладаг нь сайхан.
Та бүхэн анзаарсан бол сургуулийн үүдний тохижилтыг орон нутгийнхаа онцлогт уялдуулсан өнгө төрхийг бүрдүүлэн багш нар маань өөрсдөө тохижуулсан. Хэрэв төсөв шийдүүлж тохижуулсан бол 10 гаруй сая төгрөгийн өртөг шингэх байсан бол 2 сая гаруй төгрөгөөр бүтсэн юм. Энэ мэт эерэг уур амьсгалтай, бүтээлч хамт олонтой болсондоо баяртай байна.
Сургуулийг нэг хүүхдэд ногдох талбайн стандартын дагуу байгуулсан тул саруулхан, өнгөлөг, ээлтэй орчин бүрдсэн.
Ухаалаг самбар, лаборатори танхимууд, олон төрлийн спортын төхөөрөмж бүхий биеийн тамирын заал, нэг дор 300 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай цайны газар зэрэг тав тухтай суралцах, хөгжих боломжийг бүрдүүлсэн.
Цаашид байгалийн ухааны лаборатори сургууль болохоор хөтөлбөрөө боловсруулж буй.
Хөтөлбөрийг эцэслээд Боловсролын яамаар батлуулна. Манай аймгийн хувьд байгалийг цогц хүрээнд ашигладаг буюу аялал жуулчлал болон уул уурхайн салбаруудад түшиглэн хөгжиж байна. Энэ нь нөгөө талаас байгалийн унаган төрх байдал өөрчлөгдөх, доройтох асуудлыг хөнддөг. Тиймээс байгаль хамгаалагч, нарийн мэргэжлийн инженер техникчид, байгаль орчны мэргэжилтнүүдийг бэлтгэхээр төлөвлөж байгаа юм" гэлээ.
Биологийн багш Б.Отгонцэцэг: Би нийслэлийн сургуульд багшилж байсан. Суманд шинэ сургууль барьж байгаа та багшлах уу гэсэн хүсэлт ирсэн.
Би орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой ч төдий л боломж бүрддэггүй байсан тул хүсэлтийг баяртай хүлээж авсан юм.
Хамгийн сайхан мэдээ нь байгалийн ухааны лаборатори сургууль байгуулж буй нь байв. Бид сургуулийнхаа дэргэд дөрвөн улирлын хүлэмж байгуулахаар төлөвлөсөн.
Мэдээж орон нутагт сурч буй хүүхдүүд оршин буй газрынхаа онцлогийг бүрэн мэддэг эх орондоо хайртай монгол хүн болж төлөвших нь чухал. Мөн говийн хүүхдүүд хүлэмжид ногоо тарьж, арчилж сурах нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг ойлгож, хайрлаж сурна гэдэгт итгэлтэй байна.
Технологийн багш Х.Бямбацогт: Шинэ сургууль ашиглалтад орохтой зэрэгцээд багшлах санал авсан. Мэдээж дөнгөж ашиглалтад орж буй сургууль тул тохижуулж, чимэглэх шаардлагатай байсан. Тиймээс багш сурагчидтайгаа хамтраад үүдний хэсгийг тохижуулах ажилд ханцуй шамлан орцгоосон. Ингэхдээ аймгийнхаа онцлогийг тодотгож хэрмэн цав бүтээхээр боллоо.
Багш нар маань үнэхээр эерэг уур амьсгалтай байхын зэрэгцээ гарын ур сайтай байсан тул бүтээлээ эцэслэхэд хүртэл гар нийлж хурдтай ажилласан.
Би өмнө нь хувиараа л бүтээл хийдэг байсан. Шинэ сургууль ашиглалтад орохтой зэрэгцээд багшлах санал авсан. Нэлээн бодож байж мэргэжлээрээ ажиллах шийдвэр гаргасан.
Үнэндээ нэлээн хүнд санагдсан. Гэхдээ шинэ орчин тойрон болон хамт ажиллах багш нараасаа урам зориг ихэд авсан.
Үеийнхээ залуучуудтай хамтарч ажиллахаар илүү урам авдаг юм байна. Бид нар дундаасаа 750 мянган төгрөг нийлүүлж байгаад сургуулийнхаа үүдний хэсгийг тохижуулсан.
Ингэхдээ аймгийнхаа гол онцлогийн нэг болох "Хэрмэн цав"-ыг тодотгосон. Илүү бодитой хийхийн тулд хээг нь товойлгож, загвар гаргасан. Бусад багш нар маань гар бие оролцож, өнгө будгаар ялгаж маш том үүрэг гүйцэтгэсэн.
Математикийн багш М.Жижлхам: Залуу багшийн хувьд их олон давуу тал үүссэн. Орон нутагт ажиллах хүсэлтэй олон залуусд ажлын байр бий боллоо.
Шинэ сургууль тул олон сайхан залуу багш нараар хамт олон маань бүрдлээ. Тав тухтай орчин бүрдсэн болохоор хотоос зорьж ирсэн багш нар ч бий.
Хамгийн чухал нь сургууль цэцэрлэгийг зэргэлдээ байгуулсанд талархаж байна. Жишээлбэл, хүүхдийн маань цэцэрлэг яг дэргэд байгаа болохоор багштай нь уулзаж ярилцаад хичээлийн хөтөлбөр боловсруулах сургуульд ороход нь хэрхэн бэлдэх, мөн ЕБС-ийн багшийн зүгээс ямар тусламж хэрэгцээтэйг шууд ярилцаад хамтрах боломжтой болж байна.
Багш, асран хамгаалагчдын эргэх холбоо ч сайжирна. Энгийн жишээ гэхэд л ажлаа тараад л хэдхэн минутын дотор хүүхдээ цэцэрлэгээс нь авчихна. Энэ мэт боломжуудыг бий болгосон Оюу толгой компанийнхандаа баярлалаа.
ГОХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат: Манай сангийн 10 жилийн ой тохиож буй. “Оюу толгой” компани 2015 оноос хойш жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж ирсэн.
1200 хүүхдийн 6 дугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг нь нийт 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр баригдсан нь Өмнөговь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орно.
Сонордуулахад Ханбогд суманд шинэ сургууль барих төсвийг баталсан сайхан мэдээтэй байна" гэлээ.
33-Р ЦЭЦЭРЛЭГ
Цэцэрлэгийг 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-д ашиглалтад орж, найман бүлэгтэйгээр хичээллэж байна. Иж бүрэн тохижилт, шаардлагатай тоглоом наадгай, AR Puzzle буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан бодит болон виртуал ертөнцийг хослуулсан хөтөлбөртэй гэдгээрээ онцлог аж.
Тус цэцэрлэг нь тайзны акустик доторлогоо, хөгжмийн зэмсгээр тоноглогдсон урлагийн заал, 200 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмж бүхий гал тогоотойгоос гадна, анги бүр автомат аяга таваг угаагчтай юм байна.
Гурван бүлэгт Шимт хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын хичээл бэлтгэлд зориулсан зөөврийн компьютер зэрэг мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтаар хийгджээ.
"Бэлтгэл А" бүлгийн багш Ш.Буянжаргал хэлэхдээ, "Манай цэцэрлэг AR болон уламжлалт хэв маягийг хослуулж, хичээллэдэг. Говь нутгийн хүүхдүүд багаасаа эх орон болон Говийн өвөрмөц, онцлог шинж чанарын талаар мэддэг болж төлөвших юм. Тиймээс монгол өв уламжлалт ахуйн орчинтой.
Мөн хүүхдүүдэд AR ашиглан суралцах нь таалагддаг. Эдгээр хосолсон хөлбөрөөр хичээллэх нь хүүхдүүдийн суралцах, танин мэдэх хүслийг өдөөж, оролцоог сайжруулж чаддаг юм.
Манай цэцэрлэгийн өөр нэг чухал онцлог нь сургуулийн дэргэд учраас, ЕБС-ийн багш нартай эргэх холбоотой ажиллах боломжтой. Манай төгсөгчид 6-р сургуульд элсэн суралцана. Бага ангийн багш нар ирээдүйн сурагчдаа бие даах чадварт хэрхэн суралцаж буйг харах, хамтран сургалтын хөтөлбөр боловсруулж болно хэмээн ярилаа.
Дээр дурдсанчлан сургууль цэцэрлэгийн хоорондын уялдаатай байдал нь хүүхдийг ерөнхий боловсролын мэдлэгээ эзэмших хүртэл нэг сургалтын хөтөлбөртэй болж буй. Ингэснээр цэцэрлэгийн наснаас эхлэн байгалийн ухааны мэдлэгт шамдаж, ирээдүйн байгаль хамгаалагч, инженерүүд төрнө гэдгийг багш удирдлагууд онцоллоо.