Өчигдөр шөнө Энэтхэг улсын Засгийн газар Пакистан болон захиргаанд нь байдаг Кашмирын нутаг дэвсгэрт пуужингаар довтолсноо мэдэгдлээ.
Пакистаны талаас мэдээлснээр довтолгооны улмаас долоон хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байсан гэв. Уг дайралтын хариуг барихаа Пакистаны ерөнхий сайд мэдэгджээ.
Өнгөрсөн сард Энэтхэгийн засаг захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт халдлага гарч, 26 жуулчин амиа алдсан.
Энэтхэгийн эрх баригчид уг халдлагад Пакистаны оролцоо байсан гэж үзсэний улмаас хоёр улсын харилцаа хурцадмал байдалд шилжсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Пакистаны Мэдээллийн сайд Энэтхэгийн арми ойрын хугацаанд улсад нь довтолж магадгүй байна гэдгийг мэдэгдэж байв.
Хэдийгээр уг халдлагад Пакистаны тал ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдсэн ч Энэтхэгийн цагдаагийн газраас халдлагад сэжиглэгдэж буй дөрвөн хүний хоёр нь Пакистаны иргэн байсан гэсэн юм.
Кашмирын нутаг дэвсгэрийг Энэтхэг болон Пакистан аль аль нь эзэмших эрхтэй гэж үздэг ч хэсэгчлэн захирдаг. 1947 онд хуваагдсанаас хойш хоёр улсын хооронд зөрчилдөөн дагуулсан бүс нутаг байсаар иржээ.
Эх сурвалж: ВВС