Өнгөрсөн онд манай археологичид “Өв соёлын голомт” төслийн хүрээнд хоёр чухал хээрийн судалгааны ажлыг хийсэн. Тэд Туулын Түргэний голын балгас нь Ван хан Тоорилын ордон биш гэдгийг археологийн судалгаагаар баталж, Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн хүн чулуун хөшөөг Бурхан багшийн дүр бөгөөд Жужаны хаант улсын төгсгөл үед хамаарна гэв. Энэ хөшөө нь НТ V-VI зуунд хамаарах тул Монгол нутаг дахь бурхны шашны эрт үеийн дэлгэрэлтийн түүхэнд холбогдох чухал дурсгалд тооцогдож байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Содномжамцтай дараагийн судалгаандаа явахаас өмнө дээрх хоёр судалгааны талаар амжиж ярилцлаа.
-Туулын Хар түнийн орд бол Ван хан Тоорилын ордон гэсэн мэдээлэл их тархсан. Харин та бүхэн судалгаагаар үүнийг няцаажээ.
-Энэ дурсгалыг анх, 1966 онд Монголын ууган археологич Х.Пэрлээ гуай илрүүлж, Түргэний голын Кидан балгас гэж нэрлэсэн. 2006 онд МУИС-ийн багш, археологич Д.Наваан гуай малтлага судалгааг хийсэн юм. Дурсгал байгаа газар нь Туулын Хар түнэ гэдэг нэртэй, Монголын нууц товчоонд нэр нь гардаг түүхэн газар юм. Иймд энд байгаа дурсгал нь Ван хан Тоорилын орд байх боломжтой гэсэн таамаг дэвшүүлж, дараа нь мөн байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн юм билээ.
Үүнээс хойш нарийвчилсан судалгаа дахиж хийгдээгүй. ШУА-ийн Археологийн хүрээлэн Ван ханы ордон мөн үү гэдгийг тодруулах зорилгоор дахин малтлага хийсэн. Учир нь тэндээс гарсан олдворууд нь бурхны шашны утга бэлгэдлийг агуулсан зүйлс цөөнгүй байсан. Гэвч Хэрэйдийн Ван хан нь Несторын шашинтай хүн байсан. Энэхүү малтлагыг манай хүрээлэнгийн судлаач Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд нарын судлаачид голлон хийж гүйцэтгэж, дараах дүгнэлтэд хүрсэн. Малтлага судалгааны үр дүнгээр Түргэний голын балгасыг анх Киданы үед байгуулж, улмаар XVI-р зуунд бурхны шашны хийд болгон дахин ашиглаж байсан болох нь тодорхой болсон.
-Ван ханы ордон байгаад цагийн аясаар устаж үгүй болсон байх магадлалтай юу?
-Хэрэв Ван ханы ордон байсан бол тэр үеийн түүхийг агуулсан соёлт давхарга эсвэл барилгын чимэглэл, ваар савны хагархай ч юм уу ямар нэгэн зүйлс үлдэх ёстой. Гэтэл XIII-XIV зуунд хамаарах тодорхой зүйлс байхгүй.
Энэ газар нь Монголын нууц товчоонд дурдсан түүхэн газар мөн боловч тэр хот Тоорил хаантай холбоогүй. Магадгүй голын нөгөө талд эсвэл тэндээс холгүй Ван ханы орд байж болно. Иймд дахин нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай. Ван ханы ордныг шинээр хайна гэсэн үг. Тиймээс цаашид энэ дурсгалыг Х.Пэрлээ гуайн нэрлэснээр Түргэний голын балгас гэж нэрлэх нь зөв юм.
-Та Ингэт толгойн дурсгалын хээрийн малтлага судалгаанд ажилласан. Энэ хөшөө болон дурсгалын талаар мэдээлэл өгөөч.
-Түргэний голын балгасын малтлага судалгаа үндсэндээ дууссан тул бид Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалыг өнгөрсөн есдүгээр сард судалсан юм. Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Б.Цогтбаатар тэргүүтэй олон судлаачид оролцсон. Хүн чулуун хөшөөний 3D баримтжуулалтын ажлыг Соёлын өвийн үндэсний төвийн Г.Анхсанаа нарын судлаачид хийж, цаашид хэрхэн зөв хамгаалах талаар судалж байна.
Харин энэ жил малтлага судалгааг үргэлжлүүлэн өмнөх жилийнхээс илүү том талбайд хийхээр төлөвлөж байна. Малтлагын явцад Ингэт толгойн орой дээрх барилгын тууриас илэрсэн модон баганын үлдэгдлээс дээж авч Япон улсын лабораторид илгээж, энэ дурсгалыг хэзээ бүтээснийг тогтоох шинжилгээний хариуг дөрөвдүгээр сард хүлээн авлаа. Манай улсад он цаг тогтоох лабораторийн нарийн судалгааг хийх боломжгүй байдаг тул бид дээжүүдээ гадны улсууд руу явуулж байна.
Жужаны үед хамаарна гэсэн урьдчилсан таамгаа батлахын тулд лабораторийн нарийн шинжилгээ хийлгэхэд бидний таамаглал үндсэндээ батлагдлаа.
-Ямар хариу ирсэн бэ?
-Байгалийн шинжлэлийн аргаар он цагийг тодорхойлоход 95.4 хувийн магадлалаар нийтийн тооллын 416-538 он гэсэн хариу ирсэн. Энэ он цагийг Монголын түүхийн үечлэл рүү оруулан бодвол Жужаны хаант улсын төгсгөл үед хамаарна.
Ер нь археологийн судалгааны нэг гол зорилго бол тухайн дурсгал болон олдворын он цагийг нарийвчлан тогтоож, түүхийн эх сурвалжийг бий болгоход оршдог. Бид Ингэт толгойн орой дээрх дурсгалаас барилгын дээвэр хэсгийн олон тооны эд зүйлс илрүүлэн судалж байна. Барилгын дээврийг хучиж байсан дээврийн ваарууд болон хүний нүдэнд ил харагдах хэсгийг тусгайлан чимэглэсэн хээтэй нүүр ваарууд дээрх эд зүйлсэд хамаарна.
Нүүр вааран дээрх хээг бусад газрын олдворуудтай харьцуулан үзэж типлоги хийснээр он цагийг нь харьцуулсан байдлаар тогтоодог.
Нүүр вааран дээрх бадам цэцгэн хээ нь Умард Вэй улсын дурсгалуудаас олдсон хээтэй ижил байна. Умард Вэй улс нь Жужан улстай нэг үед урд талаар нь зэрэгцэн оршиж байсан хөрш улс юм. Ингэт толгойн дурсгалыг Жужаны үед хамаарна гэсэн урьдчилсан таамгаа батлахын тулд лабораторийн нарийн шинжилгээ хийлгэхэд бидний таамаглал үндсэндээ батлагдлаа.
Үндсэндээ тус дурсгалын үүрэг зориулалт, утга бэлгэдэл зэрэг олон асуудлыг тодруулж, он цагийг урагшлуулснаараа манай салбарт томоохон нээлт болсон гэж үзэж байна. Цаашид улам нарийвчлан судалж малтлагаас мод, яс зэрэг органик гаралтай зүйлс гарвал дахин шинжилгээнд явуулна.
-Энэ дурсгал хаана байдаг вэ?
-Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум, хуучнаар Ингэт толгойн сангийн аж ахуйн зүүн талд, сумын төвөөс зүүн тийш нэг км зайтай Сэлэнгэ мөрний урд эрэгт оршдог.
Энэ дурсгалыг анх 1960-аад онд манай ууган археологич Х.Пэрлээ өөрийн бүтээлд дурдсан байдаг. Харин 1964 онд археологич Н.Сэр-Оджав энэ дурсгалыг үзэж Ингэт толгойн сангийн аж ахуйд өвөрмөц хийцтэй хүн чулуун хөшөө байна гэж анх мэдээлсэн.
Ингэт толгойн бэлд өвөрмөц төрхтэй, хүн чулуун хөшөө бий. Харин хөшөөний ар талд, толгойн оройд хавтгай чулууг эгнүүлэн өрж хийсэн зохион байгуулалттай дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламж бий.
1990 онд археологич, доктор Д.Баяр, Х.Лхагвасүрэн нарын эрдэмтэд орой дээрх байгууламжийг нарийвчлан хэмжээд, зүүн урагш харсан зохион байгуулалттай, цаашид малтан судлах шаардлагатай гэж тайландаа дурдсан байдаг. Улмаар хүн чулуун хөшөөг Бумбын шашны хуварга хүний хөшөө байна. Ийм дүрстэй хөшөө Монгол нутгаас олдоогүй бөгөөд Киданы үе буюу X-XI зуунд хамаарах бололтой гэж дүгнэсэн байдаг. Эдгээр судлаачдын гаргасан санал таамгууд бүгд үнэний ортой төдийгүй дараа дараагийн судалгаа хийх үндсэн материал болж байна. 1990 оноос хойш Ингэт толгойн дурсгалт газарт нарийвчилсан судалгаа хийгдээгүй ирсэн.
Бид Ингэт толгойн хөшөөг Бурхан багшийг дүрсэлсэн хөшөө гэж таамаглаж байна. Бурхныг ханын зурагт дүрсэлсэн дүр, чулуу шавраар хийсэн баримлууд хөрш зэргэлдээх бүс нутагт олноороо бий. Эдгээрийг дүрслэлийн гаднах хэлбэрийг хараад ямар бурхан бэ гэдгийг тодорхойлж болдог.
Хүн чулуун хөшөөний гадна дүрслэлийг нарийн харвал хэд хэдэн шинжээрээ Бурхан багшийн дүртэй төстэй. Нэгдүгээрт, биеийн ерөнхий хэлбэр ихээхэн өвөрмөц. Энэ хөшөө 2.2 метр өндөр, хүнийг зогсоо байдлаар дүрсэлсэн. Толгойн оройд үсийг овоолсон байдлаар урлаж, баруун гарыг дээш өргөж, алгыг урагш харуулсан байдлаар бүтээсэн. Үүнийг бурхны шашинд дээдийн мутарлага гэж үздэг.
1954 онд энэ хөшөө газарт хажуугаараа булаатай зөвхөн цээж хэсгээр ил гарсан байхад нь хүмүүс ухаж гарган, трактороор чирч, ойролцоо газарт босгосон гэдэг.
Зүүн гарыг тохой хэсгээр нугалж, алгыг мөн урагш харуулсныг авралын мутарлага гэдэг. Хувцсыг нь харвал ханцуй, хормой хэсэгт олон хуниас бүхий номт дээл өмсгөсөн бололтой. Мөн энэ хөшөө нь толгойн орой дээрх барилгатай ямар нэг байдлаар холбоотой гэж таамаглаж байна. Магадгүй анх толгойн орой дээрх байгууламжийн өмнө талд байсан байх.
Улмаар он цагийн эрхээр булгарч, эсвэл хожим хүмүүс зориуд унагаасан бололтой. Учир нь нутгийн иргэдийн мэдээлснээр 1954 онд энэ хөшөө газарт хажуугаараа булаатай зөвхөн цээж хэсгээр ил гарсан байхад нь хүмүүс ухаж гарган, трактороор чирч, ойролцоо газарт босгосон гэдэг.
Социализмын үед шашин шүтэх хориотой байх үед нутгийн иргэд очиж нууцаар сүсэглэн мөргөөд байхаар нь 1970-аад онд сургуулийн хашаанд босгосон байна. Энэ үед маршал Ю.Цэдэнбал тэргүүтэй дарга нар тэнд очиж уулзалт хийж үеийн түүхэн гэрэл зурагт хөшөө ар талд орсон байдаг. Төд удалгүй хөшөөг дахин буулгаж Ингэт толгой руу трактороор чирч зөөсөн. Ингэж олон удаа зөөж босгох явцад хөшөө ихээр гэмтсэн байх.
Бямбын Ренчин гуай энэ хөшөөг үзээд, “Түүх соёлын маш чухал олдворыг хамгаал” гэж зөвлөсөн юм билээ. Энэ дагуу хөшөөг сумын сургуулийн үүдэнд босгожээ.
Бямбын Ренчин гуай энэ хөшөөг үзээд, “Түүх соёлын маш чухал олдворыг хамгаал” гэж зөвлөсөн юм билээ.
Одоо нутгийн иргэд энэ хөшөөг маш их дээдлэн шүтэж, Далха бандид гэж нэрлэдэг. Хэдий үеэс ингэж нэрлэсэн нь тодорхойгүй. Хөшөөтэй холбоотой янз бүрийн домог ч бий. Харамсалтай нь зөв шүтэж, хамгаалахгүй байна. Энэ дурсгалын үнэ цэн, түүхийг сайн мэдэхгүй тул хөшөө рүү сүү цагаан идээ цацаж, өөх тос нялдаг. Тос нь боржин чулуунд амархан шингэдэг тул өгөршил явагдаж эхэлсэн.
1990 онд Д.Баяр гуайн авсан гэрэл зурагтай одоогийн байдлыг харьцуулбал хөшөө маш их бохирдсон. Иймэрхүү байдлаар цаашид хэдэн жил байх нь эргэлзээтэй тул хөшөөг 2020 онд улсын хамгаалалтад авсан юм. Гэвч хамгаалалтад авсан нэр байхаас биш дорвитой ажил хийгдэхгүй байна. Хамгийн гол нь ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Юун түрүүнд хөшөө рүү сүү, цагаан идээ өргөж болохгүйг анхааруулсан самбар байрлуулах шаардлагатай.
Бид Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хөшөөний бохирдлыг цэвэрлэх, зөв тайлбар бүхий самбар босгох, цаашлаад орон нутгийнхантай хамтран хөшөөг хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр анхаарч ажиллана.
-Жужаны хаант улсын талаар мэдээлэл өгөөч.
-Одоогийн Монгол нутгийг бүхэлд нь хамрахаас гадна хойд зах нь Байгаль нуурын урд хэсэг, зүүн тийшээ Өвөр Монголын Хөлөнбуйр, баруун зах нь Алтайн нуруу хамарч Эрчис мөрөн хүртэлх өргөн уудам газар нутагтай байсан. Сурвалжид нийслэл нь Мөөмт балгас гэсэн нэртэй хэмээн тэмдэглэсэн ч яг хаана байрлаж байсныг тогтоогоогүй. Түүхч Ц.Хандсүрэн гуай Орхон, Тамир голын хөндийд байх боломжтой гэсэн таамаг дэвшүүлж өөрөө тухайн газраар явж үзсэн боловч хараахан олоогүй.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой нь Жужаны хаант улсын баруун хойд хэсэгт хамаарна.
-Жужаны үеийн дурсгал яагаад ховор байдаг вэ?
-Жужаны үеийн дурсгалыг хайж илрүүлж, малтан судлах нарийн төлөвлөгөөтэй судалгаа хараахан хийж байгаагүйтэй шууд холбоотой. Харин бусад үеийн дурсгалуудыг харьцангуй сайн судалж тогтоогоод байна. Энэ бол Жужаны хот эсвэл булш гэж шууд таних шинж тэмдэггүй тул судалгаа бага хийгдэж ирсэн. Гэхдээ Өвөр Монголын нутгаас олон тооны дурсгал илэрч судалсан. Сүүлийн жилүүдэд Жужан үед хамаарах булш, хадны оршуулга, хүн чулуун хөшөө зэрэг дурсгал цөөн тоогоор олдож байна. Энэ үеийн дурсгалыг олж илрүүлэх зорилт тавин, тусгай бодлогоор ажиллавал бүрэн боломж бий.
-Ингэт толгойн дурсгал нийтийн тооллын 416-538 онд хамаарна гэв. Энэ үед Монгол нутагт Бурхны шашин ямар түвшинд дэлгэрсэн бол?
-Бурхны шашин Монгол нутагт гурван удаа дэлгэрсэн гэж судлаачид үздэг. Хамгийн анх Хүннү болон түүний дараах төрт улсуудын үед эрт үеийн дэлгэрт явагдсан. Дараа нь XIII-XIV зуунд буюу Монголын эзэнт гүрний үед дунд үеийн дэлгэрэлт, хамгийн сүүлд XVI зуунд хожуу үеийн дэлгэрэлт тус тус явагджээ.
Дунд болон хожуу үеийн дэлгэрэлтийг харьцангуй сайн судалсан. Учир нь үүнийг батлах дурсгал болон олдворууд олон тоогоор илэрч судлагдсан. Харин эрт үеийн дэлгэрэлтэд хамаарах баримт цөөн байна. Судлаачид сурвалжийн мэдээнд тулгуурлан анх Хүннүгийн үед бурхны шашин дэлгэрсэн гэдэг ч үүнийг батлах бодит олдвор ховор байна. Цөөн олдвор бий хэдий ч энэ нь бүрэн хэмжээний дүгнэлт хийх боломжгүй юм.
Харин Ингэт толгойн дурсгал бол түрүү үеийн дэлгэрэлтийн түүхэнд хамаарна. Археологийн шинжлэх ухаан нь бодит олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан түүхэн сурвалжид бичсэнийг баримтаар нотолдог эсвэл үгүйсгэдэг. Тиймээс цаашдын судалгаагаар эдгээр асуудлууд тодорхой болно биз.
Жужаны түүхэнд хамаарах сурвалжид бичсэнээр бол Дармаприяа гэдэг хүнийг төрийн багшаар томилж, 3000 өрх тусгаарлаж өгсөн гэсэн мэдээ бий. Эндээс үзэхэд Жужанд бурхны шашин тодорхой хэмжээнд дэлгэрсэн байна.
Ингэт толгойн дурсгалын судалгаа нь Жужаны үеийн түүхийн хоосон орон зайг нөхсөнөөрөө онцлог. Мөн өөр сурвалжид Жужанчууд анх бөөгийн шашинтай байсан гэсэн мэдээ ч бий. Ойролцоогоор НТ 480-аад оноос бурхныг шашныг хүлээн авч, түгээсэн бололтой. Гэхдээ язгууртнуудын дунд илүү дэлгэрсэн байх магадлалтай. Тухайн үед Жужаны хөрш Умард Вэй улсад бурхны шашин хүчтэй дэлгэрсэн. Хятадын нутагт орших томоохон агуйнууд, сүм хийдэд бурхны чулуун хөшөөнүүд олон тоогоор байсан нь үүнийг гэрчилнэ.
Жужаны түүхэнд хамаарах сурвалжид бичсэнээр бол Дармаприяа гэдэг хүнийг төрийн багшаар томилж, 3000 өрх тусгаарлаж өгсөн гэсэн мэдээ бий.
-Энэ дурсгал газарт булагдсан тулдаа өнөөдөртэй золгов уу?
-Нүүр царай, хувцас, гар зэрэг нь харьцангуй тод үлдсэн нь булаатай байсантай холбоотой. Ил байсан бол бүдгэрч, төдийлөн сайн харагдахгүй. Гэхдээ олон зуун жил ил байсан хөшөөд ч гэсэн сайн хадгалагдаж ирсэн тохиолдол олон бий. Энэ нь тухайн хөшөөг ямар чулуугаар хийсэн бэ гэдгээс шууд хамаарна. 1990 оны хөшөөний гар зурагт зарим зураас их тод гарсан боловч одоо тэдгээр нь бүдгэрч, зарим нь мэдэгдэхгүй болсон нь нөгөө л сүү цагаан идээ өргөсөнтэй холбоотой.
-30 гаруй жилийн дотор уу?
-Тийм.
-Зориуд булсан болов уу?
-Үүнд шууд хариулахад хэцүү. Толгойн орой дээр зэрэгцээ хоёр барилгын үлдэгдэл бий. Баруун барилгыг бүрэн хэмжээгээр малтан судлахад 6.40 х 6.30 метр хэмжээтэй, хавтгай чулууг эгнүүлэн өрж хийсэн, чулуун ханатай байж. Чулуун хана хамгийн сайн хадгалагдсан хэсэгтээ газрын түвшнээс дээш 80 см өндөр байна.
Зүүн талын барилгыг энэ жил малтан судална. Эдгээр барилга ижилхэн байна уу, хоорондоо яаж холбогдож байна, ямар зориулалтаар барьсан гэдэг нь тодорхой болох байх. Барилгын урд хөшөө байжээ гэмээр хонхор ч бий. Тэнд сорилтын малтлага хийнэ.
-Он цагийг тогтоочихлоо. Тэгвэл Жужаны үед хаагуур дамжин бурхны шашин дэлгэрэв гэх мэт дараагийн асуултууд урган гарах уу?
-Тэгнэ. “Өв соёлын голомт” төслийг гурван байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Үүнд Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан дэмжиж, ард иргэд, ирээдүй хойч үедээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, судлан шинжилж дэлхийд таниулах тал дээр томоохон үр бүтээлтэй ажлыг хийж байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй. Харин судалгааны ажлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн судлаачид хамтран хийж байна.
“Өв соёлын голомт” төслийг гурван байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан дэмжиж, ард иргэд, ирээдүй хойч үедээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, судлан шинжилж дэлхийд таниулах тал дээр томоохон үр бүтээлтэй ажлыг хийж байна.
Ингэт толгойн дурсгал бурхны шашны түүхэнд хамаарах бол аль урсгалынх вэ? дурсгалт газраас олдож буй эд зүйлсийн утга бэлэгдэл нь юу вэ? зэрэг олон асуудлыг археологичид, бурхны шашны түүх судлаачид, архитектурууд хамтран ажилласнаар энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна.
-Яагаад энэ байршлыг сонгосон юм бол?
-Сэлэнгэ мөрний хөвөөн дээр орших сондгой уулыг сонгон авч байгуулсан нь цаанаа нарийн учиртай биз. Ингэт толгойн орой дээрээс орчмын газар сайн харагдахын зэрэгцээ, хүний нүдэнд ил харагдаж анхаарал татахаар газар юм. Тэгэхээр энд магадгүй тахилын сүм байсан байж болзошгүй.
-Тухайн үед Монгол нутагт хүн чулуу элбэг байсан уу?
-Хүн чулуун хөшөөг Монгол нутагт одоогоос 4600 орчим жилийн тэртээгээс буюу хүрлийн эхэн үеэс босгож эхэлсэн. Энэ уламжлал явсаар Түрэг, Уйгурын хаант улс, Монголын эзэнт гүрний үед оргилдоо хүрч хөгжсөн бөгөөд нийт 700 гаруй хүн чулуун хөшөөг бүртгэн баримтжуулаад байна.
Энэ дурсгалын талаарх Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Баатар-гуайн ярианаас:
-Далха Вандад, Даян дээрх, Даян бүүвэй гээд хоорондоо холбоотой, бөөгийн шашны шүтлэгтэй хэмээн ярьдаг. Нутгийн хөгшчүүлийн ярьснаар анх энэ хөшөө Ингэт толгойн өвөрт байхдаа газрын хөрснөөс дээш ил гарсан биш, ер нь цээж хавиараа цухуйсан байдалтай байжээ.
Нутгийн олон хижиг өвчин гарах, гай зовлон болох, үр хүүхдүүд нь өвчин хууч орооход ирж шүтэн, аврал өршөөл гуйдаг байсан гэдэг. 1954 оны үед шашингүй үзлийн хүмүүс ирж, айхтар шүтлэгтэй хүн чулуу хөшөө байна. Энийгээ нэг тийш болго гэж Төв хороо, Засгийн газраас шийдвэр ч гарсан юм уу, шахалт ч үзүүлсэн юм уу. Тэр үеийн дарга нар биелүүлэхээс өөр аргагүй болоход оролцох хүн олдохгүй байсан гэдэг. Иваанав гэх манай нутгийн хөгшин ярьсан юм.
-Би тэр үед сургуулийн хүүхэд байлаа. Долоо, наймдугаар ангид байлаа. Байранд байхад “Та нар хүн чулуун хөшөөний орчин тойрныг ухаадах” гээд ухуулав. Тэр үед олигтой трактор байгаагүй. Манай сум Ү-2, сүгэн дугуйтай, Найт гэдэг корсенээр явдаг трактортай, Ингэт толгойн сангийн аж ахуйн суурийг тавьж, атар эзэмшиж байсан тракторын жолооч нар хөшөөг буулгахаар болсон. Хүүхдүүд тойруулж ухаад, цээж хэсэг нь л цухуйж байсныг далд ортол ухсан гэдэг. Тэгээд тракторынхаа араас тороосоор оосорлож, татсан. Татахад сугараад гараад ирсэн гэж ярьж байгаа юм. Гаргаж ирээд одоо тэр харагдаж байгаа, цахилдагтай тэрний тэнд цагаан дээвэртэй байшингийн хавьцаа түрүү урагшаа харуулаад тавьсан гэсэн. Тэгсэн ч сүсэгтнүүд очиж, юм тавиад, дээр нь хум тавиад байдаг байсан.
1980-90-ээд оны үеэр ингэж айхтар шар тос түрхдэггүй, хүмүүс их ирдэггүй байв. Сүсэг бишрэл, шашин шүтлэг, бөө мөргөл сэргэхэд даян дээрх Далха вандад гэдэг нэрээс нь ч болсон уу, олон бөө ирж тахиад, олон хадаг уяад эхэлсэн. Сүүлд бид хамгаалж, хашаа барьсан.
Энэ хөшөөг маш их хөдөлгөсөн. Шар тос хэдэн литрийг түрхсэнийг мэдэхгүй. Цагаан сар болохоор ам руу нь түрхэж, тэр нь наранд урсдаг. Энэ сайн боржин биш, хамгийн түгшүүртэй нь элсэрхэг, шаргал боржин. Харин урд талд нь байгаа, бадар аяга гэж миний нэрлэсэн, хоёр тал руугаа харсан, барын толгой сийлсэн нь сайн боржин. Заа ийм л байна даа, миний мэдэх юм.
“Өв соёлын голомт” төсөл энэ жил ч үргэлжилж, төслийн баг түүх археологийн салбарт шинэ хуудас нээхээр төлөвлөжээ. Энэ талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн ингэж ярив.
-14-р зууны үеийн Хар хул хааны балгас гэж хотын туурь бий. Энэ туурийг “Өв соёлын голомт” төслийн хүрээнд судална. Хархоринтой нэг цаг үеийн, Хархориноос ч илүү нарийн төлөвлөлттэй хотын туурийг малтан судлах юм. Манай хүрээлэн 2020 оноос хойш хотын гол гудамжинд малтлага судалгаа хийсэн. Энэ гудамж 18 метр өргөн байгаа нь Хархориныхоос илүү өргөн.
Өнгөрсөн онд хотын хойд хэсэгт байгаа хийдийн туурьд сорилтын малтлага хийсэн. Энэ туурь Буддын сүмийн туурь байх магадлалтай. Энэ жил бид энэ туурийн том талбайг цэвэрлэн, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судална, он цагийн дээжүүд авна.
Хархоринтой нэг цаг үеийн, Хархориноос ч илүү нарийн төлөвлөлттэй хотын туурийг малтанa.
Хийд ногоон паалантай, шавар дээврүүдтэй байсан нь тодорхой болсон. Дээврийн нүүр ваар Аюуш бурхны дүрстэй. Энэ нь сүм байх магадлалыг нэмсэн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал суман дахь энэ хотын судалгаа олон жил үргэлжлэхээр байна. Өмнө нь 17-р зууны үеийн дурсгал гэж үздэг байв.
2019 онд энэ дурсгалтай ойрхон, ваар шатаадаг зуух байгааг Монгол-Германы хамтарсан судалгаагаар нээсэн. Зуух 14-р зууны эхэн үед хамаарахыг ч тогтоосон. Үүний дараа хот 14-р зууных уу, 17-р зуун уу гэсэн маргаан гарсан. Малтлагаар 14-р зуунд хамаарах нь тодорхой болсон юм.
Хот доторх хааны ордон өндөр, шороон дагтаршуулсан хэрэмтэй, дөрвөн талдаа чулуун хаалгатай барилга. Малтлага хийхэд нүүр ваарууд нь дандаа луун хээтэй, ногоон паалантай байв. Хархориноос мөн ийм нүүр ваар гарсан. Энэ ордон 14-р зуунд хамаарах хааны орднуудаас хамгийн сайн хадгалагдсан нь.
-Хар хул гэж нэр юунаас үүдэлтэй вэ?
-Хар Хул гэж ноёны талаар домог бий. Түүхэд хоёр Хар хул байсан. Хар Хул ноён 17-р зууны үеийн хүн. Иймд энэ дурсгалыг 17-р зууных буюу сүүл үеийнх гэж үзэн, судлаачид тоодоггүй байв. Археологичид судлахад 17-р зууны олдвор байгаагүй. Мөн энэ хотын талаар сурвалжийн мэдээ байхгүй. Хархорины тухай ч их бага мэдээ бий. Хятад судлаачид эдгээр хотын талаар тэмдэглээгүй. Жувэйни гэх мэт аялагчид л тэмдэглэн үлдээсэн.
Хар хул хааны балгаст 20-30 мянган хүнтэй хот байсан болов уу. Мөн 100 мянган хүн амтай байсан, Уйгарын нийслэл болох Хар балгас хотын талаар ч их цөөн мэдээлэл бий. Нүүдэлчдийн хотууд хятад судлаачдад сайн танигдаагүй байжээ.
“Өв соёлын голомт” төсөлд ажилд археологичдын яриаг та бүхэнд хүргэлээ. Археологийн шинжлэх ухаан хүний түүхтэй холбоотой. Бодит олдвор, баримтад тулгуурладаг тул хүмүүн бидний түүхийг гэрэлтүүлдэг гэж болно.