gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Малчид өвлийн нөөц гэж 100 боодол өвс бэлддэг. Гэтэл нэг хонь 20 боодол өвс иддэг”

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-09-12
4
Twitter logo

Монгол улсад 2023, 2024 онд тохиосон зудын сөрөг нөлөөг хэлэлцэх “Зудын сургамж” хэлэлцүүлэг өнөөдөр  боллоо. Хэлэлцүүлгээр зудын үр дагавар, сургамж, ирээдүйн гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд асуудлаар хэлэлцлээ.  

“МАЛЧИД БАНКНААС ЗЭЭЛ АВАХ ҮЕИЙН АМЬ НАСНЫ ДААТГАЛАА МАЛЫН ДААТГАЛТАЙ АНДУУРААД БАЙДАГ”

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын онцгой байдал, эрсдэлийг хариуцсан техникийн зөвлөх С.Жигжидпүрэв “Өнгөрсөн хавар НҮБ-аас 18 аймгийн 108 сумын зудад нэрвэгдсэн өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн. Тухайн иргэдээс асуумж судалгаа авсан бөгөөд одоогоор нэгтгээд тоон мэдээллийг боловсруулах ажил явагдаж байна. Эхний байдлаар үнэлэхэд малчид хангалттай өвс тэжээлээ хангаагүй, хашаа, хорооны байргүй нь зудын хохирол их амссан.  

Өнгөрсөн өвөл монгол гэр давсан их цас орчихсон сумд байсан. Малчдад бол тийм их хэмжээний цас орно гэсэн төсөөлөл байхгүй. Мөн гамшгийн эрсдэлийн талаар ойлголтгүй байв. Зуд бол нийгэм эдийн засаг, малчин өрхийн амьжиргаанд хоруу чанараар нөлөөлдөг гамшиг.  

Уур амьсгалтын өөрчлөлттэй холбоотой зуд болон байгалийн гамшгийн давтамж ойртсоор байгаа. Өнгөрсөн жилийн зудаар Сүхбаатар аймагт нэгхэн хоногт нэг сая гаруй мал хорогдсон. Тиймээс малчин иргэдэд гамшгийн эрсдэлийн ойлголт, малаа даатгуулах арга хэрэгсэлд суралцах шаардлагатай.  

Өнгөрсөн жилийн зудаар Сүхбаатар аймагт нэгхэн хоногт нэг сая гаруй мал хорогдсон.

Зарим малчин банкнаас зээл авахдаа малаа даатгуулчихлаа гэж ойлгоод байдаг. Малчны эрсдэлийн даатгал буюу өөрийн амь насны даатгалаа малын индексжүүлэлтийн даатгалтай андуурдаг. Малын индексжүүлэлтийн даатгалыг олгохдоо сумын босго оноог харж олгодог юм.

Судалгааны дүн шинжилгээ хийх явцад нэг асуудал гарч ирсэн. Малчид малаа индексжүүлэлтийн даатгалд хамруулчихаар тухайн сумын мал хорогдсон босгоо даваагүй тохиолдолд нөхөн төлбөр авч чаддаггүй. Тиймээс нийт сумын түвшинд бус багийн түвшинд босго оноотой болох санал их байсан. Өөрөөр хэлбэл зарим сумын нэг багийн хэмжээнд их мал хорогдсон ч нөхөн төлбөрөө авч чаддаггүй. Учир нь босго оноондоо хүрч чадаагүй.Тиймээс энэ даатгалын систем буюу хуулийн шинэчлэлтийг эргэн харах шаардлагатай.  

Зарим сумын нэг багийн хэмжээнд их мал хорогдсон ч нөхөн төлбөрөө авч чаддаггүй.

Сумын багийн түвшинд малын тоо, хорогдол, төлийн мэдээ гарч байгаа учраас энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой.  Бид тэгвэл өнгөрсөн зудаас ямар сургамж авч, юу хэрэгжүүлэх ёстой вэ гэвэл байгалийн гамшгийн даатгалын системийг боловсронгуй болгох, бэлтгэл бэлэн байдлаа сайжруулах, малчид өвс тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэх, хашаа хороогоо янзалж хувийн бэлтгээ маш сайнх хангах шаардлагатай. Мөн зуд, гамшгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.  

Малчид "гайгүй л өвс тэжээлээ бэлдсэн байсан" гээд байж байдаг. Гайгүй нь хэр юм бол гэхээр нөөц 100 боодол өвс бэлдчихсэн. Нэг хонины 12-3 сар хүртэл идэх өвсний норм 20 боодол өвс байдаг. Тиймээс эрсдэлд бэлэн байх шаардлагатай” гэв.

Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Малын индексжүүлсэн даатгал Монгол Улсад 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэлбэрээр 2006-2014 он хүртэл хэрэгжсэн. Малын индексжүүлсэн даатгалыг гамшгийн эрсдэлийн даатгал гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, 10 жил тутамд тохиолддог гамшгийн хохирлын эсрэг нөхөн  төлбөр олгодог гэсэн үг.

Малын тоо буураад эхлэхээр даатгалын хураамж төлөх чадвар буурчихдаг.

Энэ жил нийт 35 мянган малчин манай даатгалд хамрагдсан бөгөөд 218 сумын 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбумын нөхөн төлбөрийг олгоно. Гуравдугаар улирал буюу 10-р сарын эхээр олгогдох болно. Энэ жил даатгалд хамрагдах малчны тоо буурсан. Малын тоо буураад эхлэхээр даатгалын хураамж төлөх чадвар буурчихдаг. Хураамжийн төлбөр сум тус бүрд өөр өөр байдаг. Тухайн сумын малын хорогдол 5 хувиас дээш байвал малчин малын индексийн даатгалын нөхөн төлбөр авах боломж бүрддэг” гэлээ. 

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Өнгөрсөн өвөл Монгол улсад урьд өмнө тохиогоогүй их цас орж, зудын нөхцөл байдал үүсэж, олон мянган малчин өрх өвлийг хүндхэн давлаа. Энэ хүнд цаг үед манай байгууллага 1 сая гаруй ам.доллар босгож, зорилтот бүлгийн малчдын амьжиргааг хамгаалах, нөхөн босгох шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Тодруулбал, Монгол улсын 15 аймгийн 108 сумын зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн 2,464 малчин өрхөд 660,000 төгрөгийн хоёр удаагийн бэлэн мөнгөний тусламж олгож, малын гаралтай халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакцин худалдан авч, Мал Эмнэлгийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн” гэв.

Тус хэлэлцүүлэгт 21 аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Статистикийн хэлтсийн удирдлага, албан хаагчид болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан