Музейн үзмэрээс хүн төрөлхтөн хэзээ үүссэнийг, хэдийгээс уналга морь гаршуулсныг, монголчууд үнэхээр дэлхийн талыг эзэлсэн эсэхийг, урлагийн бүтээлүүдийг үзэж, танилцах боломжтой.
Түүх, урлаг, байгаль, ан амьтан, хаадын талаар мэдлэг хуримтлуулж, эх орон, эцэг өвгөдөөрөө бахархах болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Үндэсний түүх, соёлыг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх байгууллага юм. Одоогоор 60,000 гаруй үзмэр цуглуулгатай, байнгын үзүүлэх 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимтай.
ЦАГИЙН ХУВААРЬ:
- 5 сарын 16 - 9 сарын 14 хүртэлх өдрүүдэд 09:00-21:00 цагуудад нээлттэй.
- Тасалбар түгээгүүр өдөр бүр 09:00 - 19:30 цаг хүртэл ажиллана.
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 20,000₮
- Гэр бүл- 5,000₮
- Оюутан- 10,000₮
- Гэрэл зураг авах- 20,000₮
- Хүүхэд, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй үзэгчид үнэгүй.
Жил бүрийн “Эх орончдын баяр”-аар улс, орон нутгийн бүх музей иргэд олон нийтэд үнэгүй үйлчлүүлнэ.
ХАЯГ: Төрийн ордны чанх баруун талд\
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 70110913
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
Бөмбөгөр ногоон театраас эхлэх түүхтэй энэ музейд тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийн дурсгал, баримтууд бий. Та бидний сайн мэдэх "Гарын таван хуруу" киноны хэсэгт Шагдар мод хагалж байгаад эхнэртээ хандаж, "Юу ч болсон хамаагүй. Би хорлоотой сууна. Би ингэж л шийдсэн. Гүйцээ" гэсэн контекст хэлдэг дээ. Кинонд яг ямар сүх барьж, ямар мод хагалж байсныг нь дуурайлгаж, хашаа хороог нь бүхэлд нь харуулсан макет бүтээж хадгалсан байдаг. Энэ мэт маш олон төрлийн макет бүтээлүүд, гэрэл зургууд, тайз дэлгэцийн уран бүтээлч, жүжигчдийн өмсөж, эдэлж байсан хэрэгслүүд бий.
Музей нь хөрөг зургийн, тайзны, гэгээн муза, ардын хөгжим, уламжлалт, кино танхим гэсэн үзүүлэнгийн 6 танхимтай.
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Өдөр бүр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 5000₮
- Оюутан- 3000₮
- Дүрс, Бичлэг- 30,000₮
- Хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй үзэгчид үнэгүй.
ХАЯГ: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө Б корпус, Монголын театрын музейн байр.
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 11-31 1320
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ
Бид "Үлэг гүрвэлийн аварга биеийг гараг ертөнц даагаагүй юм болов уу" гэж дуулах дуртай. Тэнгис кино театрын зүүн талд "Үлэг гүрвэлийн төв музей" байсныг та мэдэх байх. Тэгвэл эл музейн статус өөрчлөгдөж "Байгалийн түүхийн музей" болоод буй.
Тэндээс та одоогийн далайд гарцгүй Монгол Улсыг 115 сая жилийн турш далай байсныг мэдэж авна. Яг л тэр далайд аялж буй мэт мэдрэмжийг өгөх AR, VR төхөөрөмжийг ч ашиглах боломжтой. Мэдээж тэр далайд ямар амьтад байсан бэ гэдгийг биетээр нь харах боломжтой.
Түүнчлэн музейн үүдээр ормогц л солирын чулуу угтан авч таныг гайхшируулах болно. Сонирхолтой биш гэж үү?
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Зуны цагийн хуваарь- V/15- IX/15 Өдөр бүр 09:00 - 18:00 цаг
- Өвлийн цагийн хуваарь- IX/16 - V/14 Мягмар - Ням 09:00 - 18:00 цаг /Даваа гарагт амарна/.
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 15,000₮

ХОЛБОО БАРИХ: 7000 0171
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
Дэлхийн хэмжээний загварын шоу болдог, гэрлэлт хосуудын хуримладаг алдарт цэцэрлэг энэ музейнх.
Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын түүх, шашин, соёлд холбогдох Чойжин ламын сүм музейг VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулж, 1908 оны үед барьж дуусгасан гэдэг. Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан байна.
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Өвлийн улирал: 10 сарын 01 - 06 сарын 02-нд 10:00-17:00 цаг хүртэл. Ням, Даваа гарагт амарна.
- Зуны улирал: 05 сарын 31 - 09 сарын 31-нд 09:00-18:00 цаг хүртэл. Өдөр бүр ажиллана.
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 15,000₮
- Хүүхэд- 18 нас хүртэл үнэ төлбөргүй
- Ахмад настан- 6000₮
- Оюутан- 8000₮
- Гэрэл зураг-50,000 төгрөг (сонирхогчийн аппарат-30 минут
- Гэрэл зураг-200,000 төгрөг (мэргэжлийн 30 минут)
- Гэрэл зураг авах-(30 минутын төлбөр)
- Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-200,000₮
- Хүндэтгэлийн хаалга (Хэрмэн хашааны дотор)-300,000₮
- Кино, нэвтрүүлгийн зураг авалт-(30 минутын төлбөр)
- Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-400,000₮
- Хүндэтгэлийн хаалга (Хэрмэн хашааны дотор)-500,000₮
- Үзмэрийн танхим дотор (Соёлын яамны зөвшөөрлөөр)-4,000,000₮
- Үнэт болон хосгүй үнэт бүтээлийн гэрэл зураг-5,000,000₮
- Талбайн түрээс-(60 минутын төлбөр)
- Ямпай хаалга, Махаранз сүм (Хэрмэн хашааны гадна)-3,000,000₮
- Хүндэтгэлийн хаалганы урд хэсэг (Хэрмэн хашааны дотор)-300,000₮

ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Гэндэнгийн гудамж
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 7010 3232
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Монголын сүүлчийн хаан, VIII Богд ямар өргөөнд амьдарч, ямар цэцэрлэгт аялж, юу эдэлж хэрэглэж байсныг ордонд нь зочилж мэдээрэй. Эрхэмсэг язгууртны дурсгалууд, шашин, соёл урлагийн хосгүй нандин бүтээлүүд энд л бий.
Анхдугаар богд, өндөр гэгээн Г.Занабазарын урласан 21 дарь эхийн шармал баримлын эх хувийг дэргэдээс нь үзэж, сүсэглэн мөргөж ч болно.
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Өвлийн улиралд /09 сарын 15 - 05 сарын 14/ 09:00-18:00 цаг хүртэл /МЯГМАР, ЛХАГВА гаригт амарна/
- Зуны улиралд /05 сарын 15 - 09 сарын 14/ 09:00-19:00 цаг хүртэл
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн - 15,000₮
- Ахмад настан - 8000₮
- Оюутан - 5000₮
- Гэр бүл - 20,000₮
- Зураг авалт /мэргэжлийн аппарат/ - 30,000₮
- Дүрс бичлэг /10минут/ - 35,000₮
- Хурмын зураг авалт /15 хүн - 1 цаг/ - 150,000₮
- Зураг авалт /зар сурталчилгаа болон бусад мэргэжлийн зураг авалт/ -400,000₮
- Мэргэжлийн хэрэгсэл ашиглан дүрс бичлэг хийх /30 минут/ - 400,000₮

ХАЯГ: Хан-Уул дүүрэг 19-р хороо, Жавзандамбын гудамж 17040
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 11 34 3071
Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ
Дүрслэх урлагт хайртай, дуртай, биширдэг хүн бүрийн заавал зочлох музей. Монголд төдийгүй дэлхий дахинаа анхны 3D урлал буюу баримлаараа гайхагдсан бүтээлийг Анхдугаар богд Г.Занабазар бүтээсэн юм. Түүний бүтээлүүдийг энэ музейд хадгалж байна.
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Зун: Өдөр бүр 09:00-18:00 (IV/01-IX/01 хүртэл) Тасалбарын касс 17:00 цагт хаана
- Өвөл: Да-Ба 09:00-17:00 ( X/01-III/31 хүртэл) Тасалбарын касс 16:00 цагт хаана
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 15,000₮
- Оюутан- 5,000₮
- Хүүхэд (16-18 нас)- 1,500₮
- 16 нас хүртэлх хүүхэд үнэгүй
- Өндөр настан болон гэр бүлийн хөнгөлөлтийн талаар кассын ажилтнаас лавлана уу.
ХАЯГ: Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, Барилгачдын талбай
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 11 32 3986
Гэрэл зургийн тасалбарын үнэ- 45,000₮
Гэрэл зургийн тасалбартай үзэгчдэд хувийн хэрэгцээнд зориулан музей дотор зураг авахыг зөвшөөрнө.
Нэмэлт гэрэл болон зургийн аппаратны хөл ашиглахыг хориглоно. Мөн музейд авсан гэрэл зургийг хувийн хэрэгцээнээс гадуур, музейн зөвшөөрөлгүй олборшуулах, ашгийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Даваа-Бямба гаригуудад 10:00-18:00 хүртэл ажиллана. Ням гаригт амарна.
- Музейн сүүлийн үзэгчийг 16:20-д авна. Музейг тайлбартай үзэхэд нийт 1:10 цаг болно.
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Том хүн- 10,000₮
- ЕБС: 8000₮
- Цэцэрлэгийн хүүхэд: 4000₮
ХАЯГ: Баянзүрх дүүрэг, Энхтайвны Өргөн Чөлөө 10, Улаанбаатар
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: (976-11) 461470, 99186771, 99197761
МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН ГЭР МУЗЕЙ
Монголчуудын олон үеийн турш бүтээсэн угсаатны өв соёлын музей.
ХОЛБОО БАРИХ: 9191 3234
ЦАГДААГИЙН МУЗЕЙ
Цагдаагийн музей нь Монгол улсын залуу музейнүүдийн нэг бөгөөд 2014 онд байгуулагджээ. Музейд үе үеийн цагдаа нарын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, хэрэгсэл одо медаль, ном товхимол зэрэг 2000 гаруй ховор үзмэр дэлгэгдсэн ба иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
ХАЯГ: Баянзүрх дүүргийн “Home Plaza” төвийн дэргэд, Сэлэнгэ зочид буудлын эсрэг талд байрлах Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн II давхарт Цагдаагийн музей ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ: 8000 6232
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ
Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүллэгийн 4-н танхим, гадна ил тайлбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж жилдээ 20 гаруй мянган үзэгч хүлээн авч монгол цэргийн түүхэн замналыг сурталчлан түгээн ажиллаж байна.
Тус музей нь нийгмийн бүх бүлэгт музейн үйлчилгээг тэгш хүргэх үүднээс мэдээллийн саадтай буюу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тайлбар, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний тайлбартайгаар үйлчилж байна.
ХАЯГ: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 976-11-70112844
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Даваа – Ням гараг
- Амрах өдөр: Мягмар гараг
- Ажиллах цаг: 09:00-17:00
- Касс хаах цаг: 16:00
Санамж: Чингис хаан Үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаахыг анхаарна уу!
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Хүүхэд 0-16 нас /Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд/: Үнэгүй
- Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
- Оюутан /бакалавр түвшин/: 15000
- Том хүн: 30000 төгрөг
- Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг
- Гадаадын иргэн: 30000 төгрөг
- Гадаад хүүхэд: 15000 төгрөг
ХАЯГ: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Төрийн ордны баруун хойд талд
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: 7021 2222
Г.К.ЖУКОВЫН ГЭР МУЗЕЙ
ЗХУ-ын 4 удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалд зориулсан дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачлагаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 08-р сарын 19-ний өдөр анх нээсэн юм.
Уг музейг Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 09-р сараас 1940 оны 05-р сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харъяа биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харъяалалд шилжүүлсэн.
Харъяа музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримт материалыг дэглэн үзүүлсэн.
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ
ЦАГИЙН ХУВААРЬ:
- Даваа-Ням гарагт: 09.00 -18.00 цаг
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
- Хүүхэд үнэ төлбөргүй
- Оюутан- 1500₮
- Том хүн- 3000₮
Жич: Гадаад, дотоодын иргэдийн музей үзэх төлбөр адил байна.
ХАЯГ: 13370, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө-37
ГАЗРЫН ЗУРАГ: ЭНД ДАРЖ харна уу.
ХОЛБОО БАРИХ: (+976 11) 450960