Буцах

МУИС, 32-ын тойрог, Гэсэр сүмийн зэрэг 13 уулзварыг өргөтгөнө

“Хот төлөвлөлт, судалгааны институт”-аас трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг гаргаж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар төлөвлөжээ.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө.Үүнд:

  • 32-ын тойрог,
  • МУИС-ийн уулзвар,
  • Зоос гоёлын уулзвар,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Хөгжим бүжгийн коллежийн уулзвар,
  • МИС-ийн уулзвар зэрэг багтсан.

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.