Энэхүү мэдээ нь хүүхдийн үхэл, үхлийн шархны тухай өгүүлнэ гэдгийг Уншигч танд урьдчилан анхааруулж байна.
Газын зурвасын нэгэн гудамжинд охин доош харсан, толгойгоо хажуу тийш нь эргүүлж, хоёр хөлөө нугалсан байдалтай хэвтэнэ. Унтаж байгаа юм шиг. Хажууд нь хэвтэх эрэгтэй хүн түүн рүү ойртож, гараа охины дээр тавьсан байна.
Энэ дүрсийг 2023 оны арванхоёрдугаар сард Катарын Аль Араби телевизээр харуулжээ. Израилийн мэргэн буудагчид тэднийг хөнөөсөн гэсэн ч нэрийг нь дурдаагүй аж. ВВС world сувгийн сэтгүүлчид судалгаа хийн, Мухаммэд ал-Маждалави хоёр настай охинтой Лаяантайгаа хамт амиа алдсаныг дараа нь тогтоожээ.
ВВС 2023 оны есдүгээр сараас энэ оны долдугаар сарын хооронд буудуулсан 160 орчим хүүхдийн мэдээллийг цуглуулсан байна. Израил энэ бүс рүү гадаад сэтгүүлчдийг нэвтрүүлдэггүй тул мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байжээ. Тэд нийгмийн сүлжээн дэх зураг, бичлэг, сэтгэгдэл, коммэнтэд тулгуурлан мэргэн буудагчид аав, охин руу хаанаас буудсаныг тогтоосон байна.
Сэтгүүлчид олон сар хайж, Лаяан охины ээж, ах, эгчийг олжээ.
Тэдний гэр бүл 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний үдээс хойш агаарын дайралтаас хамгаалахын тулд нуугдаж байсан сургууль дотроос гарч иржээ. Ойр хавьд мөргөлдөөн болоогүй ч тэд танкийн чимээ сонсоод гүйцгээсэн байна. Тухайн үед 12 настай байсан хүү "Бид урд гүйсэн. Аав дүүг тэвэрч ард хоцорчихсон. Эргээд хартал тэд газар хэвтэж байв. Би тэдэн рүү буцаж очоод гартаа буудуулсан. Аав над руу яв, орхиод яв гэж хашхирахад бид зугтаж, тэднийг дахин хараагүй" гэж ярьжээ.
BBC энэ үйл явдлаас хоёр цагийн өмнөх, хиймэл дагуулын бичлэг олж, Лондон дахь Мккэнзигийн тагнуулын цэргийн мэргэжилтэнд үзүүлжээ. Хүүгийн хэлсэн шиг, тэнд үнэхээр танк, хуягласан машинууд, цэргүүд байрласан байжээ.
Дараа нь ВВС аав, охины бичлэгүүдийг анагаахын гурван мэргэжилтэнд үзүүлэхэд тэд бүгд буудуулсан болохыг баталсан байна. Аав шидэгдээгүй, гэнэт газар унасан. Тэгэхээр бөмбөг дэлбэрээгүй, тэдний биед том шарх алга, тэд мэргэн буудагчид буудуулсан гэжээ.
ВВС эдгээр дүгнэлтийг Изралийн арми руу илгээхэд "Бид замбараагүй орчинд алан хядах байгууллагын эсрэг ажилладаг. Мөргөлдөөний явцад хүсээгүй алдаанууд гарах нь бий. Армийн үнэт зүйлийн эсрэг, тушаал зөрчсөн үйлдэл гаргасан бол, эргэлзээтэй үйлдэл байвал бид нухацтайгаар шалгана" гэжээ.
Хэчнээн хүүхэд буудуулсныг тогтоохын тулд нийт 30 эмчтэй уулзаж, олон зуун гэрэл зураг, дүрс бичлэг үзжээ. Эмч нар толгой, цээжиндээ буудуулсан олон хүүхэд ирдэг гэсэн ч бүртгэл, тоо хэлж чадаагүй байна.
Ингээд шархадсан, амиа алдсан гээд нийт 168 хүүхдийн мэдээллийг олжээ. Тэдний 95 нь толгой, цээжиндээ буудуулсан, 67 нь 12-оос доош настай хүүхдүүд байсан аж. Хамгийн бага нь гурван настай хохирогч юм.
Буудуулсан 57 хүүхдийн гэр бүл, эргэн тойронд нь байсан гэрчүүд израил цэрэг буудсан гэсэн бол хоёр хүүхдийг палестин хүн мөргөлдөөний явцад бууджээ.
36 хүүхдийг хэн буудсан нь тодорхойгүй. Тэд гэртээ, майханд, гудамжинд буудуулжээ.
К гэж нэрлэсэн, израил цэрэг "Би 2024 онд нөөц цэрэг байсан. Бидэнд маш ерөнхий тушаал өгдөг. Цэргүүд зэвсэггүй хүмүүс рүү бууддаг.
Өсвөр насны хөвгүүд рүү ч гал нээдэг. Ийм дөрвөн тохиолдол бий. Эхэндээ бидэнд хүүхэд, эмэгтэйчүүд рүү гал нээхгүй гэж тушаадаг ч цэргээ алдах бүрд манай ахлах, бусад цэргүүд ч тушаал дагахаа больсон.
Бүхнийг устга, харсан бүхнээ хөнөө, тусламжийн цуваа байх нь хамаагүй болсон" гэж ярьжээ.
Олон улсын дайны хуульд зааснаар цэрэг гал нээхээсээ өмнө тухайн бай дайсан уу, энгийн иргэн үү гэдгийг хянах үүрэгтэй.Гэвч олон хүүхэд толгойдоо буудуулан үхсэн нь тэднийг зориуд хөнөөсөн үү, Израил дайны хуулийг дагаж байна уу гэж асуухад хүргэж байна.
Харин Израилийн арми "Хүүхэд, эмэгтэйчүүд рүү гал нээх нь олон улсын хууль болон манай улсын армийн дүрэмд ч харш. Гэвч Хамас тэднийг амьд бамбай болгон ашигладаг" гэжээ.
Эх сурвалж: BBC