gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.10
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Талийгаач суудлын бүсээ зөв зүүгээгүй, зүгээр л цээжээрээ давуулчихсан байсан”

Г.Тэгшсүрэн
Нийгэм
Өчигдөр
305
Twitter logo
Г.Тэгшсүрэн
305
Twitter logo
Нийгэм
Өчигдөр

Улсын баяр наадмын "урт" амралт эхэлж дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа асгасан шагай шиг аялах өдөр, хоног ойртсоор л. Аялж, зугаалж, алс замд гарахад тулгардаг нийтлэг асуудлын нэг нь зам тээврийн осол. 

Эдгээр осол хурд хэтрүүлснээс, согтуу эсвэл ядарсан үедээ жолоо барьснаас, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлснээс, гэрлээ шилжүүлээгүйгээс, харанхуйд түр эсвэл автомашин эвдрээд зогссон тохиолдолд ослын тэмдгээ байршуулаагүйгээс болж гарч буйг жил бүр л анхааруулдаг.

Гэсэн ч осол гарсаар, эрдэнэт хүний амь эрстсээр л байна. Иймд яагаад хурдаа тохируулах, гэрлээ шилжүүлэх, ослын тэмдэг байрлуулах ёстойг, буруу газар яагаад гүйцэж түрүүлж болохгүйг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд байрлуулсан зам тээврийн ослын улмаас эрдэнэт хүний амь эрстсэн ослын бодит жишээнд тулгуурлан анхааруулж, сэрэмжлүүлж байна. 

НОЙРЫГ ХЭН Ч ДИЙЛЭХГҮЙ, УНТ АМАР

Осол болсон газар: Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь асфальтан зам

Иргэн Ц тээврийн хэрэгсэл жолоодон Төв аймгийн замд явж байсан. Түүний хажууд гэр бүлийн хүн нь зорчиж явжээ. Тэр замд зогсоод дэлгүүр ороод буцаад суухдаа суудлын бүсээ бүслээгүй аж. Харин автомашин жолоодож явсан Ц бүсээ зүүсэн. Гэвч осол гарч, бүсээ зүүгээгүй зорчигч цонхоор шидэгдэн нас баржээ. 

Ослын шалтгааны тухай жолооч Ц "Үүрийн 04:00 цагийн үед гэнэт машин замаас гараад шороон дээгүүр явж байсан. Замаас гарчхаж гэж бодоод жолоогоо зүүн тийш дарахдаа хэтрүүлж, буцаагаад баруун дартал машин онхолдон өнхөрсөөр дээш хараад буусан.

Бид хоёр завгүй ажилтай, өдөрт 4-5 цаг л унтдаг, хоёулаа нойр муутай байсан. Хэн нь ч согтууруулах ундаа хэрэглээгүй. Замд олон зам тээврийн осолтой таарсан болохоор 60-70 км цагийн хурдтай л явж байсан. Би өөрийгөө машин барьж явахдаа зүүрмэглэсэн байх л гэж бодож байгаа” гэжээ.

Шүүхээс иргэн Ц-г тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...", 12.3. "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигчийн амь насыг хохироосон гэж үзжээ.

АМЬ ТАНЫХ, ХАРИУЦЛАГА Ч ТАНЫХ БАЙХ ЁСТОЙ

Осол болсон газар: Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь асфальтан зам

Эхнэр, нөхөр хоёр хуримд очоод буцах болов. Жолооч согтсон тул автомашин жолоодох өөр хүн хайв. Айл хооронд мотоцикл жолооддог, автомашиныг ямартай ч хөдөлгөчихдөг хүн олж, түүгээр хүргүүлэхээр болжээ. Ингээд жолооны үнэмлэхгүй иргэн 7 хүний амь, амьдралыг дайгаад сумын төв рүү хөдлөв.

Зорьсон газраа тун дөхөж явтал автомашины дугуйнаас сонин чимээ гараад байсан тул жолооч урдах замаасаа өөр тийш анхаарлаа хандуулж явтал өмнө нь замын эрээн шон гэнэт гараад ирсэнд сандрахдаа жолооны хүрдээ огцом дарсан. Улмаар автомашины тэнцвэр алдагдаж онхолдон зорчиж явсан 7 хүний нэг нь амиа алджээ.

Жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу талын бетон шон мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд тооцсон байна.

ХАРАНХУЙД ЗАМ ДЭЭР БҮҮ ЗОГСООРОЙ

Осол болсон газар: Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан зам

Ж автомашин жолоодож явах үед зам тээврийн осол болж, нэг зорчигч нас баржээ. Гэхдээ энэ осолд тухайн автомашины жолоочийг буруутгаагүй бөгөөд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.

Энэ тухай тус жолооч “Би Өмнөговиос Улаанбаатар хот руу буцаж явсан. Зөрж өнгөрсөн машинуудын гэрэл өнгөрсөн даруй миний явж байсан эгнээний баруун гар талд хэдэн чулуу овоолсон харагдсан. Би хаазнаасаа хөлөө авч хурдаа удаашруулсан. Овоолсон чулууг өнгөрмөгц зам дээр хар юм гараад ирсэн. Ачааны машин зогсчихсон байна шүү дээ гэдгийг ухаарах тэрүүхэн хооронд 1 секунд ч хүрэхгүй хэдхэн долийн хугацаанд арга хэмжээ авахыг хичээсэн. Тэр ачааны машин ямар ч гэрэлгүй мөн ямар ч гэрэл ойлгогч/цацруулагч байгаагүй. Би тэр даруй тоормосоо маш хүчтэй гишгэсэн боловч машиныг бүрэн зогсоох хангалттай хоорондын зай байгаагүй.

Ачааны машин зогсчихсон байна шүү дээ гэдгийг ухаарах тэрүүхэн хооронд 1 секунд ч хүрэхгүй хэдхэн долийн хугацаанд арга хэмжээ авахыг хичээсэн.

Ачааны машиныг араас нь орж мөргөхгүйн тулд зүүн талаар нь тойрч гарахаас өөр арга байгаагүй. Тоормосоо гишгэнгээ машинаа зүүн тийш нь чиглүүлж дарсан боловч миний машин тухайн ачааны машины буланд нидрэгдсэн. Өмнөөс өөр нэг машин урдаас ирж явсан. Би жолооны хүрднээсээ гараа салгалгүй өөрийн эгнээнд орох зуурт урдаас ирж байсан машинтай зүүн хойд талаараа мөргөлдсөн. 

Үүнээс болоод миний машин 180 градус эргэн эсрэг урсгал руу орж зогссон. Би хүнд бэртээгүй байсан тул яаралтай машинаасаа бууж, хамт явж байсан зорчигчдодоо туслахаар очиход нэг нь гадна зам дээр нүүрээрээ доошоо харан хэвтэж байсан. Тэр ухаангүй, амьсгаатай байсан боловч маш хүнд гэмтсэн байсан. Түргэн ирэх гэж маш их удсан. Эмч нар түүнийг аваад явсан ч маргааш нь нас барсан болохыг нь сонссон” гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, түүний явж байсан эгнээнд зогссон ачааны автомашины жолооч аваарын, оврын гэрэл, урд гэрлийн алиныг нь ч асаагүй байсан. Мөн “саад байгаа шүү” гэдгийг анхааруулахаар зам дээр чулуу овоолж тавьсан ч энэ нь зориулалтын тэмдэг, тэмдэглээ биш учраас гэрэлд ойгоогүй, ослын гурвалжин байрлуулаагүйгээс шалтгаалж осол гарсан гэж шүүх дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тэр машинаа засварлахын тулд тэнд зогссон. Ингэхдээ автомашинаа аюулгүй газар зогсоогоогүй хайхрамжгүй үйлдлээс болж  энэхүү осол гарчээ.

БҮСЭЭ ЗҮҮ, БАС ЗӨВ ЗҮҮ

Осол болсон газар: Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон чиглэлийн асфальтан зам

Я, С хоёр Хөвсгөл аймгийг зорин тээврийн хэрэгслээр зорчиж явсан. Замд зорчигч С бие засахыг хүссэн тул замд түр зогссон. Эргээд хөдлөх үед автомашиных нь араас өөр нэг тээврийн хэрэгслийн жолооч мөргөн осол гаргасан. Улмаар зорчигч С нас баржээ.

Жолооч Я “Анх гэрээс гарахдаа би талийгчид суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлсэн. Тухайн үед тэр суудлын бүсээ зүүж байгаа юм шиг харагдаж байсан. Гэвч осол болсны дараа харахад талийгаач суудлын бүсээ ном журмын дагуу зүүгээгүй цээж хэсгээрээ давуулаад тохчихсон байсан юм билээ. Би бүсээ зориулалтаар нь зөв зүүсэн байсан” гэж мэдүүлсэн байна.

Жолооч Я-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан  “Тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас осол гаргасан гэж үзжээ. Улмаар жолооч Я-г хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна. 

Бүсээ зүүчихвэл, согтуугаар жолоо барихаа больчихвол, ядраад байвал зам чөлөөлөөд жаахан унтчихдаг бол жил бүр 500 амь авто зам дээр үрэгдэхгүй, 500 гэр бүл бүтэн үлдэх боломжтойг замд гарч буй жолооч бүр санаж, аюулгүй зорчихыг анхааруулж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан