gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     1.31
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -13
Зурхай
 1.31
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 1.31
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Ерөнхийлөгчийн уулзалттай, Ерөнхий сайдын захидалтай 7 хоног

Г.Тэгшсүрэн
9 цаг 31 минутын өмнө
22
Twitter logo
Г.Тэгшсүрэн
22
Twitter logo
9 цаг 31 минутын өмнө

Өнгөрч буй 7 хоногт улс, эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж буй монгол гаралтай бөх Тамаваши Ичиро буюу Батжаргалын Мөнх-Оргил дэлхийн Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрээр мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа нэг ч өнжилгүй дараалан барилдсан бөхөөр тодорч, ийнхүү дэлхийн дээд амжилтын эзэн болсон байна. https://gogo.mn/r/17wv73

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЛЗАЛТ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.01.26/ сайд нарыг дуудаж уулзжээ. Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдсан бөгөөд хуралд холбогдох сайд нар оролцсон байна. Хурлыг Ерөнхийлөгч удирдаж, шинэ хотын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна. Мөн үеэр Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын доголдолтой холбоотойгоор сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авчээ. https://gogo.mn/r/8lj6lg

ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Нэгдүгээр сарын 20-ны өглөө ДЦС-4-ийн наймдугаар зууханд гэмтэл гарсан тул тус зуухыг салгаснаар төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн.

Уг гэмтлийг 29 цагийн дотор засварлан 8-р зуухыг ажиллагаанд оруулж, зуух 670МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эрчим хүчний оргил ачааллын цагийн өнгөрөөгөөд 22.00 цагийн орчимд тус ДЦС-ын 7-р зууханд засвар үйлчилгээ хийж эхэлснээр цахилгааны хязгаарлалт үргэлжилсээр байна. https://gogo.mn/r/2m7wm9

АЗИ ТИВИЙН АВАРГА МОНГОЛ БАНХАР

Филиппин  улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар тэргүүн байрын эзэн болжээ.

Тодруулбал "Мянган найз Дэмүүл" дуудлагатай 2 настай эр банхар 8 тэмцээнд оролцоод 7-д нь группийн аварга, нэг тэмцээнд нь дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болжээ.  Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой  өрсөлджээ. https://gogo.mn/r/ljeqew

АНХААР: ШИНЭЭР СЭРГЭЖ БУЙ ЗООНОЗЫН ХАЛДВАР НИПАХВИРУС 

Нипах вирусийн халдварын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хүргэлээ.

Энэ халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.

Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна. https://gogo.mn/r/58xk3n

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИДАЛ

Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээг өргөх шаардлага хүргүүлсэнтэй холбоотой байр сууриа Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлжээ.

Тэрбээр “Яриа, хэлэлцээрийн ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Ажлын хэсгийг шинэчилж байгуулахад Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийн оролцоо зайлшгүй чухал шаардлагатай. Рио Тинто группт үүнтэй холбоотойгоор захидлаар яриа хэлэлцээрийн хүрээг өргөжүүлэх шаардлага хүргүүлж байгаа” гэв. https://gogo.mn/r/e04kwy

ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА 60 БИШ 55%

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан болов. Хуралдаанаар өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоосон байна. https://gogo.mn/r/8lj616

Ц.САНЖААЧОЙПЭЛ НАР БОЛОН Д.САЯННЯМБУУГИЙН ГЭМ БУРУУГ ШҮҮВ

Бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болов.

Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. https://gogo.mn/r/ljeqd0

ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙГУУЛСАН ГЭХ 468 МЯНГАН ФУНТ СТЕРЛИНГИЙН ГЭРЭЭ 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүр номдоо нэгэн чухал албан бичгийг байршууллаа. Тэрбээр  "Өмнөх Засгийн газрын байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" гэсэн юм. https://gogo.mn/r/4m04g

АВТОБУСНЫ ХУЛГАЙ ГАРАВ 

Нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгслийг нь хулгайлсан хэрэг гарчээ. 

Тодруулбал "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгсэл 07 цагт Өвөр Согоот чиглэлд зорчихоор Вокзалаас эх авах байжээ. Автобусыг хулгайлсан этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэв.  https://gogo.mn/r/d364lg

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан