Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралджээ. Тус хороо улиралд нэг удаа хуралддаг, хамгийн сүүлд 2025.12.11-ний өдөр хуралдаад бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээсэн юм. Энэ удаагийн ээлжит бус хурал нь С.Наранцогт Ерөнхийлөгч ажлаа аваад анх удаа оролцсон хурал гэдгээрээ онцлогтой.
ӨМНӨХ ШИЙДВЭР
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан:
- Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох;
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн нийт хугацааг 36 сараас хэтрэхгүй байхаар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр хадгалах;
- Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулсан.
Жилийн инфляц 2025 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувь, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарсан. Инфляц өмнөх сараас буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь голлон нөлөөлөв.
Гэвч ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй. Энэ нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ.
Улмаар инфляц энэ онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого, валютын ханшийн төлөв, цаг агаар, нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт инфляцыг өдөөж болзошгүй.
Эдийн засаг 2025 оны эхний III улиралд 5.9 хувиар өссөн нь хүлээлттэй нийцсэн. Өсөлтийн дийлэнхийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбар бүрдүүлсэн тул цаашдын төлөвийг хэвээр хадгаллаа.
Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага нөлөөтэй байв. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой холбоотой. Энэ шийдвэр банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулахад чиглэсэн. Тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.