Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком Корпорацийн 30 жилийн ойд зориулсан “Мобиком-30 жил” хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай болж, өндөрлөлөө. Барилдаан хоёр үе шаттай. Эхнийх нь улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан.
Энэхүү барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй чансаа өндөр 128 бөх зодоглолоо.

Нэгийн даваанд Дархан аварга Н.Батсуурь Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Сумын заан О.Учралбаярт өвдөг шороодож Бөхийн өргөөг шуугиулсан. Мөн үүний араас бөхийн хорхойтнуудын дээгүүр барилдана гэж таамаглаж байсан Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд өвдөг шороодлоо.
"Мобиком-30 жил" барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн бөхчүүдийн нэрсийг харах бол ЭНД дарна уу.
Нэгийн даваа
Хоёрын даваа
Гурвын даваа
Дөрвийн даваа
Тавын даваа
Зургаагийн даваа
Зургаагийн даваа буюу Их шөвгийн барилдаанд энэ цагийн эгэлгүй хүчтэнүүд учраа бөхөө өвдөг шороодуулсаар шалгарч үлдэв. Улсын аварга О.Хангай Улсын заан Д.Хүдэрбулгыг, Арслан Б.Орхонбаяр Арслан Э.Батмагнайг давж, үзүүр түрүүнд үлдсэнийг бөх сонирхогчид уухайлан дэмжиж, аварга, арслангууд ч үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлсэн үзүүштэй барилдаанууд үргэлжиллээ.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр түрүүнд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нар үлдэж, эн тэнцүү хүч шавхсан барилдаан 30-40 минут үргэлжлэв. Барьц булаалдаж, хүч шавхсан эгзэгтэй барилдаанд хоёр бөх нэг хаялцсан ч зэрэг унасан гэж үзэж, Хөлийн цэцийн шийдвэрээр хоёр дахь барилдаанаар түрүү, үзүүр шийдэгдэв. Энэхүү барилдаанд Аварга О.Хангай түрүүлж 30 сая төгрөг, арслан Б.Орхонбаяр үзүүрлэж 15 сая төгрөгөөр шагнуулав.
![]()
Мөн их шөвөгт үлдсэн Арслан Э.Батмагнай, Заан Д.Хүдэрбулга нар тус бүр 5 сая төгрөгөөр шагнууллаа.