БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөө, Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар өнөөдөр /03.13/ мэдээлэл өглөө.
Тэрбээр ярианыхаа эхэнд, өчигдөр хаалтаа хийсэн, жил бүр зохион байгуулагддаг Хятад улсын Хоёр чуулган амжилттай болсныг дуулгаад, энэхүү чуулган нь олон улсын тавцанд Хятад улсын бодлого болон хөгжлийн чиг хандлагыг судлан таних талаар Хятадыг ажиглах, Хятадыг ойлгох, Хятадын боломжийг ашиглах цонхыг нээж өгдгийг онцоллоо.
2026 он нь Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож буй жил, мөн XV дахь таван жилийн төлөвлөгөө эхэлж буй онцгой үе аж. Түүний хэлсэн илтгэлээс онцлох эшлэлийг хүргэе.
Хятадын тал Монголын талтай дэд бүтцийн холболтыг бэхжүүлэхэд бэлэн байна. Тодруулбал, Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замтай болох гэж байна. Хятадын талын тусламжаар Монголын Замын-Үүдийн хилийн боомт, Гашуунсухайтын хилийн боомтын байгууламжууд баригдаж ашиглалтад орлоо. Хятад, Монгол, Оросыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн сайжруулах төсөл тогтвортой ахицтай байна. Эрээн - Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт эрчимтэй хэрэгжиж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь хоёр орны уялдаа холбоо болон эдийн засаг, худалдааны ирээдүйд хүчтэй тулгуур болж өгнө.
- Хятадын тал Монголын талтай дүрэм, стандартын уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд бэлэн байна.
- Хятадын тал Монголын талтай хамтран хоёр орны ард түмний “харилцан ойлголцол”-ыг ахиулахад бэлэн байна.
- Хятад, Монголын “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжилд анхаарч ажиллана.
- Цөлжилтөөс сэргийлэх, бууруулах болон ногоон хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг чухал ойлголцол юм.
- Хятад, Монголын “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаа ард иргэдийн амьжиргаанд илүү бодит үр өгөөжийг авчрах учиртай
- Өнгөрсөн онд Монгол Улсаас 90 сая тонн нүүрс нийлүүлсэн нь түүхэн амжилт байлаа.
- БНХАУ нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх хүсэлтэй.
- Хоёр улс газрын ховор элемент дээр хамтран ажиллана гэж найдаж байна.
- Temu, Taobao, WeChat зэрэг цахим үйлчилгээнүүд Монголд ашиглах боломжтой болсонд баяртай байна.
- Хил дээр монгол жолооч нар цахим бүртгэл ашиглан 10сек зарцуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Өмнөх "зураг төсөл" буюу Хятадын XIV дэх таван жилийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжиив?
-
Өнгөрсөн жил XIV дэх таван жилийн төлөвлөгөөний төгсгөлийн жил байсан бөгөөд Хятадын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлж, эдийн засгийн нийт дүн 140 их наяд юань буюу ойролцоогоор 20 их наяд ам.доллар давлаа.
-
БНХАУ таван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт 35 их наяд юаниас (ойролцоогоор 5 их наяд ам.доллар) давсан нь дунд түвшний хөгжилтэй улсын нэг жилийн эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц байна.
-
Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5.4 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр байлаа. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсаас оруулж буй 30 орчим хувийн хувь нэмэр хэвээр хадгалагдсан.
-
Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртгийн хэмжээ 16 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, хиймэл оюун ухаан, сансар болон агаарын аяллын технологи, квант технологи зэрэг салбарт шинжлэх ухаан, судалгааны олон тооны томоохон ололт амжилтууд хурдацтай гарч байна.
-
Өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 9.4 хувиар өсөж, аж үйлдвэрийн салбарын робот үйлдвэрлэл 28 хувиар нэмэгдэж, шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 16 сая ширхгээс давсан байна.

Хятад улсын хөгжлийн шинэ “зураг төсөл” буюу XV дахь таван жилийн төлөвлөгөөний гол чухал агуулга юу вэ?
-
XV дахь таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн бүтээн байгуулалтыг гол төв болгох, өндөр чанартай хөгжлийг урагшлуулахыг үндсэн сэдэв болгох, инновацын шинэчлэлийг суурь хөдөлгөгч хүч болгох, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ард түмний сайн сайхан аж амьдралын хэрэгцээг хангахыг үндсэн зорилгоо болгоно.
-
XV дахь таван жилийн төлөвлөгөөнд нийт зургаан чиглэлийн 109 томоохон чухал бүтээн байгуулалтын төслүүдийг багтаасан.
-
2035 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 оныхтой харьцуулахад хоёр дахин өсгөж, дунд түвшний хөгжсөн орнуудын хэмжээнд хүргэх суурийг тавина.
-
Хятад улсын 2020 оны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллараас давсан. Тиймээс 2035 он гэхэд энэ үзүүлэлт 20 мянган ам.доллараас дээш байх ёстой гэсэн үг.
-
Бид инновацад суурилсан хөдөлгүүрийг баримтлан, асар том бодит эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлж, дэвшилтэт үйлдвэрлэлийг гол тулгуур болгосон орчин үеийн үйлдвэрлэлийн системийг бүтээх бөгөөд шинэ тутам хөгжиж буй салбар болон ирээдүйн салбаруудыг бэлтгэн хөгжүүлэх болно.
-
“Дижитал Хятад” бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнд дижитал эдийн засгийн гол салбарын нэмүү өртгийн хэмжээний эзлэх хувийг 12.5 хувь хүртэл нэмэгдүүлэхээр байна.
-
“Хиймэл оюун ухаан+” үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгоно.
-
2030 он гэхэд чулуужсан бус эрчим хүчийг нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувьд хүргэж, нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8 хувьд хүргэж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоон байгуулах зорилт тавьж байна.
-
2030 он гэхэд чулуужсан бус эрчим хүчийг нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувьд хүргэж, нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8 хувьд хүргэж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоон байгуулах зорилт юм.