Ардын жүжигчин, дуучин Т.Ариунаа “Үггүй мордсон чи минь” дуугаа шинэчилж, дахин дүрсжүүлснээ жилийн өмнө Youtube сувагт нийтэлсэн. Хар савхи, хар нүдний шил хослуулан өмсөж, нэмээд зүрхэн хэлбэрт ээмгээр гоёсон поп дива уулын оройд дуулна. Цаад талд нь том салхин турбинүүд эргэх нь видеог тун чиг чимнэ. Үүнийг үзээд “Хаана байдаг газар юм бол” гэж бодсон. Харин өнөөдөр тийш зорьж явна.
Гар утсаа цэнэглэхэд, хоолоо буцалгаж, хөргөгчөө ажиллуулахад гээд бид өдөр тутамд цахилгаан хэрэглэж байна. Монгол Улсад үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний дийлэнх хувийг дулааны цахилгаан станцад, үндсэндээ нүүрс түлж гарган авч байгаа. Харин тодорхой хувийг нар, салхи, усан цахилгаан станцад үйлдвэрлэж буй. Монголд салхин цахилгаан станц гурав бий.
- Ньюком группийн "Клин Энержи" ХХК Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 50 МВт хүчин чадалтай 31 салхин турбин бүхий "Салхит" салхин цахилгаан станцыг барьж 2013 онд ашиглалтад оруулсан.
- Ньюком группийн "Клин Энержи Ази" ХХК нийт 25 ширхэг салхин турбинаас бүрдэх, 50 МВт-ын хүчин чадалтай "Цэций" салхин цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж, 2017 онд ашиглалтад оруулсан.
- Дорноговь аймгийн Сайншанд суманд нийт 25 ширхэг салхин турбин бүхий, 55 МВт-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ыг 2018 онд ашиглалтад оруулсан. Уг төслийн барилга, цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг М-Си-Эс Интернэйшнл компани гүйцэтгэсэн.
Эдгээрээс Монголын хамгийн анхны гэх тодотголтой нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Салхит” салхин цахилгаан станц юм. Улаанбаатараас 73 километрийн зайд байрлах энэхүү бүтээн байгуулалттай танилцаж, дууны клипээс үзсэн сүрдэм салхин турбинүүдийг нүдээр үзэхээр зорилоо.