Цахим орчинд “Эм болон эмийн хэрэгсэл зарна”, “Шатахуун импортоор оруулж ирнэ”, “Тендерт шалгаруулж өгнө”, “Уул уурхайн лиценз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ.
Тодруулбал сэжигтэн Н...-г өчигдөр /2026.01.04/ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон баривчиллаа. Тухайн этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнээр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж, мөрдөн байцаалтын 11, хэрэг бүртгэлтийн 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.