Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2026.04.27/ боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцууллаа. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Боловсролын сайдаар ажиллаж байсан бол Н.Учралын Засгийн газрын үед энэ албан тушаалд хоёр дахиа томилогдлоо.
Сайд Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар яагаад дахин томилогдох болов. Өмнө нь ямар асуудлыг шийдсэн бэ? гэсэн асуултаас танилцуулгаа эхлэв.
Тэрбээр, УИХ-аар Боловсролын багц хуулийг 2023 онд батлуулсан. Ингэснээр сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Техникийн болон ерөнхий боловсрол, Дээд боловсрол, Насан туршийн боловсролын тогтолцооны эрхзүйн шинэчлэлийг гардан хийсэн. Хууль батлагдсанаар гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль гэсэн үндэсний концепцыг гаргасан. Төр болон хувийн сургууль, хот болон хөдөөгийн сургууль, Хотын төв болон захын хорооллын сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарсныг салбарын сайдаас эхлэн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, энэ хуулиар ялгааг арилгах зургаан том шинэчлэлийн тусгасан.
- 1-рт, Хөтөлбөрийн шинэчлэл- Энэ хүрээнд гаргасан графикийн дагуу явсан бол өнөөдөр 9-р анги Кембрижийн тогтолцоонд шилжих боломжийг алдсан. Энэ жил бид дөнгөж 1-р анги руу орох гэж байна буюу гурван жил алдсан.
- 2-рт, Сайн багшийн тогтолцоо буюу хамгийн шилдгүүд нь багш болдог тогтолцоог сэргээнэ.
- 3-рт, Хувьсах зардлын тогтолцоо буюу хүүхэд бүр төсөвтэй байх ёстой. Энэ тогтолцоогоор дамжиж төр хувийн сургууль, хот хөдөөгийн сургуулийн ялгаа арилна. 1-12-р анги тус бүрийн хүүхдийн хувьсах зардлын дүн өөр.
- 4-рт, Үнэлгээний тогтолцоо буюу хуурамч дүнгийн үнэлгээг хална. Багш, сургууль, сурагчийн үнэлгээг нэвтрүүлсэн.
- 5-рт, Сургуулийн менежментийн тогтолцоо буюу хамгийн шилдэг нь сургууль, цэцэрлэгийн захирал болдог тогтолцоог нэвтрүүлнэ. 2026 оны 9-р сарын 1-н гэхэд төрийн өмчийн 700 гаруй сургуулийн захирлуудыг аттестадчилна. Багш нарын цалин нэмэгдсэнтэй уялдуулан багш нараас ур чадвар, бүтээмж шаардана.
Баян-Өлгий аймгийн сургуулийн монголоороо ярьж чаддагүй монгол хэлний багш нар, англиар ярьж чаддаггүй англи хэлний багш нарыг, ахлах ангийн зарим хичээлээ ойлгодоггүй математикийн багш нараас аттестадчиллыг эхлүүлнэ. Боловсролын чанарыг эндээс эхэлнэ.
Монгол Улс анх удаа PISA олон улсын чанарын үнэлгээнд шилжсэн. Байгалийн ухаан болон Математикийн хичээлээр 15 настай хүүхэд үе тэнгийн хүүхдүүдээс 2-3 жилээр хоцорсон гэх үнэлгээний дүн гарсан. 2022 онд зарласан PISA үнэлгээний дагуу тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байсан ч харамсалтай нь саарсан байна. Нийслэлийн хүүхдээс сумын сургуулийн сурагч математикийн хичээлээр 2.5 жилийн хоцрогдолтой. Сумын хүүхэд аймгийн сургуулийн сурагчаас нэг жилийн хоцрогдолтой байна. Хоёр хүүхдийн нэг нь уншсанаа ойлгохгүй байна.
Байгалийн ухааны хичээлээр нийслэлийн хүүхдээс аймгийн төвийн хүүхэд 2.6 жилийн хоцрогдолтой. Тийм учраас нийтээрээ анги улирах хэмжээний асуудал үүсэж байна. Боловсролын салбарт ийм том асуудал нүүрлэсэн учир Ерөнхий сайд Н.Учрал “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” гэсэн үндэсний стратегийг танилцуулсан. Үүнийг эцэг, эх асран хамгаалагч, багш нар ач холбогдол өгөхгүй байгаад би хувь хүний хувьд гайхаж байна. Энэ бол үндэсний хэмжээний аюул болсныг бид нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой.
“Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” үндэсний стратегийн хүрээнд:
Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль бодлогын хүрээнд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Энэ нь хичээл, сурах бичиг, багш нарын ур чадвар, сургуулийн орчинг сайжруулах тухай ажил. Хөтөлбөрийн шинэчлэлээр дамжин монгол хүүхдэд оюуны, сэтгэлийн, биеийн тамир гэсэн гурван чадавхийг олгоё. Бидний өнөөдрийг хүртэл заасан хөтөлбөр хүүхдийг нүдлүүлж, цээжлүүлэхэд тулгуурлаж байна. Тиймээс дээд эрэмбийн ур чадвар буюу хиймэл оюун ухаанаас асуулт оновчтой асуудаг, AI-н хариултыг эргэцүүлэн бодож тунгаах ур чадварыг олгох ёстой гэж үзэж байна.
Хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлтгэх тогтолцоог бий болгоно. ЕБС-ийн нийт сурагчдын 3 хувийг олимпиадад бэлддэг, 97 хувь нь сурлагын хоцрогдолтой байна.
2026 оны 9-р сарын 1-нээс малчдын хүүхдийг гэрээс нь холдуулахгүй аав, ээжтэй нь хамт байлгаж сургах хосмог сургалтын системийг нэвтрүүлнэ. Малчны хүүхдийг найман нас хүртлээ гэртээ байж сурах, хүүхдээ 10 нас хүртэл гэртээ байлгаж сургая гэвэл боломжтой.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
![]()
Багш бэлтгэх үндэсний тогтолцоог шинэчилнэ. Багшийн дутагдлыг нөхөх ажлыг үе шаттай эхлүүлнэ. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 2742 багш дутагдалтай байна. Залуу багш нар олонтой учир жирэмсний амралт авахаас эхлээд жилд 2000 багшийн хөдөлгөөн ордог. Дээр нь жилд 2000 орчим багш тэтгэвэрт гардаг.
Багшийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?
- Л.Гантөмөр сайдын үеэс ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцаж байсан. Ийм байдлаар 5000 орчим багш бэлтгэгдсэн. Энэ багш нарын 50 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ багш нарыг олж авчирна. Хэрэв ирэхгүй бол төрөөс гаргасан зардлыг нь төлүүлнэ.
- Сүүлийн таван жилд ЕБС-иас сургуулийн менежент нэрээр, эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж төрийн сургуулийн маш олон шилдэг багшийг цалингаар татсан. Энэ судалгааг хийж байна. Төрийн сургуулийн шилдэг багш нарыг сүүлийн гурван жилд цалингаар татсан бол тэр багш нарыг буцааж авна. Хэрэв буцаахгүй гэвэл хувийн сургуулиуд нөхөн төлбөр төлнө.
- “Эрдэмт багш нараа эх орон нь дуудаж байна” аяныг өрнүүлнэ. Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэн тооцуулах талаар Батлан хамгаалах сайдтай ярилцан шийдэх боломжтой гэж үзэж байна.
- Төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд нь ажиллуулаад төгсгөнө. Үүнийг туршиж, үр дүнд хүрч байсан. Багшийг 45 хоногийн курсээр биш, 100 хоногт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг хөдөө орон нутагт багшаар ажиллуулна. Хөдөө ажилласнаар нь зээлийг суутган тооцно. Багш бэлтгэх чиглэлээр эдгээр ажлыг орон даяар үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.
Үргэлжлэл бий.