Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2026.04.27/ боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцууллаа.
![]()
Тэрбээр, Бид улс орон даяар ийм ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Хөдөөгийн сумдад цөөн сурагчтай, 12 жилийн тогтолцоотой сургууль маш олон байна. Жишээ нь, 10-р ангид 5, 11-р ангид долоо, 12-р ангийн долоон сурагчтай сургууль байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас хийсэн эдийн засгийн төлөвлөлтөд суурилж сум дундын төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. Сум бүхэнд 12 жилийн сургууль байх албагүй. Бага, дунд сургуулийн тогтолцоотой, сум дундын төрөлжсөн ахлах сургуультай болгох ажлыг ирэх хичээлийн жилээс туршилтаар эхлэх гэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал эхний ээлжид таван бүсэд Кембрижийн тогтолцоотой төрөлжсөн ахлах сургууль байгуулн гэж зарласан. Цаашид 21 аймагт Кембрижийн тогтолцоотой төрөлжсөн ахлах сургууль байгуулах зорилт тавиад байна.
Улаанбаатар хотод өнөөдөр Кембрижийн тогтолцоотой гуравхан сургууль бий. Энэ гурван сургууль жилд 200 хүүхдийн элсэлт авдаг ч хамгийн шилдэг 3000 хүүхэд өрсөлддөг. 2800 хүүхэд хаашаа явах вэ. Иймээс МУИС, ШУТИС, МУБИС-иудыг дэргэдээ Кембрижийн тогтолцоотой төрөлжсөн ахлах сургууль байгуулахыг шаардана. Их, дээд сургуулийн багш нар “ЕБС төгсөөд ирсэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх гэж 1-2 жил ноцолдож байна” гэж хэлдэг. Тэгвэл энэ сургуулиуд дэргэдээ ахлах сургуулиа байгуулаад сурагчидтай ажиллаг.
Мөн хотхоны бага сургуулиудыг байгуулна. Төрөлт багасаж буй учир одоо зарим цэцэрлэг хүүхэдгүй болж эхэлж байна. Тэгэхээр тэр цэцэрлэгүүдийг бага сургууль болгон ашиглах боломжтой. Төрөөс хувьсах зардлаар нь дэмжинэ гэв.