Хөхөө өвлийн хүйтэн эхэллээ. Та өвлийн идшээ бэлдэж амжсан уу? Хараахан амжаагүй бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран нийслэлчүүдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд зохион байгуулж буй.
Тус өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, цагаан идээгээ борлуулж байна. Түүнчлэн малчин, хоршоологчдын мах, цагаан идээг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой аж.
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар өвлийн идшээ бэлдэхээр зорин ирсэн иргэд цөөнгүй байв.
Иргэн Н.Сүхбаатар "Өргөтгөсөн худалдаанд ирэхээс өмнө хэд хэдэн захаар орж үзсэн. Үнийн хувьд бусад газартай харьцуулахад хамаагүй хямд байна. Тухайлбал үхрийн мах кг нь Хүчит шонхор захад 16,000 төгрөгөөр худалдаалж байсан бол энд 14,000 төгрөг байна. Гэхдээ үхрийн махны нөөц нь хурдан дуусаж байгаа нь сонголтын хувьд бага, хүлээхэд хүндрэлтэй байлаа" гэв.
- Үхрийн мах кг - 14,000 төгрөг
- Хонины мах кг - 12,000 төгрөг байна.
Нийслэлийн Статистикийн газраас 2025 оны аравдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн үнийн судалгаатай харьцуулахад өнөөдрийн байдлаар махны үнэ буурсан үзүүлэлттэй байна.

ЦАГААН ИДЭЭ
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаанд бүх төрлийн цагаан идээг мөн худалдаалж байлаа. Энэхүү өргөтгөсөн худалдаанд гурав дахь жилдээ оролцож буй Архангай аймгийн Цахир сумын иргэн Н.Галбаатар хэлэхдээ "Энэ жил зуншлага сайхан болсон тул цагаан идээ арвин гарсан. Иймд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ нь буурсан. Иймд иргэд энд хүрэлцэн ирснээр дундын зуучлалгүйгээр, хямд үнээр цагаан идээгээ худалдаж авах боломжтой" гэв.

- Аарц - 7000 - 10,000 төгрөг
- Шар тос - 45,000 төгрөг
- Ээзгий - 35,000 төгрөг
- Ааруул - 35,000-45,000 төгрөг
- Зөөхий - 40,000 төгрөг
Өргөтгөсөн худалдаа энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Гэрэл зургийг: Г.Өнөболд