Үлгэр, домог мэт яригдсаар ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал шийдэгдсэн. Тиймээс Тавантолгойн уурхайгаас нүүрс ачсан галт тэрэг саадгүй хил давж, ачаагаа Хятадын Ганцмод боомтод хүргэх цаг ойртож буй гэж хэлж болно. Өргөн, нарийн царигийн асуудлаас болж 21 жил гацсан төмөр замын төсөл урагшлах болсон энэ үйл явдлын цаана олон ч яриа, хэлцэл өрнөв.
БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас 2024 онд “Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлт”-ийг Монголын Засгийн газарт ирүүлжээ. Энэ хүсэлтдээ Хятадын тал боомтын төмөр зам барьсан хөрөнгө оруулалт 7.17 тэрбум юань, 10 жилийн хугацааны алдагдал 2.7 тэрбум зэрэг, нийт 13.97 орчим тэрбум юанийн алдагдал хүлээгээд байгаагаа дурдсан байна.
Улмаар “Гурвыг цогцоор” шийдвэрлэх хамтын ажиллагааны санал тавьж, эдгээрийг шийдсэн тохиолдолд өнгөрсөн хугацааны алдагдал, хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлжээ. “Гурвыг цогцоор” гэдэгт:
- Нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах
- Тавантолгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг шийдвэрлэх гэсэн гурван асуудлыг багтаав.
1. Нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах:
Энэ гэрээг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулсан. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурсан юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын бүтээн байгуулалт одоогоос хоёр жилийн өмнө дуусаж, ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд энэ төмөр замаар тодорхой хэмжээний ачаа тээвэрлэж байсан ч зам тээврийн салбарын орлогод жин дарахуйц тоон, статистикт хүрээгүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд экспортын нүүрс (437.3 мян. тонн), сайжруулсан түлшний түүхий эд (177.6 мян. тонн) зэрэг бүтээгдэхүүн тээвэрлэжээ.
Харин “Чайна энержи групп” компани Монголоос 16 жилийн турш нүүрс авах, энэ нүүрсийг төмөр замаар тээвэрлэх “нүүрсний урт хугацааны гэрээ” албажсанаар өдөр бүр 100 чингэлэг ачсан, 50 вагон Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүрч, үүний цаана 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам алдаг, оног биш байнгын ачаа тээвэртэй байх нь.
Урт хугацаанд буюу 16 жилийн турш үргэлжлэх нүүрс тээврийн үйл ажиллагаа албан ёсоор хоёр өдрийн өмнө (2025.06.24) эхэлсэн.
Энэхүү ачаа тээврийн нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар болон “Чайна энержи групп”-ийн албан тушаалтнууд оролцлоо. Нээлтийн үеэр “Чайна Энержи Групп”-ийн Цахим Худалдааны ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн “Замын уртад морины хүчийг мэднэ” гэдэг үгийг иш татав.
Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нүүрсээ илүү ихээр экспортод гаргах боломж энэхүү урт хугацааны гэрээгээр бүрдэж буй юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил үргэлжилж байгаа, ажил зогсохгүй үргэлжлэх тухай эцсийн гэрээн дээр тохиролцон, ойлголцсон. Хил холбогдвол нүүрсээ Тавантолгой өртөөнөөс шууд экспортод гаргаж Хятадын талын ачиж, буулгах терминалд хүргэнэ. 16 жилийн хугацаанд төмөр замын өртгөө нөхөхөөс гадна илүү ашигтай ажиллах боломж бүрдэж байгаа” гэлээ.
Сайд дахиж өргөн, нарийн царигийн асуудал сөхөгдөхгүй, ямар ч асуудалгүйгээр хилээ холбохоор хоёр тал тохиролцсон гэдгийг яриандаа онцолж байна. Тэгвэл “Чайна энержи групп” “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 16 жилийн турш нүүрс авахдаа нэг л ижил үнэ барих уу гэдэг асуудал ундарна.
Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Жил бүр нүүрсний үнээс шалтгаалж хэлцэл хийнэ. Нүүрсний үнийн хэлбэлзлээс шалтгаалж тухайн жил бүрд үнээ тохирно гэсэн үг. Тээврийн үнийн хувьд бид Зам тээврийн яамны удирдлагуудтай уулзаж суурь бүтцийн тарифыг 40 хувиар бууруулсан. Ингэж авто тээвэртэй өрсөлдөх хэмжээний үнэтэй болгож байж “Чайна энержи групп”-тэй хэлцэл хийж, нүүрсийг төмөр замаар тээвэрлэх сонголтод хүрсэн. Бид нэг тонн нүүрсийг ойролцоогоор 15 орчим ам.доллароор эцсийн цэгт хүргэж байгаа” гэв.
2. Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт:
21 жил гацсан энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний тулгуурын шон суурилуулан анхны өрөмдлөг хийснээр 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр эхлэв. "Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК барилгын ажил гүйцэтгэх бөгөөд 22 сарын дотор дуусгаж төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ гэж мэдээлж буй.
Уг төмөр зам байгуулагдсанаар манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болно. Улмаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөгжлийг хөдөлгөх гүүр болно гэж албаныхан онцолж буй юм.
Хятадын талаас төмөр зам ашиглалтад орсны дараа бусад нүүрсний худалдаа эрхлэгчдийн ачааг зах зээлийн зарчмаар тээвэрлэх боломж, нөхцөлийг танилцуулж, үүнийг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон. Иймд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Зөвхөн Гашуунсухайт, Ганцмод ч гэлтгүй "Монголын" гэх тодотголтой төмөр замууд ажилтай байж, ашигтай, үр дүнтэй ажиллаж эхэлнэ гэсэн үг.
Ингэснээр нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 113 сая тоннд хүрэх, улмаар Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрнэ гэсэн төсөөллийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлж байна. Мөн зөвхөн төмөр замын тээврээс 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтойг онцолж байгаа. Энэ мөнгөөр хүүхдийн сургууль цэцэрлэг, эмнэлэг, цалин мөнгө, түгжрэл, утаа гээд шийдэл хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой.
3. Тавантолгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх:
“Чайна энержи групп”-ээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтойгоо илэрхийлсэн. “Гурвыг цогцоор” зарчмын хүрээнд хайгуул-олборлолтын гэрээг урт хугацаагаар байгуулах хүсэлтэй байгаа юм байна.
“Чайна энержи групп”-ээс ирүүлсэн дээрх гурван санал нь шударга, эрх тэгш, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчмын дагуу гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол, Хятадын хооронд харилцан тохиролцсон олон томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой гэж үзэж байна” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулж байв.