АТГ-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зусланд нэгжлэг хийжээ. Тэрбээр энэ талаар, "Надад хийсэн хэрэг байхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Дарангуйлагч боллоо, чи боль оо. Монголын хууль хяналтынхныг Энканто саунаас удирдах аа зогсоо” гэж би хэлсэн нь үнэн" хэмээн лайв буюу шууд бичлэг хийсэн юм.
Мөн өнөөдөр түүний туслахыг баривчилжээ. УИХ дахь Ардчилсан намын гишүүд энэ үйл явдлыг эсэргүүцэн, Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Зөрүүтэй байр суурь илэрхийллээ гэж хуулийн байгууллагаар айлгадаг, дарамталдаг. Энэ байдал манай улсын сүүлийн 35 жилийн түүхэд улам төгөлдөржиж байна. Ардчилал гажуудаж байгааг та бүхэн мэднэ. Үүний нэг жишээ өнөөдөр үргэлжиллээ.
Үгээ хэлсэн иргэд, УИХ-ын гишүүнд ийм зүйл тохиолдох ёсгүй. Хуулийн байгууллагынхан гарч ирээд яагаад гишүүний зусланд нэгжлэг хийсэн, туслахыг нь баривчилсан үндэслэлээ хэлэх байх. Гэхдээ үүний цаана улс төр байгаад бид огтхон ч эргэлзэхгүй байна. Учир нь С.Ганбаатар гишүүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Бид сүүлийн 20 жил хонгил гэж ярилаа. Хонгилын эзэн солигддог биш, хонгил нурдаг байх ёстой. Нураах ажлыг АН өнөөдрөөс эхлэн манлайлж хийнэ.
Энэ бол зөвхөн нэг гишүүний асуудал биш. Монголын парламентат ёс, парламентын дархлаанд сөрөг нөлөөтэй. Манай бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдан, парламентаа хамгаалах ёстой гэж үзлээ. Иймд улс төрийн мэдэгдэл гаргаж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Нэг даргад маш их эрх мэдэл төвлөрч, хуулийн байгууллагуудыг тэр дарга хувийн ашиг сонирхолдоо ашиглаж болохгүй. Төрийн нөөцийг хувийн эрх ашгийн төлөө ажиллуулж болохгүй.
Тохиол гэдэг шиг юм болж байна. Дөнгөж өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор бид УИХ-ын тусгай хяналтын дэд хороо байгуулах талаар ярьсан. Хууль сахиулах ажиллагаанд УИХ тусгай хяналт тавьж, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэгэн захиа даалгавар өгөөд онилсон мөрдлөг явуулж байгаа бол хуулиас гадуурх эрүү шүүлт болно. Хуулиас гадуурх өш хонзонгийн зүйл болно. Гэтэл яг үүнийг бататгаж байгаа мэт үйл явдал болж байна.
Үндсэн хууль аль ч улсад парламентын дээр мөрдөгч нар гардаггүй. Хуулийг дэвсэлж, хэн нэг улс төрчийн нөмөр нөөлөг дор дураараа авирлаж болохгүй. Парламент өөрийн дархлаатай байх ёстой. Аль ч улсад гүйцэтгэх эрх мэдэл буюу мөрдөн шалгуулахаас айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байвал тэр парламентыг дархлаатай байна гэж үзнэ.
Бууны нохой шиг хуулийн байгууллагаар парламентын гишүүдийг дуугүй болгох гэж, айлгаж ичээх гэж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Төрийн нөөцийг хувийн зорилгод ашиглах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Ийм бусармаг үйлдлийг зогсоохын тулд манай бүлэг цулаараа хатуу зогсоно.
Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос дарга нарын хувийн бодол байж болохгүй. Бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн дарга, түүнийг тойрсон хуулийн байгууллагын сүрэг байж болохгүй. Бид сүүлийн 20 жил хонгил гэж ярилаа. Хонгилын эзэн солигддог биш, хонгил нурдаг байх ёстой. Нураах ажлыг АН өнөөдрөөс эхлэн манлайлж хийнэ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Асуудал их ярвигтай болж байна. Магадгүй, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ийм эрт эхэлж, АН-ын нэр дэвшигчдийн боломжийг боомилж байна. Ийм үйлдэл харагдаж байна. С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийг дахин зургаан жилээр сунгаж томилохгүй, Үндсэн хуульд нээлт өөрчлөлт хийхгүй гэж хатуу байр сууриа илэрхийлсэн. Мөн газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй байгаад анхаараач гэсэн юм.
Гэтэл С.Ганбаатар гишүүний эргэн тойрны хүмүүсийг шалгаж, хорилоо. Монгол Улсад ардчиллыг нухчин дарах гэсэн үйлдэл гаргалаа. Иймээс бид албан ёсоор мэдэгдэл гаргалаа. Чуулганы танхимд Ерөнхийлөгч нэг хүн рүү илт дайрсан шүү дээ. Тэр нь өнөөдөр баривчилгаа боллоо.
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай намын Н.Алтанхуяг гишүүний эсрэг мөн адил үйл ажиллагааг явуулсан. Ер нь манай намын 50-иас дээш настай гишүүдийг илт онилох боллоо. С.Ганбаатар гишүүн ураны төслийг эсэргүүцсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ухнаагийн Хүрэлсүх ээ, чамаас монголын парламентын дархлааг хамгаална. Үнэний төлөө үг хэлсэн хүмүүсийг хуулийн байгууллагуудаар дээрэлхдэгийг өнөөдрөөр зогсооно. Би яах вэ. Ирээдүйд сонгогдох олон залуу гишүүний дархлааг хамгаалах гэж бид энд байна. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ.
Чи хуулийн байгууллагыг хувийн мөрдөн байцаагч шигээ ажиллуулж болохгүй. АТГ-ын даргыг УИХ томилсон. Чиний өөдөөс лүг хэлсэн хүмүүсийг дарамталдгийг хэрхэвч тэвчиж болохгүй. Ингэвэл засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх уу, чи Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн луйвардаж, бүгдийнх нь хөлийг хуга өшиглөж байгаад наадам зохионо гэж байгаа бол худлаа, болохгүй.
Миний туслахыг хорьж, тамлан зовоож байгааг би ярихгүй. Би парламентын дархлааны талаар ярина. 14 тэрбумыг чинь би яриагүй шүү. Газрын тосны үйлдвэр луйвар, мөнгө угаах хэрэг болчихлоо гэж би ярьсан. Чиний санаачилсан ажил новш болчихлоо. Францад чи айлчлаад ураны асуудлаар Монголчууд аюултай байдалд орчихлоо гэсэн. Адын хүслээр дахин 6 жил сонгогдох гэж байгаа бол болиорой гэсэн. Тийм биш бол биш ээ гээд л болно. Намайг олон нам дамжсан гэв.
Гудамжинд байгаа жижиг намуудтай нийлж би эрх баригч нартай 21 жил тэмцэж байна. Би үүгээрээ өнөөдөр ч бахархана. Би ардчиллыг хамгаалсан. АТГ-ын даргадаа ингэж арчаагүйдэхээ боль гэж хэлээрэй. Нүдний булай, хажуу айл руу андуураад оржээ. Андуурсан гээд уучлал гуйлгаарай.
У.Хүрэлсүх ээ, ухаантай бай. Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг. Ийм том ноён болсон гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмний зарц гэж ойлгодог. Бодолдоо өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү. Миний туслахыг ямар үндэслэлээр, хэд хонгоор хорьсныг та бүхэн У.Хүрэлсүхээс асуугаарай гэв.