Түүхий эдийн зах зээлийн хувьд 3 төлөвт хуваагдана:
1. Түлш , хүнсний түүхий эдийн эдүүдийн хувьд эрэлт сул хэвээр (АНУ-ын тариф нь өсөлтдөө сөргөөр нөлөөлнө, БНХАУ-ын өсөлт сул байна), харин нийлүүлэлт сайн байх тул үнэ буурна. Улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцгийн 2025 оны арвин ургац дэлхийн нөөцийг нэмэгдүүлсэн. Түүхий нефтийн нийлүүлэлтийн цаашид нэмэгдэх хандлагатай байх тул үнэ буурч, бага түвшиндээ хадгалагдана.
2. Алт, мөнгөний эрэлт өндөр байх тул үнэ нь өснө. Улс төрийн тодорхойгүй байдал, геополитикийн хямралт байдал, худалдааны шок, ам.долларын хүүгийн түвшин буурах хүлээлт нь хөрөнгө оруулагчдыг “аюулгүй хөрөнгө”-рүү түлхэж,алтны эрэлт огцом өссөн. АНУ-ын өндөр инфляц, дэлхий даяарх тодоорхой бус, тогтворгүй байдлын нөлөөгөөр алт 2026 онд $4500-г давж өсөх боломжтой. Жирийн хөрөнгө оруулагчид болон төв банкууд алт худалдан авах хэвээр байх болно.Мөн адил өндөр эрэлттэй байгаа мөнгө (silver)-ний үнэ ч ч цаашид өсөх төлөвтэй байна.
3. Энэ ангилалд үйлдвэрлэлийн металлууд багтах бөгөөд үнийн хэлбэлзэл ажиглагдахаар байна. Энэ ангиллын чухал барометр бол зэс юм. 2025 оны 7-р сард Дональд Трамп зэсийн импортод 50%-ийн тариф тогтооно гэж мэдэгдсэний дараа зэсийн үнэ АНУ-ын гол түүхий эдийн бирж дээр түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн.
Харин тариф нь түүхий эдэд бус, зөвхөн зэсийн бүтээгдэхүүнд хамаарна гэж мэдэгдсэний дараа үнэ буурсан. Удалгүй тарифаа цаашид нэмэх магадлалтай гэсэн “айдас” давамгайлахын хэрээр зэсийн үнэ дахин өссөн. 2026 онд зэсийн үнэ хэлбэлзэлтэй хэд хэдэн хүчин зүйлс хэвээр байна.
Тухайлбал, АНУ-ын тарифууд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тодорхой бус байдлыг даган ам.доллар чангарах боломжтой тул зэсийг өөр валютаар төлдөг үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар суларна. Гэвч Холбооны нөөцийн банк хүүгээ бууруулах нь ам.долларын ханш чангаралтыг сулруулах чиглэлд нөлөөлж мэднэ. Цахилгаан машины дэлхийн борлуулалт хурдтай өсвөл батарей, утас, мотор зэрэгт ашиглах зэсийн эрэлтийг ихээр нэмэгдүүлж чадна. Нийлүүлэлт тас
Дэлхийн засгийн төлөв: хүүний түвшин буурна.
АНУ-ын Холбооны нөөцийн зэрэг томоохон төв банкууд хүүгээ бууруулж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, Хятад дефляцад нэрвэгдсэн (хэрэглээний үнэ буурсан) хэвээр байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ урьд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна.
Гэвч дэлхийн улс орнуудын төсөв сахилга батгүй байдалд байна. 2026 онд хөгжингүй орнуудын засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 110%-иас давна. АНУ-ын засгийн газар ДНБ-ий хамгийн багадаа 6%-тай тэнцэх хэмжээний зээл авч магадгүй. Сүүлийн жилүүдэд төв банкууд хүүгээ бууруулсан ч урт хугацааны өгөөж буураагүй.
Саяхан л эрсдэл багатай гэгддэг байсан Японы 30 жилийн хугацаатай бондын өгөөж саяхан түүхэн дээд түвшинд хүрч өсөөд байна.
АНУ-д ч эрсдэлүүд нүүрлэж байна. 2026 оны 5-р сард Ерөнхийлөгч Трамп ХНБ-ны тэргүүн Жером Пауэллыг солино. Түүний халааг авах Крис Уоллер нь 2020 онд Трампын томилгоогоор ХНБ-ны зөвлөлд орсон бөгөөд 2025 оны дунд үеээс хүүг эрт бууруулахыг дэмжиж байсан.
Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч нар ХНБ-ны тэргүүнээр Уоллер шиг мөнгөний бодлогын зөөлрүүлэхийг дэмжигчдийг томилж байсан хэдий ч, тэд албан тушаалд очоод инфляцтай тэмцэхэд тууштай байснаас болж ерөнхийлөгч нарын урам хугарах тохиолдол олон байсан.
Энэтхэгийн эдийн засаг 2026 онд албан ёсоор дэлхийн 4 дэх том эдийн засаг болно.
Санхүүгийн жилийн төгсгөл болох 2026 оны 3-р сард Энэтхэг Японы эдийн засгийг давж, дэлхийн 4 дэх том эдийн засаг болж, эдийн засгийн хэмжээгээр 3 дахь том эдийн засаг болох Герман-д ойртож очих юм.
#Ам.долларын давамгай байдал сулрах хэдий ч, дэлхийн нөөц валютын байр сууриа алдах хэмжээнд хүрэхгүй.
АНУ-ын тарифын бодит нөлөө олон хүний төсөөлснөөс хөнгөн байсан. Олон бараа бүтээгдэхүүн хөнгөлөлтөд хамрагдаж, дундаж орны хувьд ердөө 18%-ийн тариф ногдож байгаа нь, Трампын анх мэдэгдсэн 30%-иас доогуур байна. Гэвч ам.долларын ханш одоо хүртэл сэргэхгүй байна. Ядуу орлого багатай орнуудад валютын зээл авах зардал өндөр хэвээр байна. Олон улс орон ам.доллараас өөр сонголтыг хайж эхэлсэн. Энэ буурах шилжилт 2026 онд хурдсах уу?
2025 оны эхний 6 сард Хятадын экспорт Африк руу 25%-иар, Зүүн өмнөд Азид 20%-иар тус тус нэмэгдсэн. Олон хөгжиж буй орнуудад гадаад валютын нөөцийн бүтэцээ худалдааны бүтэцтэйгээ ойролцоо хадгалдаг. Хэрэв ийм хандлага 2026 онд үргэлжилбэл, төв банкууд гадаад валютын нөөц дэх ам.долларын хувиа бууруулахын тулд ам.долларыг хурдан худалдан борлуулахад хүрч мэднэ.
Хятад улс томоохон худалдааны түншүүддээ своп шугам санал болгож байна. 40 гаруй улс юанийг онцгой нөөцөөр авах энэ саналд оролцсон. Хятад, Орос, Энэтхэг болон бусад BRICS бүлгийн орнуудын төв банкууд ам.доллар хэрэглэх шаардлагагүй цахим төлбөрийн системийг байгуулж байна. Үүний зорилго нь хангалттай олон улс орныг татан оролцуулж, ам. долларын давамгайллыг сулруулахад оршино. Хятадын албаны хүмүүс 2026 онд ахиц гарахаа амлаж байна.
Хятад улс АНУ-ын төв банкуудын нөөц дээрх давамгайллыг тодорхой хэмжээгээр сулруулж чадсан. Одоогийн байдлаар дэлхийн гадаад валютын нөөцийн ердөө 60%-ийг ам.доллар эзэлж байгаа нь сүүлийн 20 гаруй жилийн хамгийн бага үзүүлэлт юм. Ам.доллар гадаад валютын гүйлгээ нийт гүйлгээний 90%-ийг эзэлсээр байна. Мөн АНУ дэлхийн худалдааны 10%-иас бага хувь эзэлдэг ч, нийт худалдааны тал нь ам.доллараар хийгдсэн хэвээр байна.
Дэлхийн худалдааны сорилт хэвээр байна.
2026 оны худалдааны төлөв нь АНУ-ын тариф, Хятадын үйлдвэрлэлийн илүүдэлд дэлхийн улс орнууд хэрхэн хариу үйлдвэл хийхээс ихээхэн хамаарна. Трамп ерөнхийлөгчийн таалалд нийцэхийг хүссэн Мексик Хятадын автомашинд 50%-ийн импортын татвар тогтоохоо зарласан.
Бусад орон Хятадын импортоос хамгаалах хамгаалалтын арга хэмжээг авч байна. Европын холбоо гангийн квотоо бараг тал хувиар бууруулж, тарифыг 50% хүртэл буюу хоёр дахин нэмэхээр бэлдэж байна. Зүүн өмнөд Азийн улс орнуудад Хятадаас орж ирэх бараанаас дотоодын компаниудаа хамгаалах арга хэмжээг хэлэлцэж байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын эрэлтийг орлох шинэ зах зээл хайх оролдлого худалдааны дипломат харилцааг өөрчилж байна. Европын холбоо энэ талбарт хамгийн идэвхтэй байна.
Трамп сонгогдсоны дараахан Европын холбоо 25 жилийн турш гацсан хэлэлцээрээ Бразил, Аргентиныг багтаасан Өмнөд Америкийн бүлэгтэй байгуулсан (гэхдээ одоогоор батлагдаагүй). Мөн Европын холбоо Индонезитэй хэлэлцээр байгуулж, 2026 оны эхэн гэхэд Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улстай адил хэлэлцээр хийхийг зорьж байна.
Түүнчлэн Бразил улс Канадтай хэлэлцээгээ сэргээж, Японтой харилцан яриа эхлүүлсний дээр, 2026 онд Мексиктэй хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Канад улс Индонезитэй гэрээ байгуулж, ирэх жил ASEAN-тай хэлэлцээг дуусгахаар төлөвлөж байна.
Stablecoin-ны талаарх маргаан оргилдоо хүрнэ.
Stablecoin 2025 онд анхаарлын төвд байлаа. 2025 оны 7-р сард “Genius Act”-ийг Дональд Трамп баталснаар энэ салбар албан ёсны зөвшөөрөлтэй болсон. Тус зах зээл 50%-иас дээш өсөж, нийт 310 тэрбум ам.долларт хүрсэн. Standard Chartered банкны мэдээлснээр, энэ үнэлгээ 2028 он гэхэд 2 их наяд ам.долларт хүрнэ.
Гэхдээ ирэх жилд шүүмжлэгчид, уламжлалт санхүүгийн тоглогчид крипто хувьсгалд эсэргүүцэл үзүүлэхээр зорьж байна. Тодруулбал, Европт хувийн хэвшлийн Stablecoin-д сөргөөр хандаж байна. Европын Төв банкны хувьд хувийн Stablecoin гаргагчдад мөнгөний монополь эрхээ алдах вий гэдэгт санаа зовж, өөрийн еврогоор илэрхийлэгдэх хувилбарын төлөвлөгөөг танилцуулна. Тэд 2026 оны эхээр дижитал еврогийн талаар улс төрийн тохиролцоонд хүрэхийг зорьж, үүнийг 2029 онд нэвтрүүлэх суурийг тавих болно.
ОУВС: Глобал тодорхой бус байдал цаашид үргэлжилнэ.
Улс орнуудын өсөлт буурахын зэрэгцээ хөгжингүй орнуудын өрийн хэмжээ хэт өндөр түвшинд хүрч буй хослол нь төсвийн тогтвортой байдлын талаар санаа зовниход хүргэж байна. Хэдий тодорхой бус байдал өндөр байгаа хэдий ч, өнөөдөр улс орнуудын гаргаж буй бодлогын шийдвэрүүд нь үүсэж буй шинэ нөхцөл байдлын эцсийн үр дагаварыг тодорхойлох болно:
- Улс орнууд өрийг бууруулах, төсвийн орон зайг сэргээх замаар дараагийн цочролд хариу арга хэмжээ боломж нөөцийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг аажмаар бууруулах, ингэхдээ өсөлтийг дэмжих, чухал зарцуулалтыг хамгаалах дээр төвлөрөх хэрэгтэй.
Төв банкууд мөнгөний бодлогыг нарийн тохируулж, үнийн тогтвортой байдал, өсөлтийн эрсдэлийг тэнцвэржүүлэх ёстой. Институцийг хамгаалах (төв банкны хараат бус байдлыг хангах, төсвийн дүрмийг мөрдөх гэх мэт) нь макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг хадгалахад чухал үүрэгтэй.
- Улс орнууд хэт өндөр гадаад тэнцлийн алдагдлаа бууруулах хэрэгтэй. Үүнийг эхлээд дотоодын макро эдийн засгийн тохируулгаас эхлэх ёстой. Хуримтлалын хэмжээ хэт их улс орнуудад дотоодын эрэлтийг дэмжих арга хэмжээг авах хэрэгтэй. Харин бусад оронд тэнцвэржүүлэхийн тулд төсвийн алдагдлыг бууруулах шаардлага гарна.
- Улс орнууд эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил эрхлэлтийг дэмжих, шинэ санаачилга, инновацийг урамшуулах реформ нь бүтээмжийг дээшлүүлэх, хиймэл оюун (AI) зэрэг шинэ технологийн боломжийг нээхэд зайлшгүй шаардлагатай. Улс орнууд худалдааг өсөлтийн хөдөлгүүр хэвээр хадгалахыг эрмэлзэх ёстой.