Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаар өнөөдөр /2026.02.27/ мэдээллээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэд олон нийтийн Парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна.
Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын дархлаа, нэр хүнд нь манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ҮАБ-д онцгой ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч үздэг. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл гурав Парламентын дархлааны цөм, бүрдэл хэсгүүд юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадаг ч УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр халхавчлагдан, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ асуудлыг нэн яаралтай засаж, залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах тухай заасан байдаг ч энэхүү заалт амьдралд хэрэгжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачиллаа.
Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгав. Үүнд:
- Ес зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ.
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгоно.
- Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татна.
- Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал түүнийг эгүүлэн татна.