gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     2.25
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засаг өсөөд байхад иргэд яагаад баян болохгүй байна вэ?

О.Батчулуун
Нийтлэлчийн булан
6 цаг 25 минутын өмнө
0
Twitter logo

2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн ч энэ өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд төдийлөн мэдрэгдсэнгүй. Хот даяар кранууд ажиллаж, импорт нэмэгдсэн ч олон өрх хэрэглээгээ зээлээр “тогтоон барьж”, орлого нэмэгдсэн атлаа өрийн дарамтаас салж чадсангүй. Эдийн засаг өсөж байгаа мэт харагдавч уг өсөлт түүхий эдэд төвлөрсөн бүтэц, зээлд суурилсан хэрэглээ, төсвийн сахилга баттай холбоотой эрсдлүүдийн цаана бодит амьдралд яагаад очихгүй байгааг энэ нийтлэлд задлан авч үзнэ.

1. Мөнгөний бодлого ба хүүгийн түвшин.

2025 оны байдлаар бодлогын хүү 12 хувьтай байгаа нь оны эхнээс 2 нэгж хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк инфляцыг зорилтот 4–8 хувийн түвшинд барих замаар эдийн засгийн хэт халалтыг сааруулах зорилготой хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд инфляц 2025 оны эцэст 7.5 хувьтай гарч, төв банкны зорилтот түвшинд багтжээ. Инфляцид төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сард Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр цахилгаан эрчим хүчний дундаж үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор 1 кВт.цагийн үнийг 216 төгрөгөөс 280 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь инфляцад нөлөөлжээ.

Зураг. Инфляц, хүнсний болон хүнсний бус

Эх сурвалж: Монголбанк

Зураг. Хүүгийн түвшин

Эх сурвалж: МонголбанкБодлогын хүү өндөр байх нь хадгаламж, зээлийн хүү өсөх нөхцөлийг бүрдүүлдэг. Хэдийгээр бодлогын хүү нэмэгдсэн ч арилжааны банкуудын шинээр татсан хадгаламжийн хүү 12 орчим хувьтай байгаа нь өсөлт харьцангуй бага байгааг илтгэнэ. Зээлийн хүүн дээр банкууд хүү өөрчлөхөөс илүүтэй зээлийн нөхцөл илүү чангалсан нь харагдана.

Төв банкны бодлоготой холбоотой зээлийн өсөлт 2025 оны эхээс саарсан байна. 2024 онд зээлийн дундаж өсөлт 30-40%-д байсан бол 2025 онд 20% -руу орж, зээлийн үлдэгдэл 44 их наяд төгрөгт хүрчээ. Зээл олголтын хурд саарсантай холбоотой эх үүсвэрийн өсөлт ч 2024 оноос аажим буурчээ. 2025 оны байдлаар, мөнгөний нийлүүлэлт 11 хувиар өсөж, 47 их наяд төгрөгт хүрсэн ба үүнээс 77%-г нь төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж байна.

Зураг. Мөнгөний болон зээлийн үзүүлэлт.

2025 оны байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3,556 төгрөгт хүрч, оны эхнээс 4.5 хувиар өссөн байна. Өсөлтийн дийлэнх нь эхний 4 сард явагдсан бөгөөд 2025 оны 4-р сард ханш ₮3,570 хүрч 4.4% өссөн. Харин 5-р сараас эхлэн ханш тогтворжиж сүүлийн 6 сарын хугацаанд ердөө 0.3%-иар өссөн байна. Энэ нь сүүлийн 15 жилийн дундаж өсөлт 7%-иас бага байгаа нь 2025 онд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад төгрөгийн ханш чанга байсан гэж дүгнэж болохоор байна. Мөн эндээс ам долларын хөрөнгө оруулалт нь тухайлсан саруудад ашигтай боловч урт хугацаандаа ашиг багатай байгааг харж болно.

Зураг.Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш

2. Эдийн засгийн өсөлт ба өрхийн орлого.

6.4% өсөлт: Тоон дээр гоё, амьдрал дээр яагаад сул вэ?

Өсөлтийн хэмжүүр болсон ДНБ нь тухайн жилд, аль салбарын ажилтнуудын цалин, компаниудын ашиг яаж өссөнийг хэмждэг үзүүлэлт юм. Монголын хувьд, уул уурхайн салбараас хүчтэй хамааралтай учир уг салбар огцом өсөхөд түүнийг дагасан худалдаа, тээврийн салбарууд энэ ашгийг давхар хүртэнэ. Харин эцсийн үр нөлөө нь үйлчилгээний салбарт шингэдэг. Төрөөс хамааралтай эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг салбарууд нь илүүтэй төсвийн хөрөнгө оруулалтаас хамаарч өсдөг бол ХАА-н салбар байгаль цаг уураас хамаарна. Жишээ нь, 2025 оны өсөлтийн 34 хувийг ХАА-н салбар, 22 хувийг барилгын  салбар бүрдүүлжээ. ХАА, Барилгын салбараас бусад салбар нийлээд ч 6.4%-н өсөлтийн тал хүрэхгүйг бий болгож байна. Тэгэхээр амьдралд бодитой өөрчлөлт гараагүй юм шиг мэдрэгдэх нь зүй ёсны хэрэг юм.

Зураг. Эдийн засгийн өсөлт

Эх сурвалж: ҮСХ

Хүснэгт. Эдийн засгийн өсөлтөд салбарын нөлөөлж буй хувь

Эдийн засгийн өсөлт, салбарын нөлөө

2024 (Өсөлт, %)

2025* (Өсөлт, %)

ДНБ

5.1

6.4

Хөдөө аж ахуй

-28.7

33.7

Уул уурхай

10.8

9.5

Боловсруулах

-4.2

7.9

Цахилгаан, ус

4.8

7.7

Барилга

14

22.2

Худалдаа

11.9

0.2

Тээвэр ба агуулах

16.4

-5.5

Мэдээлэл, холбоо

17.4

9

Бусад үйл ажиллагаа

8.9

3.6

Цэвэр татвар

14.7

-1.4

Орлого нэмэгдсэн ч өрхийн дарамт яагаад буурахгүй байна вэ?

2025 оны 3-р улирлын байдлаар, өрхийн орлогын өсөлт 13.5% байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж хэрэглээ өсөх суурь хүчин зүйл болдог. Инфляц 9%-тай үед өрхийн бодит худалдан авах чадвар 4 нэгж хувиар өссөн гэсэн үг юм.

Хэрэглээ талаас харвал, автомашины импорт 40.8%-иар өссөн байна. Дийлэнх нь суудлын автомашин, тэр дундаа зээлээр худалдан авалт хийх нь түгээмэл байдаг. Нэг талаар хэрэглээ буурахгүй эерэг нөлөөтэй ч нөгөө талдаа өрхийн өрийн дарамт нэмэгдэж буйг илтгэнэ. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд, авч үзэхэд ипотекийн зээлийн эрэлт 47%-иар өссөн байгааг банкуудын орон сууцны зээл олголтын мэдээллээс харж болохоор байна. Энэ нь үл хөдлөхийн үнийг 2025 оны 3-р улирлын байдлаар 14%-р өсөхөд голлох нөлөөг үзүүлж байна. 2025 оны хувьд, өрх талаас дүгнэвэл бодит худалдан авах чадвар тодорхой хувиар нэмэгдсэн, нөгөө талдаа хэрэглээгээ тэлсэн, тэлэхдээ зээлээр хөшүүрэгдсэн нөхцөл байдалтай ажиглагдана.

Хүснэгт. Өрхийн орлого болон голлох хэрэглээний өсөлт

2021

2022

2023

2024

2025Q1

2025Q2

2025Q3

Өрхийн орлогын өсөлт %

15.3 %

12.4 %

25.0 %

14.5 %

16.3 %

17.6 %

13.5%

Үл хөдлөхийн үнийн өсөлт %

-

13.9 %

8.1 %

14.6 %

15.0 %

15.4 %

14.0 %

Автомашины импортын өсөлт %

25.4 %

43.5 %

17.1 %

64.4 %

33.6 %

53.5 %

(40.8)%

Эх сурвалж: ҮСХ

3. Гадаад худалдааны нөхцөл байдал

Нүүрс их, орлого бага: Экспортын бодит асуудал

2025 онд гадаад худалдааны эргэлт муудсан байна. Экспорт жилийн 0.5%-р буурч, 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Импортын хувьд, жилийн 2.6 хувиар буурч, 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр гадаад худалдааны эргэлт буурсан ч гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Зураг. Гадаад худалдааны үзүүлэлт

Эх сурвалж: ҮСХ

Манай гол түүхий эд бол нүүрс. 2022 оноос хойш нүүрсний тоо хэмжээ 2 дахин өссөн ч зөрөөд үнэ нь бараг 3 дахин буурсан байна. Энэ нь 2025 оны нүүрсний экспортын орлогод хүчтэй нөлөөлжээ. Харин зэсийн баяжмалын хувьд, үнэ болон тоо хэмжээ өсөлттэй. 2023 оноос хойш зэсийн баяжмалын экспортын орлого нь 2 дахин өссөн байна. Гэвч ОТ-н зэсийн баяжмалын экспортын орлого нь Монголд орж ирдэггүй учраас Эрдэнэт үйлдвэрийн нөлөө л орох юм.

2026 онд глобал орчин тодорхой бус учраас алтны үнэ 4200 ам.доллартай түүхэн хэмжээгээ эвдсээр байх, АНУ-н зэс нөөцлөх бодлогын нөлөөгөөр зэсийн үнэ 13,000 ам.доллар давсан зэрэг нь манай экспортод эерэг нөлөөтэй. Гэвч нүүрсний үнэ төдийлөн хүчтэй сэргэхээргүй байгаа нь 2025 оноос нөхцөл байдал өөрчлөгдөхгүйг улам бататгаж байна.

Зураг. Нүүрсний тоо хэмжээ, орлого, үнийн динамик

Зураг. Зэсийн баяжмалын тоо хэмжээ, орлого, үнийн динамик

4. Улсын төсөв ба сангийн бодлого

2025 онд улсын төсвийн орлого 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-р өссөн байна. Гадаад худалдааны орчин муудах үед, энэ нь улсын төсөвт нөлөөлж буйг илтгэнэ. Харин төсвийн зарлага 31.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3%-р тэлсэн байна. Улмаар төсвийн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 2026 оны батлагдсан төсөв нь 2025 онтой харьцуулахад дүнгийн хувьд төдийлөн тэлээгүй. Гэвч зарцуулалтын үр ашиг бага, төсвийн сахилга бат сул байх эрсдэлтэй. Өнгөрсөн жил төрийн данс хоосорлоо гэх мэдэгдлийг Сангийн сайд хийж байв. Энэ жил ч тийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Төсвийн тодотгол дахин хийгдэх эрсдэлтэй байна.

Зураг. Төсвийн орлого, зарлага, тэнцэл

Эх сурвалж: ҮСХ

5. 2026 ОНД МОНГОЛ УЛС ХААШАА ЧИГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Өөрчлөлт хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ, харин…

Ер нь аливаа эдийн засгийн нөхцөл байдлыг янз бүрийн эдийн засгийн математик загвар гэхээс илүүтэй ажиглалтаар хялбар дүгнэж болно. Жишээ нь,

  • Идэвхтэй хэдэн кран барилга дээр ажиллаж байна вэ,
  • Байгууллагууд шинэ жил тэмдэглэж, шилдэгээ тодруулсан уу,
  • Иргэд дэлгүүр орохдоо бараагаа ширхэглэж авч байна уу,
  • Өдрийн хоолны цагаар хоолны газруудын дүүргэлт хэр байна,
  • Бизнесийн зорилгоор Монголыг зорьж буй жуулчид хэр байна,
  • Түрээсийн оффис зар хэр нэмэгдэж байна,

Нөхцөл байдлыг бодитоор харах нь хувь хүн санхүүгээ зөв удирдах, ААН-үүд бизнесээ зөв төлөвлөх, төрийн зүгээс ямар бодлого явуулах зэрэгт чухал нөлөөтэй.  Эцэстээ бидний хөгжил гэж хүсээд байгаа зүйл нь Монгол хүн Монголдоо өөрийн хөрөнгөө өсгөөд сэтгэл амар амьдрах боломж бүрдэх тухай юм.

Юутай ч Монгол улс хөгжлийн бодлого нь алдаа, оноотой явсаар нэг хүнд ногдох ДНБ 7,000 ам.долларт хүрчээ. Цаашид энэ тоог 10,000–20,000 ам.долларт хүргэхийн төлөө бид явах ёстой юм.

6. МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ДОР ХАЯЖ ЖИЛИЙН 10%-ИАР ӨСӨХ ХЭРЭГТЭЙ.

10%-иас доош өсөлт бол алдагдсан боломж.

Ковидоос хойш манай эдийн засаг дунджаар 5-6%-н өсөлт үзүүлж байна. Тэгвэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад жилд дунджаар 5% өсдөг. Хятад шиг том эдийн засагт ийм хэмжээний өсөлт хийж байхад манайх шиг жижиг эдийн засаг дор хаяж 10%, цаашлаад 20%-н өсөлт хийх хэрэгтэй. Өмнө нь эдийн засаг 17% -иар өсөж байсан тохиолдол бий. Бид дотроо эдийн засаг, улс төрийн олон асуудалтай. Үзэл баримтлалын хувьд ялгаатай байж болох ч ядаж өсөлт гэх энэ үзүүлэлт дээр нэг байр суурьтай байх ёстой. Тиймээс өсөлтөд саад тушаа болж буй бүгдийг судлах нь зүйтэй.

ТҮҮХИЙ ЭДЭЭР БУС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР АМ.ДОЛЛАР ОЛОХ ХЭРЭГЦЭЭ

Бид хэрэглэгч улс. Дотооддоо үйлдвэргүй. Үйлдвэр хөгжүүлнэ гэж их ярьдаг. Гэвч олон улсын худалдааны туйлын давуу тал, харьцангуй давуу талын онолоор бол манайх үйлдвэрээр өрсөлдөхөд бэрх. Хятад улс гэхэд масс үйлдвэрлэлд нийлүүлэлтийн сүлжээ, хүний нөөц, таатай уур амьсгал зэрэг туйлын давуу тал ихтэй. Нөгөөтэйгүүр, эдийн засгийг солонгоруулж, төрөлжүүлэх хэрэгцээ шаардлага ихтэй. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд уул уурхайн бус олон салбаруудад бодлогын дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Харамсалтай нь үр дүн хараахан гараагүй л байна. Дэлхийн улс орнууд тухайлсан салбар гэхээсээ илүүтэй өөрсдийн туйлын давуу талд тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Улмаар нэмүү өртөг шингэсэн тухайн бүтээгдэхүүнийг дэлхийд зарж, ам.доллар олдог. Тэгэхээр Монгол улс бодлогын түвшинд, нэг шат ахиж салбарын хөгжлөөс илүү бүтээгдэхүүний хөгжүүлэлт ярих ёстой. Технологийн салбараар л жишээ авахад, Америкийг бид iPhone, Хятадыг Huawei, Солонгосыг Samsung -р мэддэг. Ойрын 50 жилдээ Монголын эдийн засгийг уул уурхайн салбар өнгөлөх нь эргэлзээгүй. Энэ хугацаанд бид уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.

ХОЁР СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛСЫН ТӨСӨВ: ЭРСДЭЛ ХААНА БАЙНА ВЭ?

Манай эдийн засагт түүхий эдийн үнийн мөчлөгөөс гадна сонгуулийн мөчлөг хүчтэй нөлөөлдөг. Угтаа 4 жилийн мөчлөг гэх боловч Ерөнхийлөгчийн сонгууль орж ирэхэд уг цикл улам л богино болдог. Энэ нь төрийн бодлогын залгамж халаа, чадавхид сөргөөр нөлөөлж реформын шинжтэй, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд саад хийдэг. 2027, 2028 онуудад дараалсан хоёр улс төрийн сонгууль хүлээж байна. Энэ утгаараа 2026 онд төсвийн сахилга бат сулрах, улс төрийн шинжтэй шийдвэр гарах эрсдэл байгааг илтгэнэ.

ТӨГРӨГИЙН ХАНШ БА МОНГОЛБАНК: ТӨГРӨГ ЧАНГА БАЙНА УУ, ЭСВЭЛ ТҮР ЗУУРЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ УУ?

Монголбанк нь дотоод, гадаадын үнийн тогтвортой байдалыг хангах дээр ажилладаг. Нэг талдаа дотоодын инфляц барих, нөгөө талдаа төгрөгийн ханшийн огцом савлагааг намжаах үүрэгтэй. Хэдийгээр дотоодын үнийн тогтвортой байдалдаа төвлөрнө гэх ч дотоодын үнийн 90%-д валютын ханш нөлөөлдөг. Улсын инфляцийн 60%-г нийт 5 төрлийн бүтээгдэхүүн эзэлдэг(мах, сүү, хүнсний ногоо, шатахуун гэх мэт). Хэдийгээр нийлүүлэлтийн гаралтай инфляцид Монголбанк оролцдоггүй гэх боловч үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг үе, үе хэрэгжүүлж ирсэн байдаг. Харамсалтай нь үр дүн багатай. Монголбанк эдгээр салбарын дэд бүтэц, ложистик, улирлын нөлөө, эрэлт болон нийлүүлэлт хэрхэн тогтож буй талаарх суурь судалгааг хийх хэрэгтэй. Улмаар гүйцэтгэх засаглал болох ЗГ-т уг нөхцөл байдлыг ойлгуулж, дунд урт хугацааны бодлогын хөтөлбөрт тусгах нь зүйтэй. Магадгүй тухайн зах зээлийг ийм маягаар хөгжүүлэх нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс илүү үр дүнтэйг бусад улсын жишээнээс харж болох юм.

Эцэст нь, эдийн засагт өсөлт, тэлэлт хийхийг хүсэж байгаа бол хариуд нь аливаад нээлттэй, реформист байх ёстой. Бидэнд өөрчлөлт хэрэгтэйг хүн бүр мэдэж байгаа ч өөрчлөлтийг хэн нэгэн эхлүүлэхгүй байгаа нь асуудал юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан