gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     1.28
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -13
Зурхай
 1.28
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 1.28
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Хадхүү: 38 литр цус хандивлаж, 400 хүний амь насыг авран хамгаалснаараа бахархдаг

Б.Азбаяр
Хүний түүх
9 цаг 7 минутын өмнө
194
Twitter logo

Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг гэдэг. Осолд орсон, төрөлт хүндэрсэн зэрэг олон шалтгааны улмаас цус сэлбүүлж, бусдаас тусламж эрэх нөхцөл бол үгээр хэлшгүй хүнд бөгөөд гарцаагүй байдал.

Энэ үед гараа сунгаж амин чухал туслалцаа үзүүлсэн нэгэн "бурханд" итгэхээс ч том аврал, нигүүлсэл байдаг. Тэгвэл бид "Хүний түүх" буландаа 45 жил тасралтгүй  цусаа хандивлаж олон мянган иргэнд гараа сунгасан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт С.Хадхүүг онцолж байна. 

-Би цэл залуухан 26 настайгаасаа цусаа хандивлаж эхэлсэн. Нийт 45 жилийн туршид 38 литр цус хандивлаж, 400 хүний амь насыг авран хамгаалсан маань энэ насны минь бахархал. 

1980-аад онд цус хандивлана гэдэг ойлголт тийм ч түгээмэл байсангүй. Хүмүүс осол эндэгдэлд орох, төрөхийн хүндрэл үүсэхэд цус сэлбэх шаардлага гардаг нь өнөөгийнхтэй л ижил. Гэхдээ эмнэлгийн орчин нөхцөл, цус бүрдүүлэх тогтолцоо өнөөдрийнх шиг сайн байгаагүй. Цус сэлбүүлж байгаа хүн, хандивлаж буй донор хоёрыг нэг системээр холбоод л цусаа өгдөг байсан үе бий. Ийм байдлаар 3-4 жил цусаа өгсөн. 

Хамгийн тод санаж байгаагаас гэвэл, Манай аймгийн жолооны багшийн бэр төрөхийн хүндрэл үүсээд, амь насны халтай, хүнд байна гэдэг мэдээ дуулгадаг юм байна.

Миний цусны бүлэг таарвал хүнд тус хүргэнэ гээд л яваад очсон. Тэгсэн цусны бүлэг ч таарлаа.

Яаралтай сэлбэх хэрэгтэй гэснээр би цонхны гадна зогсож байгаад шууд л судаснаас судас руу цус дамжуулсан. Охины бие тэнхэрсэн гэдэг л хангалттай бахархал төрүүлсэн ч, дараа нь тэдний гэр бүлийнхэн зорьж ирээд цэцэг өгч, талархлаа илэрхийлсэн нь сэтгэлд гүн үлджээ. 

Ер нь үүн шиг байдлаар олон ч дуудагдагдаж цусаа өгсөн. Ийм хүний бие муу байна. Хүрээд ир л гэнэ. Угтаа бол эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй бол гурван сард нэг удаа цус өгч болно.

Гэтэл хоёр сар ч гүйцээгүй байхад дуудах нь бий. Би саяхан өгсөн гэдгээ ч хэлнэ. Цаг бага байна. Таны цус таараад байгаа юм гэхээр нь өгчихдөг л байсан. Хэнд цус өгч байгаагаа ч мэдэхгүй. Өө бүлэг чинь таарч байна л гэдэг. Тус л болж байгаа бол хэнд цус сэлбэх нь бас нэг их хамаагүй л дээ. Харин одоо бол хэнд цус маань очиж байгааг мэдэх боломжтой болсон юм билээ.

Цусаа хандивлана гэдэг шууд утгаараа бусдын тусын төлөө боловч өөрийн биед ч нэн тустай гэж боддог. Одоо би 71 настай. Элдэв төрлийн өвчингүй, хөл гарын хөшөөгүй, бие маань эрүүл саруул.  Мөн олон мянган хүнд тус хүргэсэн гэх бахархалтайгаар сэтгэл хангалуун амьдарч байна. 

Биеийн хүч тэнхээ сайн байгаагийн өөр нэг шалтгаан нь өглөө бүрийн идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж боддог. Би цэрэгт явж ирсэн цагаас л өглөө бүр нэг цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулж байна. Дунд нь нэг ч өдөр алгасаж байгаагүй. Дээрх шалтгаанууд нийлээд л би одоо эрүүл саруул байна гэж боддог. Мөн стресстэхгүй амар амгалан байх нь сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдөг байх. 

Хамгийн анх цус өгөх болсон маань Монголын Улаан загалмай нийгэмлэгийн асрамжийн газарт ажилладаг байсантай холбоотой. Нийгэмлэгээс олон нийтэд зориулж хандивын ажлууд өрнүүлдэг байсны нэг нь цус хандивлах юм. Мэдээж ажиллаж байгаа хүний хувьд би өөрөө манлайлдаг байх хэрэгтэй. Тэгж л анх бусдын төлөө гэсэн сэтгэлээр 1981 оноос цусаа өгч эхэлсэн юм.

Ер нь цусаа өгдөг болсон нь миний бүх л амьдралын туршид салшгүй үнэ цэн, үнэт зүйл маань болсон гэж хэлж болно. 1999 онд Монголын донорын холбоо байгуулагдахад гишүүнээр элсэн ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл ахмад настан болж, тэтгэвэртээ гарсан ч гэсэн бид хүн амын дунд цусны донорын үйлсийг сурталчлах, сайн дурын, авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж сайн дураараа ажилладаг. Энэ нь эргээд нийгмийн идэвхтэй харилцаанд байх, ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлдэг юм.

Түүнээс гадна ахмад донорууд бид ЦССҮТ-д сайн дураараа угтах, үдэх үйлчилгээг үзүүлж ажилладаг. Цусаа хандивлахаар ирсэн иргэдийг үүднээс угтаж, мэдээллээр ханган хөтчилдөг. Шаардлагатай бол цус хандивлах талаарх зөв мэдээллээр хангаж, өөрийн туршлагаа хуваалцан нээлттэй ярилцдаг. Хамт олонтой, тэдгээр хүмүүсээр хүндлүүлж хайрлуулна гэдэг сайхан. 

Нийт 45 жилийн хугацаанд цус хандивласныг маань төр өндрөөр үнэлсэнд талархдаг. Хүндэт донороос эхлээд, Эрүүл мэндийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цол тэмдгээр шагнуулсан.

Ахмад ажилтнууд маань ЦССҮТ-д ирж ажиллахдаа одон, тэмдгүүдээ зүүх дуртай. Нэг талдаа шинээр донор болохоор ирж буй хүмүүст хүндэтгэл үзүүлэх, нөгөө талаас хийж буй буян тань үнэ цэнтэй шүү гэдгийг харуулдаг гэж бодож байна. 

Эдгээрээс гадна манайх гэр бүлийн донор. Миний том хүү мөн хүндэт донор. Түүний хүү буюу ач маань ч донор. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс маань цус хандивлахын үнэ цэн, ач холбогдлыг маш сайн ойлгож хүндэлдэг, мөн цусаа хандивладаг. Эдгээр бүхэн миний бахархал. 

Тусламж хэрэгтэй болсон нэгэнд гараа сунгах, туслах зоригтой байхыг залуус дүү нартаа уриалж байна. Мөн бүх донорууддаа "Гал морь" жилдээ эрч хүчтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан