gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     3.31
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 3
Зурхай
 3.31
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 3.31
Валютын ханш
$ | 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ Засгийн газрын чимээ

Э.Энхмаа
Улс төр
7 цаг 57 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Улс төр
7 цаг 57 минутын өмнө
Шинэ Засгийн газрын чимээ

МАН-ын дарга Н.Учрал өчигдөр 22.40 цагт Ерөнхий сайдаар сонгогдож, тамгаа хүлээн авлаа. Дэлхий дахинд эдийн засгийн хүндрэл, нефтийн хямрал нүүрлээд буй энэ үед Ерөнхий сайд Засгийн газраа яаралтай байгуулж, маргааш буюу лхагва гарагт анхны хуралдаанаа хийж, ажилдаа орохоо мэдэгдсэн.  

Тиймээс ажилтайгаа танилцаж цаг алдахгүй, шууд асуудлын гүнд орж ажиллах эрч хүч, цаг золбоотой хүмүүсийг сайдаар ажиллахыг урина гэв.

Данхар төрийг цомхотгох уу? Яамдын тоог цөөлөх үү? Дэд сайд нарыг ажиллуулах уу? гэсэн асуултыг сөрөг хүчний хэд хэдэн гишүүн тавьж байв. 

Ерөнхий сайд, Чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд ажиллуулахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр Засгийн газрын тухай хуульд зааснаар 16 яамнаас ерөнхий чиг үүргийн:  

  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам дэд сайдтай үлдэнэ. Бусад яамны дэд сайдууд гурван сарын дараа ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарчээ. 

Тамгаа авсан Ерөний сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд танхимаа бүрдүүлнэ. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хуралд танилцуулна. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэн, батална. 

Н.Учрал МАН-ын Бага хурлын шийдвэрээр Ерөнхий сайдад дэвшсэн даруйд өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарыг Засгийн газрынхаа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахыг намын нөхдийнхөө өмнө урьсан. Урилгад ямар хариу өгсөн нь сонирхолтой. 

УИХ-ын гишүүд дунд хэд хэдэн эмч бий ч тэдэн дундаас Эрүүл мэндийн сайдаар сонгогдох магадлал хамгийн өндөр нь мэс заслын өрөөнөөс улс төрд орж ирсэн хавдрын мэс засалч Ж.Чинбүрэн, гэмтлийн мэс засалч Т.Мөнхсайхан нар. Өнөөгийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн олон шинэчлэлийг эхлүүлж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн боловч түүнтэй сайдын суудлын төлөө хүчтэй өрсөлдөх, улс төрийн дэмжлэгтэй нэр дэвшигч бол Т.Мөнхсайхан. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зурж буй энэ цаг үед Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ зөвлөгөөнд цар тахлын үед сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан идэвхтэй оролцож, салбарын эрх зүйн өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсээр буй нь энэ салбарын бодлогыг тодорхойлоход би оролцоотой байгаа шүү гэдгээ сануулах аж.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй анхны Парламент хоёр жилийн хугацаанд хоёр дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байна. Н.Учралын Засгийн газар ч хэр удаан тогтох, ямар хувь тавилан хүлээж буйг тааварлашгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д суудалтай намуудад хамтрах урилга хүргүүлж, хуучин сайд нараас нэлээд хэдийг нь буулгах болж байна.  

Хүчтэй сөрөг хүчний байр сууринд баттай зогсож буй АН-ыг Засгийн газартаа уривал ажлаа явуулахад нь дөхөм. Гэвч АН-ын дарга О.Цогтгэрэл “Засгийн газарт хамтрахгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр УИХ-д суудалтай АН-аас бусад намд урилга очсон байж таарна.   

Урилга авсан ХҮН намын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд шийдвэрээ албан ёсоор мэдэгдэхээ илэрхийлсэн. Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өмнөх Засгийн газрын үед Шадар сайдын албан тушаалаас татгалзсан бол Н.Учралын Засгийн газраас урилга ирвэл бодож үзнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр Н.Номтойбаярт Шадар сайдаас доош суудал амлахгүй болов уу.  

Танхимаа шуурхай бүрдүүлж, маргааш өглөө 08.00 цагт Засгийн газраа хуралдуулахаа мэдэгдсэн Ерөнхий сайд өнөөдөр сайд нараа сонгож, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа өнөө оройдоо УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан