ЭЕШ-ын материалыг шууд засах үйл ажиллагааг танилцууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06:15/ орон даяар 10:00 цагт түүх, англи хэлний хичээлээр эхэлж байна.
Энэ жил 34 мянга 432 шалгуулагч бүртгүүлснээс 2023 онд 12 дугаар анги төгсөж буй 30 мянга 744 хүүхэд байгаа бол өмнөх оны 3688 шалгуулагч байна. 2023 онд 3290 шалгуулагч цахим хүсэлт илгээснээс 3100 шалгуулагчийн хүсэлт баталгаажиж, үлдсэн шалгуулагчдын шалгалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тул татгалзсан хариу илгээжээ.
Энэ жилийн ЭЕШ-ын дүн оноог блокчейн системд суурилсан байдлаар гаргана гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат хэлж байлаа.
Тэрбээр "Дүн оноо нэгтгэгдэн автоматаар блокчейн системд байрших ба цаг хугацаа, орон зай үл хамааран, хүний оролцоогүй, нэгэнт байршсан бол хэдэн зуун жил болсон ч дата нь устахгүй найдвартай, хөндлөнгийн нөлөөгөөр өөрчлөлт хийх боломжгүй гэх мэт давуу талтай.
Хамгийн олон шалгуулагч сонгосон хичээл нь математик буюу 23634 байна. Мөн
Шалгалт өгөхөөр очихдоо Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./ Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очно.
Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо мессежээр илгээн хурдан шуурхай хариугаа авах боломжтой.
ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байна" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос хүлээн авна уу.
Хэрэв видео тоглогдохгүй байвал та ЭНД дарна уу.
Шалгалтын хуваарь болон Улаанбаатар хот дахь “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын төвүүдийн байршлын мэдээллийг ЭНД дарж авна уу.