gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Наадмаа улам сайхан тэмдэглэхсэн

Б.Эрдэнэчимэг
2017-07-14
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
2017-07-14
Наадмаа улам сайхан тэмдэглэхсэн

Жил бүрийн наадмаар буюу жилдээ нэг удаа Төв цэнгэлдэх хүрээлэн олны хөлд дарагддаг. Нийслэлчүүд тэр чигээрээ нүүгээд ирэв үү гэлтэй дүр зураг наадмын эхний өдрүүдэд угтана. Бид ч үүнд дасал болжээ.

Харин энэ жил цэнгэлдэх тойрон баярлах гэсэн гадаад, дотоодын иргэд өмнөхөөс илүү олон байлаа.

Цэнгэлдэхийн гол хаалганы урд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийн машин тавих томоохон талбай бий. Энэ талбайг төмөр хашаагаар хашчихдаг тул энэ хэсэгт иргэд өөд өөдөөсөө хараад наалдах шахан, арайхийж зөрж байлаа.

Наадмын нээлтийн тасалбар эрэлт ихтэй байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 1958 онд барьсан Төв цэнгэлдэх хүрээлэн 20 мянган хүний суудалтай. Үүний 3000-ыг жуулчдад зориулж, тусгай тасалбар худалддаг. Тэгэхээр 17 000 орчим хүн л наадмын нээлтийн ёслолыг үзэх боломжтой.

Баярлууштай нь цэнгэлдэхийн гадаа наадамлаж буй иргэдэд зориулан хэд хэдэн газарт том дэлгэц байрлуулжээ (дуу дүрсний чанар нь маш муу). Үүгээр дотор болж нээлтийн ёслолыг үзэх иргэд олон байв. Гэвч дэлгэцийн урд ямар ч сандал байрлуулаагүй тул иргэд зогсоогоороо үзэж байв. Давхар сандал байрлуулчихвал илүү тухтай үзэх юм даа.

Том дэлгэцээр наадмын нээлт үзэх иргэд

Төв цэнгэлдэхийг зорин ирэх иргэдийн дийлэнх нь наадмын хуушуураас амсах гэж ирдэг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ. Гэсэн ч 11-ний өдрийн үдээс өмнө хуушуурын гэрүүд пиг дүүрэн байв. Иймд зарим газарт түүхий хуушуур борлуулсан. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг зөв зохион байгуулчихвал хүмүүс нь чихэлдээд, тогооч нар хуушуураа хурдан хийх гэж яарахгүй баймаар.

Явган зорчигчийн засмал замын хоёр талаар л хуушуур, үйлчилгээний асруудыг эгнүүлэн босгодог. Уг нь сул шороон талбай зөндөө бий. Тэр газраа зүлэгжүүлэн, явган хүний зам тавьчихвал хажууд нь олон асар нэмээд барьж болохоор харагдана.

Төв цэнгэлдэхийн талбай жилээс жилд хумигдаж байна. Цэнгэлдэхийн зүүн болон урд талд угаасаа Рапид харшийг наалдуулаад барьчихсан. Харин баруун талын газар нь улам багасч, хашаа дотогш түрсээр байна. Ердөө жилийн өмнө сур харваачид цэнгэлдэхийн баруун талын задгай талбайд бэлтгэлээ хийдэг байсан бол одоо тэнд барилга барихаар зэхэж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛБӨРТЭЙ ТОГЛООМУУДЫГ ЦЭГЦЭЛЬЕ

Залуу ээж аавууд бага насны хүүхдээ дагуулан цэнгэлдэхийг зорих нь их. Хүүхдэд зориулсан мини парк цэнгэлдэхэд ажиллаад удлаа. Гэвч тэдгээр тоглоомыг нэгтгэн, нэг газарт бөөгнүүлэн, Хүүхдийн мини парк эсвэл Багачуудын цэнгэлдэх гээд нэрлэчихвэл зорьж очих ээж аавуудад илүү амар.

Энд тэнд тааралдах хүүхдийн автомат тоглоомууд дуу чимээ ихтэй нь наадам олонд тээртэй. Харин дээр нь суун  хөгжилдөх багачууд үүнийг нь анзаарахгүй. Хийлдэг гулсуур, завь гэх мэтээр жилээс жилд хүүхдийн тоглоомын тоо төрөл нэмэгдэж байна. Харин өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангах үзүүлэлт нь тэр чинээгээр өссөн үү гэвэл үгүй.

Зай талбай бага атал Төв цэнгэлдэхийн гадаа ийм үйлчилгээ байх нь зөв үү?

Үндэсний соёл амралтын хүрээлэн наадмын өдрүүдэд мөн л хөл ихтэй байжээ. Тэд “Хүүхдийн эрийн гурван наадам”, “Silence white” party, “Дээлтэй Монгол”, “Амьд хөгжлийн тоглолт”, “Түмэн эх чуулгын тоглолт”, “Циркийн тоглолт”, “Хөгжөөнт тоглоом”, “Олиггүй үнэг” хүүхэлдэйн жүжгийг толилуулахаар бэлтгэжээ. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч мөн ийм үйл ажиллагаа зохион байгуулж болно. Тэгвэл нийслэлийн зүүн хэсэгт оршин суудаг иргэд заавал Төв цэнгэлдэхийг зорихгүй, иргэд хаа хаанаа тав тухтай наадамлана.

Уг нь Хүй долоон худагт зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаа улам сайжирч байгаа ч өдрөөс өдөрт хүн нэмэх нийслэлчүүдэд 60 жилийн настай Төв цэнгэлдэх хүрээлэн даанч багадаж байна.             

Шадар сайдын ахалдаг наадмын комиссоос бас нэг зүйл хүсэхэд Төв цэнгэлдэхийг тойруулаад сандал байрлуулах тухай юм. Гадаа халуун, хүн ихтэй үед хамгийн хэрэгцээтэй зүйл нь сандал байлаа. Уг нь энд тэндгүй сандал байрлуулчихвал иргэд хуушуурын гэрт чихэлдэхгүй.

120 мянгатын автобусны буудлаас эхлэн Төв цэнгэлдэх хүртэл замд худалдаачид бараагаа дэлгэжээ. Нарны малгай, шүхэр, ундаа, зайрмаг хамгийн их эрэлттэй байв. Харин импортын гутал, шаахай, подволк эрээлжлэх нь жаахан тийм. Энэ жилээс эхлэн Сүхбаатарын талбайд наадмаар худалдааны асар ажиллуулж эхэлсэн. Тэдгээрт зөвхөн монгол үндэсний хувцас, ээмэг зүүлт гэх мэт гар урлалын бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрчээ. Яг энэ жишгийг Төв цэнгэлдэхдээ ч хэрэгжүүлье.

Иргэд олон хоногоор амардаг тул наадамлангаа хэрэгцээт бараагаа худалдан авах нь зөв ч наадмын өдрүүдэд л монгол дээл хувцас, цамц хантааз худалдахыг зөвшөөрвөл ямар вэ?

#наадам 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан