gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниуд зардлаа танаж эхэлжээ

М.Жаргал
Эдийн засаг
2021-05-10
36
Twitter logo

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Оюутолгой компанийн томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болох Уорли компанийн захирал Жим Бэнсон ажилтнууддаа нэгэн захидлыг илгээжээ.

Ахин дахин уучлалт хүсэж, “Монгол ажилтнуудаа бүгдийг нь авч үлдэж, гадаад ажилтнуудаа цомхтгосон” хэмээн учирлах тус мэйлд “Оюутолгой болон Рио Тинтогийн төсөвт төслийг бүрдүүлж буй бүх компанийн төсөв бүрэн багтаж, батлагдаагүй” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгой 2021 онд зардлаа бууруулан ажиллахаар болсон байна. Энэ захидал зөвхөн Уорли компаниар хязгаарлагдаагүй болов уу.

Шалтгаан нь, Оюутолгойн гүний уурхайн ТЭЗҮ болон төсөв нь шинэчлэгдэж батлагдаагүй байна. Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орж, батлагдах ёстой эдгээр асуудал гацсанаас ийнхүү Рио Тинто 2021 оныхоо төсвийг танажээ. Энэ таналт зөвхөн Оюутолгойд төдийгүй ханган нийлүүлэгчдэд нь хүртэл ийнхүү нөлөөлж эхэлсэн байна. Тэгэхээр Оюутолгойн үйл ажиллагааны доголдлын эхний цохилтыг ханган нийлүүлэгчид “авлаа”.

Ройтерсын мэдээлэл биеллээ олж болзошгүй

Олон улсын Ройтерс мэдээллийн агентлагаас өнгөрөгч нэгдүгээр сард ““Turquoise Hill Resources” компани Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөөг цуцалж магадгүй” хэмээн мэдээлж байсан билээ.

Оюутолгойн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-гийн талаас Монголын Засгийн газрын тавих саналыг дэмжин ажиллахаа илэрхийлж, хэлэлцээнд монгол захирлуудыг оруулж, “гэрээг сайжруулахад хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн.

Нийт 770 компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Мөн 12 мянган хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд үүний 95 хувь нь монгол ажилтнууд

Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш манай улсын төсөвт 2,9 тэрбум ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлсэн байдаг. Сонирхуулахад, Оюутолгой ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-ын буцаалт авдаггүй ажээ. Энэ дүн 800 сая ам.доллар болно.

Нийт 770 компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Мөн 12 мянган хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд үүний 95 хувь нь монгол ажилтнууд.

Хэрвээ Оюутолгойн үйл ажиллагааг цуцлах, царцаах болбол Монгол Улсын эдийн засагт томоохон “нүх” бий болох нь гарцаагүй.

Харин тэрхүү “нүхийг” ковидын хүнд хэцүү нөхцөлд бэлэн мөнгийг хавтгайруулан тараах бодлогыг түлхүү хэрэгжүүлсэн Засгийн газар хэрхэн, юугаар бөглөх нь тодорхойгүй. Яг үүнтэй зэрэгцээд манай улсын гадаад өр зээл нь 2020-2024 онд 14.4 тэрбум ам.доллар буюу валютын нөөцөөс гурав дахин их байгаа юм. Эргэн төлөлт хийхийн тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан