gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЭХЯ: Монгол Улс багадаа 100 МВт-ын хүчин чадалтай горим тохируулгын системтэй болох хэрэгтэй

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2024-04-12
8
Twitter logo

Монгол Улс дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүй учраас ОХУ-тай холбогдсон 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортолж байна

Амгалан Дулааны станцыг дөрөвдүгээр сарын 18-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн ирэх өвөл Оюутолгойн цахилгааны шугамыг ашиглан БНХАУ-аас эрчим хүч авах, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг аравдугаар сард ашиглалтад оруулах зорилттой байгаа аж.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд IV, V сард ажил нь эхэлж, 51 сарын дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд тодотгов.

2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний хуулийн хүрээнд нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийн үнийг тогтоосон байдаг. Одоогоор салхины эх үүсвэрийг 328-330 төгрөгөөр, нарны цахилгаан станцын эх үүсвэрийг 500-600 төгрөгөөр нэгдсэн сүлжээнд худалдан авч байна. Энэ нь Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй өртгөөс 3-5 дахин өндөр үнэ юм. Импортын хувьд ОХУ-аас 400 төгрөг, БНХАУ-аас 500 төгрөгөөр авч байна гэж Эрчим хүчний мэдээллээ.

Мөн Эрдэнэтийн цахилгаан станцаас 160 төгрөгөөр худалдан авч буй эрчим хүчийг буцаагаад тухайн бүсэд нь 330 орчим төгрөгөөр худалдаж, 2023 оны байдлаар ойролцоогоор 39 тэрбум төгрөгийн зөрүү гарсан талаарх мэдээлэл хөндөгдөж байв. Энэ нь салбарын алдагдлыг бууруулах зорилготой тарифын бодлогын нэг хэсэг гэж салбарын сайд нь тайлбарлаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарыг бүхэлд нь харахад хууль батлагдсанаас хойш 2008-2018 онд нийт 39 хуулийн этгээдэд 1352.4 мегаватт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тухай зөвшөөрөл олгожээ. Одоогоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 мегаваттын хүчин чадалтай нарны зургаан станц, 150 мегаваттын чадалтай салхины гурван цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд холбогдсон байна.

2023 оны үзүүлэлтээр ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд системийн нийлүүлэлтийн 8.8 хувийг хангасан бол үнийн дүнгийн хувьд борлуулалтын 22.3 хувийг эзэлж байгаа аж.

Эрчим хүчний салбарын өвлийн оргил ачаалал жилд дунджаар 11.5-12 хувиар өсдөг, 2023-2024 оны өвлийн 100-150 мегаваттын дутагдлыг импорт болон хязгаарлалтаар даван туулсан гэж Эрчим хүчний яам мэдээлсэн юм.

Дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүй учраас ОХУ-тай холбогдсон 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортолж байна. Багаар бодоход 100 мегаваттын хүчин чадалтай горим тохируулгын системтэй болбол ойролцоогоор 150-200 мегаваттын хүчин чадалтай нар, салхины шинэ эх үүсвэр барьж байгуулах техникийн боломж бүрдэнэ гэж салбарын сайд мэдэгдлээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчим бий болгосон бөгөөд Дэлхийн банк, ОУСК-тай хамтран 100 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг дээрх сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтран 200 мегаваттын хүчин чадалтай батарей хураагуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурын цахилгаан станц, дотоодын урсац бүхий Байдрагийн усан цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулж, төслийн бэлтгэл ажлыг хангаж байна гэж Эрчим хүчний сайд мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан