Эрчим хүчний салбарт ажиллаж буй нийт 18 мянга гаруй ажилчдын ердөө 28 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэр дундаа удирдах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага аж. Тиймээс ч энэ салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд ажлын байр бэлтгэх нь чухлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр онцоллоо.
Тус хөтөлбөр нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгохоор 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. Тэд "Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь" сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска "НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн манлайллыг анхаарч, дэмжиж ажиллах болно. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагыг эрчим хүчний салбарын бодлогод бүрэн гүйцэд тусгаж, тэднийг тус шилжилтийн манлайлагч болгож чадсан цагт л бид хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоно" гэж ярилаа.
Монгол дахь НҮБХХ нь Франц улсын засгийн газрын санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран "Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьдралын чанарыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, нийслэлийн гэр хорооллын айлуудын сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тоголцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологи, шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Тэгвэл Эрчим хүчний яамнаас дээрх сэдэвтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх бодлого, хийх гэж буй ажлуудыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын албаны Жендэр хариуцсан шинжээч Д.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр "Энэ салбар ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо буюу эзлэх хувиас үзвэл дэлхийн жишиг болох 60, 40 хувьтай ажиллах жендерийн тэгш оролцоог хангаж чадахгүй байна.
Энэ салбарт 2023-2032 он хүртэл хэрэгжүүлэх жендэрийн бодлогын баримт бичиг, стратеги төлөвлөгөөг боловсруулаад байна. Төлөвлөгөөнд гурван үндсэн зорилго бий. Эн тэргүүнд эрчим хүчний салбарт ажиллагсдад жендэрийн тухай ойлголт, анхан шатны мэдлэгийг түгээж, хандлагыг өөрчлөх гэсэн маш том зорилт байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн харилцаанд жендэрийн үзэл хандлагыг нэвтрүүлэх буюу бодлого хэрэгжүүлж эхэлнэ. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эрчим хүчний салбарын хувь нэмрийг оруулах, хэрэглэгчдэд жендэрийн мэдрэмжтэй үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх гэсэн зорилтуудыг тусгаад байна.
Эдгээр ажлуудаас энэ онд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Эхний ээлжид арван сургагч багш бэлтгэнэ. Энэ бол хамгийн эхний шатны ажил юм. Цаашлаад энэ салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын элсэгчдийн жендэрийг тэгш байдлыг хангуулах зэргээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэв.
Сэргээгдэх, цэвэр эрчим хүчийг байршлаас үл хамааран түгээх боломжтой гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын ногоон, нарны эрчим хүчний үйлдвэрлэлд эмэгтэйчүүд, бүх нийтийг бүрэн хамруулах боломжтой.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз "Европын Холбоо ногоон, тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг чухалчлан үзэж, дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсад цэвэр эрчим хүчний салбарт ашиглагдаагүй асар том боломж бий. Эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад шаардлагатай 3 үндсэн арга хэмжээ нь 1) Сургалт, боловсролд хөрөнгө оруулах 2) Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 3) Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах явдал юм. Түүнчлэн шинэ төсөл хөтөлбөрүүдэд эхнээс нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай тусгавал үр дүнтэй" гэлээ.
БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Сэбастиен Сүрүн "Бүгд Найрамдах Франц Улсаас сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг ба Францын хоёр талын тусламжийн 47% нь жендэрийн асуудалд чиглэдэг. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьжиргааг сайжруулах” төслийг санүүүжүүлж, цэвэр эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш эрхийг хангахаар зорьж байна.
Эрчим хүчний ижил тэгш хүртээмж нь Монгол Улсын хөгжлийн шийдвэрлэх шаардлагатай үндсэн асуудлуудын нэг юм. Монгол Улс БНХАУ-ын цахилгааны хэрэглээг хангахуйц 2.6 ТВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нөөц боломжтой бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь олон асуудлыг шийдвэрлэх арга зам болдог.
Бүгд Найрамдах Франц Улсаас сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг ба Францын хоёр талын тусламжийн 47% нь жендэрийн асуудалд чиглэдэг. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьжиргааг сайжруулах” төслийг санүүүжүүлж, цэвэр эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш эрхийг хангахаар зорьж байна.
Эрчим хүчний ижил тэгш хүртээмж нь Монгол Улсын хөгжлийн шийдвэрлэх шаардлагатай үндсэн асуудлуудын нэг юм. Монгол Улс БНХАУ-ын цахилгааны хэрэглээг хангахуйц 2.6 ТВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нөөц боломжтой бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь олон асуудлыг шийдвэрлэх арга зам болдог" гэж ярилаа.
Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани "Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний талаар яриа хэлэлцээрийг илүү идэвхтэй өрнүүлж, цэвэр эрчим хүч рүү шилжих ажлыг илүү хурдасгах шаардлагатай байна. Цэвэр эрчим хүчний нөөц бололцоог ашиглах тал дээр Канадыг оролцуулаад дэлхийн олон улс орон хөгжил дэвшил авчирсан байна. Энэ цаг мөчид Монгол Улс энэхүү боломжоо бүрэн дүүрэн ашиглах эсэхээ шийдвэрлэх сонголтын өмнө ирээд байна.
Одоогоор Канад улсад нийт эрчим хүчний 80 хувийг сэргээгдэх эрчим хүч, үүний 60%-ийг усан цахилгаан станц буюу усны эрчим хүч эзэлдэг. Бид хэрэглэгчдийн цахилгааны зардлаар хамгийн хямд эхний гурван улсын нэгт ордог. Канад улс 2050 он хүртэлх зорилтоо бодлого, хөрөнгө оруулалтын түвшинд зөвшилцөж, хүн ам нь энэхүү шилжилтэд итгэл дүүрэн байгаа тул биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Цэвэр эрчим хүчний шилжилт нь бодлогоос эхлээд сэтгэлгээ, зан үйл гээд бүх зүйлийг өөрчлөхийг шаарддаг. Улс орны тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийг энэхүү шилжилтийн ард орхигдуулснаар энэ зорилгод хүрэх боломжгүй.
Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдол, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог хэлэлцлээ.