Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эцэст 4317.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 787.9 (22.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 635.2 (21.0%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.2 (31.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 онд 4064.7тэрбум төгрөг болж, өмнөх оноос 626.1(18.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 543.0 (17.3%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 30.7(38.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас 2023 он гэхэд 497.0мянган хүнд 3651.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.5 (3.4%) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 590.0 (19.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 онд 1 44.8 мянган хүнд 37.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 18.7(11.4%) мянган хүнээр буурч, харин олгосон тэтгэмжийн хэмжээ 6.0 (18.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 онд 62.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оноос 3.0 (4.5%) мянган хүнээр буурч , олгосон тэтгэврийн хэмжээ 197.8 тэрбум төгрөг болж 14.9 (8.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 61.8хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.4 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 11.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 онд 180.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 73.7 (68.9%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 онд 134.6 мянган хүн хамрагдсаны 52.0 хувь нь асаргааны тэтгэмжид, 48.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 онд 1 00.7мянган хүн хамрагдсан нь өмнөх оноос21.3(17.5%) мянган хүнээр буурсан байна. Энэ бууралт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой байна.
Эх сурвалж: ҮСХ