gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Отгонсүрэн: “Холо лэ байна” дуунд эмзэглэсэн ч тэдгээр уран бүтээлчдийг тоглолтдоо урина

Б.Нямдарь
Нийгэм
2024-01-08
1638
Twitter logo

Буриад цон олны өв дамжиж ирсэн уран бүтээл, үүх түүх гажуудах эрсдэлд ороод байгаа учир тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс буриад зон олны төлөөлөл, буриад уран бүтээлч Ц.Отгонсүрэн мэдээлэл хийлээ.

Мөн буриад яруу найрагч, дуучдаас бүрдсэн "Алтаргана буриад зон" тоглолтыг энэ сарын 23-24-нд Төмөр замын чуулгын театрт хийх талаар мэдээллээ.

Тэрбээр "Дуун цэнгүүн хийх болсон шалтгаан нь залуу буриад ард түмний үүсэл хөгжил, хэлмэгдлийн хар шуурганд өртсөн өвөг дээдэс, аав ээжийн минь талаар өгүүлэх өв соёл бүхий дуу хуураа авч явах шаардлагатайг сануулах зорилготой. Учир нь саяхан залуу уран бүтээлчдийн гаргасан “Холо лэ байна” дуунд эмзэглэсэн. Буриад ястнууд эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн үнэт зүйлстэй. Энэ нь соёл, шашин төдийгүй дуу хуурт ч хамаатай билээ.

Хар бараан салхийг сэргээж дуулахад тэр үеийн өвөг дээдсийн уй гашуу эргэн сэдэрч байна

Энэ жил "Алтаргана" наадмаар дэлхийн хэмжээнд буюу олон улсад тархан суурьшсан буриадуудаа нэгтгэсэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Буриад зон олон бол гурван их гүрэнд тасран суурьшсан буюу тасарсан яс, үсэрсэн цустай зон олон юм. Хэлмэгдсэн хүмүүсийн үр сад бид тэр бүр өвөг дээдсийнхээ талаар яриад байдаггүй. Нэрийг нь цохож хэлэхгүй, тэдгээр залуу дуучдыг дуун цэнгүүндээ урина. Гэхдээ буриадын залуу сайхан дуучид гарч ирж, өв соёлоо уламжлан хөгжүүлэн дэлгэрүүлж яваасай гэж хүсдэг.

Халх Монголд 100 жилийн өмнөөс нүүдэллэж суурьшсан бид өөрсдөө өв соёлоо хөгжүүлэх чадалтай хэр нь юмны ард хоцроод байж болохгүй юм. Дайчин, эрэмгий, ажилсаг чанараараа буриад ард түмэн алдартай.

Би өв уламжлалын талаар ярьж байгаа юм шүү. Бидний уламжлалт "Хатарыш" дууг дуулаад гараад ирвэл баярлах ч өөрийн гэсэн өв соёлоо дэлгэрүүлэх залуу буриад, басгад маань хаана байна хэмээн бодох л юм. Хар бараан салхийг сэргээж дуулахад тэр үеийн өвөг дээдсийн уй гашуу эргэн сэдэрч байна" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан