gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Оюунцэцэг: Аав ээж минь хувиа хичээх үзэлгүй, ажлыг хойш тавьдаггүй, шударга болгож өсгөсөн

Бизнес
2024-01-17
187
Twitter logo

Оны өмнөхөн гавьяатаа гардаж авсан Таван Богд Группийн Дотоод аудитор хариуцсан захирал Ц.Оюунцэцэгтэй ярилцлаа. Монголын анхны программистуудын нэгээр  төгсөж ирээд, анхны компьютерын танхимыг байгуулж, олон шавь нарыг бэлтгэн, 12,000 ажлын байрыг бий болгосон, Таван Богд гэх айлын тулгын чулууг тавилцаж явсан түүнтэй ярилцах сэдэв өргөн байлаа.

- Таван Богд Группийн Оюунцэцэг захирлыг олон хүн мэднэ. Харин Цагаачийн охин Оюунцэцэгийн түүхээр яриагаа эхэлье. Хаана төрж өсөв, ямар мэргэжил сонгов, бага насныхаа тухай хуваалцаач.
-
Би Ховд аймгийн Булган суманд Цагаач багшийн гэр бүлд 4 дэх охин нь болж мэндэлсэн. Сумандаа 10 жилийн сургуульд дүүргээд,  1982 онд Ховд аймгийн төв дээр ирж, конкурст ороод, аав маань математикийн багш учраас би багш болно гэж боддог байлаа. Орос хэлнийх нь шалгалт санаанд багтаад, аавдаа “Би Орос руу сургуульд явахгүй, гэхдээ би өөрийнхөө ямар түвшинд байгааг үзье” гэсэн чинь эхний 5-д орчихсон байсан. Мэргэжил сонгоход дарааллаар ороод сонгодог байсан Аавтай хамт ороход үүдэнд байсан  хүнээс “Охиндоо ямар мэргэжил одоо сонговол зүгээр бол” гэж асуусан чинь “Танай охин чинь математик, Орос хэлэндээ  сайн юм чинь Программист гэдэг шинэ мэргэжлээр сургавал яасан юм. Их ирээдүйтэй мэргэжил шүү” гэж л дээ. Тэгээд сонгоод,  хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотод очиж 5 жил программистаар сурч, төгссөн. Тэр үед чинь компьютер байхгүй, бид үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах тооцооллыг гаргаж, бүтэн өрөөнд байрлах том, том тооцоолон бодох машинд нөгөө программуудаа хийж, туршдаг байлаа. Тэр үед чинь сургуулиа солино, мэргэжлээсээ болино гэсэн юм байдаггүй болохоор, сургуульдаа муу сурч, хасагдах юм бол нутагтаа очоод шившиг болно гээд л дор бүрнээ их хичээж, Монголоос тавуулаа төгсөж байлаа.

Ганцаараа гэж эмээхгүйгээр дэмжих багтай ажилладаг утгаараа шийдвэр хурдтай, мэргэжлийн байж чаддаг гэж хардаг.

- Сумын хүүхэд, шинэхэн мэргэжлийг гадны оронд очиж сурсан гэхээр танай багш нар таныг сайн сургасан санагдаж байна. Багш нарынхаа тухай яриач.
-
Үнэхээр тийм шүү. Манай сургуулийн  багш нар бидэнд үнэхээр маш сайн мэдлэг олгож, хүслийг минь асааж өгсөн харагддаг. Яагаад гэхээр надтай хамт очсон 5 хүүхдийн зарим нь хотынх, бусад нь аймгийн төвөөс очсон хүүхдүүд байсан. Тэгээд тэдний хажууд би чинь орос хэл дутахааргүй, нөгөө математик, физикт ч сайн байсан. Тэр байтугай тухайн үедээ тооллын систем үзсэн чинь мэддэг юм болж таарах жишээтэй. Хаа холын сумын сургуулийн багш нар маань дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцах боломжтой мэдлэг  олгосон байсан. Одоо бодоход зөндөө олон аргуудыг хэрэглэж байсан санагддаг. Жишээ нь 2 хүүхдийг самбарт зэрэг дуудаж гаргаад л, “За та 2 уралдаад бод” гэнгүүт, хүүхэд л юм чинь хор шар хөдөлнө шүү дээ. Зүгээр тоогоо бодоод зогсохгүй, нөгөөдхөөсөө түрүүлэх гэж, эсвэл өөр томьёогоор бодох гээд л хичээнэ. Ингэж зөв өрсөлдөөнийг, ухаалгаар бий болгож чаддаг байсан. Бас манай математикийн багш Ядамсүрэн гэдэг хүн байсан. Багш маань биднийг орчлон хорвоод ийм юм байдаг юм, шинжлэх ухаан ийшээ ингэж хөгжиж яваад байна, ирээдүйд ийм болно гэж, самбар автоматаар арчдаг юмыг би бүтээж чадна гээд л, бидний төсөөллийг хөгжүүлдэг байлаа. Тэр үед чинь хүүхэд бидний төсөөлөлд ч байхгүй зүйл шүү дээ. Орос хэлний Нямааж гээд багш байлаа. Манай шавь тэр Москвагийн тийм сургуульд сурч байна, эсвэл гадаадад тийм сургуульд элссэн, тэр хүүхэд конкурст орохдоо ийм өгүүлбэрүүд ашиглаад тийм оноо аваад, гэхээр нь тэр өгүүлбэрийг нь зохиож сурах гээд л хичээдэг байлаа. Мэдээлэл багатай байсан ч багш нэг номын нэр дурсахад л тэрийг нь хайж, олж уншина, нэгэндээ хуваалцана, хол байгаа ах эгчдээ захина. Нэмээд хамтдаа хичээлээ давтана, манай ангийнхан одоо ч ярьдаг ш дээ. Манайх олуулаа  ч гэсэн, би ангийнхаа олон хүүхдийг дагуулж ирж хичээл хийнэ, ээж бүгдийг  нь анхаараад,  хооллож ундлаад байдаг байлаа. Энэ бүхнийг ярихаар одоо манай хүүхдүүд ч итгэдэггүй ш дээ. Монгол  гэрт амьдардаг, өөрсдөө олуулаа, тэгээд нэмээд ангийнхаа олон хүүхдийг дагуулж ирээд, хооллож ундлаад, хичээлээ хийгээд гүйж байдаг байсан нь төсөөлөгддөггүй юм шиг байгаа юм.

- Ах дүү олуулаа байх сайхан шүү. Бага насныхаа тухай дурсаач. 
-
Бид эхээс 12-уулаа. Аав маань дунд сургуулийн багш. Ээж маань гэртээ байж, биднийг өсгөсөн болохоор суурь хүмүүжлийг маш сайн тавьсан санагддаг.  Энгийн жишээ гэхэд бидний нэг нь буруутай зүйл хийхэд, ганцхан тэр буруутан биш бүгдээрээ шийтгүүлдэг байлаа. Яагаад гэхээр тэр хүнийг буруу зүйл хийж байхад, хараад зогсож байсан, магадгүй тусалсан, ядаж л алдаа хийснийг нь сонссон хүн байж л таараа шүү дээ. Тэгэхээр эндээс бид илүү амь нэгтэй, хамгийн гол нь аминч үзэлгүй болж өссөн юм болов уу гэж боддог. Нэмээд насанд нь тохирсон ажлыг заавал хийж сургадаг байлаа. Жаахан байна, ах эгч нь хий гэдэггүй, 8 нас хүрээд 1-р ангид орсон л бол сурах ёстой ажлуудтай. Өвлийн хүйтэнд өглөө  босож, гал түлэх ч том шалгалт шүү дээ. Нөгөө жаахан нөхөр чинь гал түлэх гэж ухантана. Бүгдээрээ өглөө сэрчихсэн нөгөөдхийг чинь хараад сууна, за одоо тэг, ингэ гээд хөдөлгөөнийг нь хүртэл зааж өгнө, чадахгүй байсан ч чадтал нь хэн нэг нь очиж туслахгүй, өнөөдөр чадаагүй бол, маргааш дахиад хийлгэнэ, сурах хүртэл нь хийлгэдэг гэсэн үг. Гэрт өссөн хүмүүс мэднэ дээ, хийх ажил ихтэй, гадагшаа гарч тэнээд байх завгүй. Ээж бүгдийнх нь ажлыг хуваарилаад өгчихдөг, Жишээ нь : за энэ 7 хоногийн нэг дэх өдөр Баатарсайхан түлээ хагална, 2 дахид Баатархүү, 3 дахид Оюунжав, 4 дэхэд Оюунцэцэг, 5 дахид Оюунсүрэн, хагас сайнд Оюунжаргал гээд л хуваарилна. Хоол хийх, гурил зуурах, гэрээ цэвэрлэх, тоосоо арчих, усанд явах гээд бүгд хуваарьтай, нэг нь хийгээгүй бол бүгд шийтгүүлдэг болохоор хувиа хичээх үзэлгүй, ажлыг хойш тавьдаггүй, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй, шударга болгож чадсан гэж хардаг.  

- 12 хүүхдээ ингэж сайхан өсгөж хүмүүжүүлсэн ээж ааваар нь үнэхээр бахархаж байна. Та ер нь ингэхэд мэргэжлээрээ ажилласан уу? Ажлын туршлагыг хуваалцаач.
-
Сургуулиа төгсөж, ирчхээд Худалдаа бэлтгэлийн яамны харьяа   Бөөний  Худалдааны Нэгдлийн Бүртгэлийн машинт станцад оператораар ажилд орж,  бараа материалын тооцооллыг хийж, ажиллаж байгаад, 3 сар ажилласны дараа инженер болсон. Тэгээд нээх удалгүй Худалдааны техникумд компьютерын багш хэрэгтэй байна гээд хуваарилагдаж очин, тэндээ 5 жил багшилсан. Боловсролын яамнаас компьютерын тэнхим шинээр байгуулахад гардаж ажилласан. Тэгээд багш хүн чинь хичээлээ заана, Заахын тулд хичээлийн бэлтгэлээ хангана. Оюутнуудтай ажиллана.  Намарт   оюутнуудыг Намрын ажилд авч явдаг байлаа. Яг шилжилтийн үе байсан хэдий ч багшаар ажиллаад болж л байлаа. 1990-ээд оны үед манай аав нэг хотод ирсэн л дээ.Тэгээд хоёулаа хотын гудамжаар алхаж явсан чинь, нэг зүлэгтэй хэсэг газар  таараад, хүмүүс алхаад дурайтал зам гаргачихсан байсан юм. Тэгэхээр нь би “Аав аа хоёулаа энүүгээр биш,  тойроод гараад явчихъя” гэсэн чинь аав “Энэ бол багш хүнд байх ёстой зарчим байхгүй юу. Миний охин яг зөв  хүн болж байгаа юм байна” гэхэд би бас зөндөө урамшиж байж билээ. Аав минь намайг багш болгох хүсэлтэй байсан юм байна, би ер нь багш болох нь зөв байсан юм байна гэдэг мэдрэмж төрсөн шүү.

Булган голд өссөнийх, багадаа гэрийн хаяанаасаа тэшүүрээ авч гараад  гулгаад л, мөсөн дээр өдөржин тоглож, өнгөрүүлдэг  байсан шигээ саяхнаас буцаагаад сэргээсэн.

- Таван Богд Группийн тулгын чулууг тавилцсан хүний нэг. Группийнхээ ажлыг эхлүүлж байсан түүхээ хуваалцаач.
-
Манай нэг ах хувиараа жижиг компани байгуулчихсан, би багшлаад, хажуугаар нь ахдаа очиж тусалдаг байлаа. Манай дүү Баатарсайхан Японд сурч байсан болохоор Япон явж үзмээр санагдаад, тэгээд Японд очоод жил гаруй ажиллан, бие дааж Япон хэл сурч байлаа. Тэр үед Баатарсайхан “За хэдүүлээ Фүжифилмийн лаборатори ажиллуулъя” гээд, би Монголдоо ирэн том эгчтэйгээ хамт боломжоороо судалгаа хийж, нээхээр болсон. Тэгээд Японы хамгийн өндөр уулсаар нэрлэгдсэн Фүжифилмтэй хамтарч байгаа юм чинь Монголынхоо хамгийн өндөр Таван Богд уулсаар нэрлэе гэж Баатарсайхан санаачлаад,  бүх бичиг баримтаа бэлтгэж, , компаниа байгуулж байлаа. Тэгээд Монголоос Болор ах  бид 2, Япон явж Фүжифилм дээр дадлага хийж, хальс угаах, хальснаас зураг буулгах, зураг авах, хороо цэнэглэх, цаасаа цэнэглэх, тоног төхөөрөмжөө ажиллуулах, засах зэргийг Хулан маань орчуулж өгч, сурч байлаа. Тэгээд буцаж ирээд 1995 оны 6 сарын 27-нд, бид хамгийн анхныхаа зургийг угааж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ер нь дурсаад ярихад бол гоё л юм байдаг юм байна. Тэр үед цэвэрлэгч, нярав, касс, оператор, зурагчнаа өөрсдөө хийнэ, зургаа угаачихна, машинаа өөрсдөө засна, Дижитал лаборатори 2002 онд нээх хүртэл Фүжифилм талаас манайд хүн ирдэггүй байлаа ш дээ. Гарын авлагаараа л бүх асуудлыг гардаж, шийддэг байлаа.

- За за ингээд нэг Фүжифилм лаборатори байгуулаад ингээд захирал болжээ. Тэгээд хэзээ ингээд явж байгаад ийм санхүүгийн хүн болов?
-
Эхнээсээ л санхүүгийн асуудлаа хариуцаж, орлого зарлагаа бүртгэж, тооцож,  ашгаа яаж зөв зохистой зарцуулах уу, хаашаа хөрөнгө оруулах уу гэдэг дээр ажилласан.  Би санхүүгийн хүн биш мөртлөө, худалдааны техникумд компьютер зааж байсны хүчээр олон нягтлан бодогч  шавь нартай, тэр хэд маань ажлынхаа заваар манайд ирж ажилладаг байлаа. Зөвхөн лабораторитой байсан чинь, 1996 оноос дэвтрийн үйлдвэр оруулж ирсэн. Тухайн үед Баатарсайхан Япон хүнтэй ярилцаж байгаад, “Монголд дэвтрийн үйлдвэр байдаггүй” гэсэн чинь, нөгөө хүн нь гайхаад “Юу ярьж байгаа юм дэвтэр үйлдвэрлэх амархан шүү дээ” гэж хэлээд, үйлдвэр оруулж ирсэн. Дахиад л бүх зүйлийг эхнээс нь өөрсдөө сурч, шаардлагатай бол орой нь ажиллаж, бүх процесстоо өөрсдөө оролцоод явдаг байсан учраас, ер нь хаанаас нь аль хүртэл явахад хаана нь ямар алдаа гарч болох вэ гэдэг сайн мэддэг болсон. За ингээд олон компанийн тайлан балансыг уншиж, алхам алхмаар ахисан болохоор алдаан дээрээ сураад явчихсан. Гэнэтхэн том компани, үйлдвэрлэл удирдаад явсан бол өөр байх л даа.  Ерээд онд бүх ААН-үүд л тэгж бага багаар тэлдэг байсан даа, яг л тэрэн шиг.

Цаашдаа ч хийж, бүтээх ажлууд зөндөө байна, миний олон жилийн туршлага хэрэг болдог юм бол зүтгээд байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

- Нэг хүний санаа өнөөдрийн Монголын тэргүүлэгч группийг бий болгож, бүхий л ажлаа гардаж хийж байсан таны ажил өнөөдөр 12 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна. Групп болтол хөгжсөн түүхээсээ хуваалцаач.
-
Дээр хэлсэнчлэн, хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоотойгоор өнөөдрийн Таван Богд Групп бий болсон. 1997 онд Таван Богд Интернэйшнл ХХК, 1998 онд Таван Богд Трейд ХХК байгуулагдаад, 2001 онд Улаанбаатар гурил Туркийн Алапала технологиор гурил үйлдвэрлэдэг гурилын үйлдвэр байгуулсан. Энэ явцад, зөвхөн бид биш, ажилтнуудтайгаа хамт зэрэгцэж хөгжөөд, явж ирсэн. Хэдүүлхнээ байхад уулзаад асуудлаа шийддэг байсан, олон компани байгуулагдаж, үйл ажиллагаа тэлэхийн хэрээр ажилтнууд маань суралцаад, хамтдаа хөгжөөд  компаниудаа  удирдаж эхэлсэн. Миний харж байгаагаар манай группийн амжилтын гол үндэс нь нэгдсэн удирдлагаар хангадаг нь л хамгийн зөв юм болов уу даа л гэж бодсон. Яагаад гэвэл нэг хүнээс гарсан шийдвэрийг бусад нь хүлээн зөвшөөрч, гүйцэтгэлийг хангаж, эргэх холбоотой байдаг. Мөн чиг үүргийн удирдлагаар хангаж ажилладаг. Охин компанийг удирдаад ирэхээр, бүх шийдвэрийг ганцаараа бие дааж гаргах болдог, нэмээд зөвхөн борлуулалтаар ажилладаг байлаа гэхэд маркетингийг сайн мэдэхгүй, эсвэл хүний нөөц, санхүү, хууль дээр асуудал гарахад чиг үүргийн удирдлагууд нь дэмжээд ажилладаг. Ганцаараа гэж эмээхгүйгээр дэмжих багтай ажилладаг утгаараа шийдвэр хурдтай, мэргэжлийн байж чаддаг гэж хардаг.

- Та өөрийн ажил дээрээ баримталдаг зарчмаа хуваалцаач.
-
Ер нь ямарваа нэгэн зүйлийг хийхдээ сэтгэлээсээ, зөв, эерэг хандлагаар, үнэн зөв, ямар ч хуурамч юм байхгүйгээр, дандаа урагшлах сэтгэлээр хийхийг хичээдэг, бусдаас ч тийм байхыг хүсдэг. Ажлын хувьд хийхээс өөр аргагүй тэр тогтолцоог л бид бий болгоно. Чи өнөөдөр ажил хийхгүйгээр цаг нөхцөөгөөд өнгөрч болно оо? Гэхдээ таны хажууд ажил хийж байгаа хүмүүс таныг юу гэж бодох уу? Ажлын ар талд гарчхаад, авсан цалингаа зарцуулахад хүн илүү өөртөө итгэлтэй, би чадлаа гэж үнэ цэнээ мэдрэх байх.  Тэгэхгүй зүгээр л цаг нөхцөөгөөд цалин авбал ичгэвтэр биз дээ. Тийм  болохоор манай группийн философи өдөр бүр бүх чадлаараа ажиллах юм шүү дээ. Зарим хүнд ядаргаатай санагдаж болох ч, хүмүүсийг алхам тутамдаа сайжраасай гэсэндээ алдаа оноог нь хэлж өгөх гэж хичээдэг. Миний 29 жилийн туршлага, тэр хүнд туслахад надаас юу унах вэ дээ. Нөгөөтээгүүр залуучуудаасаа би сурч байна. Цаг минут тутам шинэчлэгдэж байгаа үед  суралцахгүй, залхуураад байх юм бол, нэг мэдэхэд хоцрогдсон хүн болно.

- Дүүгийнхээ удирдлага дор бараг 30 жил ажилласан байна. Та Баатарсайхан захирлын тухай сэтгэгдлээ хэлээч.
-
Баатарсайхан энэ бүх юмны хамгийн гол цөм учраас, би тэр хүнийг хүндэлдэг, хайрладаг. Хэчнээн би эгч нь байсан ч гэсэн тэр хүний зөв байвал би хүмүүсийн хажууд зэмлүүлэх үе бий. Ажил дээрээ бол ажилтан захирал шиг л байх ёстой. Яагаад гэвэл тэр хүнд тийм хэмжээний хүндэтгэл би үзүүлэх ёстой. Тэрнээс биш би чиний эгч байна гээд олон юм яриад, гомдоод явбал ажил яаж явах уу? Эгчтэйгээ өөр харьцаж, үг хэлж чадахгүй, бусад хүмүүст шаардлага тавиад  яваад байвал энэ чинь харин шударга бус санагдана биз дээ. Иймд компанид ажилладаг хэн ч адил тэгш эрхтэй, үүрэгтэй.  Баатарсайхан   том зорилго, шинэ санал санаачилгын гол цөм нь болсон  хүн шүү дээ, хүрэх замыг бид хамтдаа бий болгож, гүйцэтгэж байна. Бид гэдэгт компанийн бүх ажилтнуудыг ойлгох ёстой. Зорилго, бодол санаагаа нэгтгэхгүй бол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг юу ч хийж чадахгүй шүү.

- Гэр бүлийнхээ тухай яриач. Ажлын амжилтын ард үргэлж л бат найдвартай байдаг нь, гэр бүлийнхэн шүү дээ.
-
Манай гэр бүлийн хүнийг Ч.Даваажав гэдэг. Бид 2 арван жилд хамт Ховдын Булганд сургууль төгссөн. Тийм учраас ер нь бол ойлголцоход маш амар байдаг, манай хүн холбооны инженер мэргэжилтэй. Бид хүү, охинтойгоо амьдарч байгаа.

- Эцэг эх болгон л хүүхдээ энэрэнгүй сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс болоосой  гэж боддог. Та ээжийнхээ та нарыг хүмүүжүүлж байсан шиг, хүмүүжүүлж чадаж байна уу?
-
Үгүй ээ тэгэх бололцоо ч алга. Яагаад гэвэл тэр үед бид чинь гэрт өссөн, түлээ түлшээ бэлтгэх, усаа авахаас өгсүүлээд ажил мундахгүй, нэмээд олуулаа өссөн юм чинь, бүх зүйл нүдэн дээр өнгөрдөг байсан шүү дээ.  Одоо бол 4 хүний амьдралын хэмнэл их л завгүй, тус тусдаа бие даасан байдлаар яваад байна даа. Ер нь бол хийж ядах юмгүй, бүх зүйл бэлэн болжээ. Тийм болохоор ядахдаа хоолоо өөрсдөө хийгээд идчихдэг, гэр орны ойр зуур ажил хийчихдэг, санаачилгатай болгох гэж хичээж байна даа. Үеийнхнийгээ бодоход Ямартаа ч дэлгүүр гүйж, бэлэн хоол авахгүйгээр хоолоо хийгээд идчихээр болсон байна.  Хүүхдүүдийг ажилгүй байна гэх ч арга үнэндээ алга, орчин нь тийм байгаа юм чинь. Хүүхдүүдээ голоод байж болохгүйг өнөөдөр би ойлголоо. Хүүгээ англи хэлний түвшин тогтоох шалгалт өгүүллээ. Үнэхээр бахархлаа, би хүүгээ арай болоогүй дээ, гэж бодоод байсан чинь 20 түвшнээс мань хүн 15-д нь явж байна. Өөрт нь ч хэлсэн “За миний хүү ээж нь чамайг   арай  дутуу үнэлж байсан байна. Миний хүү баярлалаа, чамд. Миний хүү ер нь бол сайн сурч байгаа юм байна”.

- Мундаг эрч хүчтэй хүн юм аа та. Та эрч хүчээ хаанаас авдаг талаараа хуваалцаач.
-
Олон зүйл хэлэх хэрэгтэй болох байх. Гэхдээ гол зүйл бол өөрөө өөртөө цаг гаргаж, анхаарал тавьдаг, сахилга баттай байдаг. Эрүүл байгаа нь эрч хүчний ундарга байх. Ямарваа нэгэн асуудлыг  шийдвэрлэж чадахгүй бол, би орхилгүй авч явдаг, жижигхэн зүйл дээрээс ч гаргалгаагаа олж хардаг онцлогтой. Одоогийн хэллэгээр “Балиар өөдрөг” юм шиг байгаа юм. Асуудал гэдэг шийдлээ хүлээж байгаа ололт гэдэг биз дээ. Анх ажлаа эхэлж байхад амрахаа мэдэлгүй л ажилладаг байлаа, одоо бол олон ур чадвартай мэргэжилтнүүдтэй болчихсон болохоор чиглэлийн хүнд нь даалгавраа тодорхой өгчхөөд, гүйцэтгэлд нь хяналт тавьдаг болжээ.

Нээрээ миний стрессээ тайлдаг том арга чинь спортоор хичээллэх юм байна. Өвөл бол мөсөн дээр гулгах.  Булган голд өссөнийх, багадаа гэрийн хаяанаасаа тэшүүрээ авч гараад  гулгаад л, мөсөн дээр өдөржин тоглож, өнгөрүүлдэг  байсан шигээ саяхнаас буцаагаад сэргээсэн. Өөрөө төдийгүй хүүхдүүд сурчихсан гэр бүлээрээ гулгаж байгаа.  Бас зааланд 7 хоногт нэг удаа тоглож  байгаа. Аавынд очихоор, аавын хамгийн түрүүнд асуудаг зүйл “Зааланд очсон уу” л гэдэг юм.  Манай аав 70 хүртлээ волейболоор нь хичээллэсэн болохоор эрүүл байхын тулд спортоор хичээллэ гэж шаарддаг хэвээрээ. Хүний аав, ээж гэдэг үнэхээр сайхан, үргэлж сэтгэлээ чилээж явах юм даа. Би сая гавьяат болчхоод, аав ээж хоёртоо очиж, үнсүүлж, адис аваад “За ааваа ээжээ энэ бол та хоёрын минь гавьяа шүү, та 2 минь биднийг ийм хүмүүс болгож хүмүүжүүлж өгсөнд маш их баярлалаа” гэж хэлсэн. Аав ээжүүдийн хувьд үр хүүхэд нь л сайн сайхан явах шиг том шагнал байдаггүй байх. Тийм болохоор би хувьдаа аав ээжийгээ хайрлан хүндэлж, санаа сэтгэлийг нь амгалан байлгах, үр хүүхэд минь ч гэсэн өвөө эмээгээ хайрлаж, цаашлаад эцэг эхээ ч гэсэн тэгж хүндэлдэг тийм хүмүүс болоосой л гэж хүсэж явдаг даа.

- Танд төгсгөлийн асуултыг үлдээе.
-
Нэг үе  ядраад тэтгэвэртээ суудаг ч юм билүү гэж бодож байлаа. Гэтэл үнэндээ хийж бүтээх, сурч, сургах зүйл  ямар их байгааг ухаарсан. Тэрнээс хойш хэдэн ч шинэ бизнесийг өлгийдөж авав, хэчнээн олон шийдвэрүүдийг гаргав, ямар олон төслүүдийн ард гарав. Оносон, алдсан зүйлүүд ч их байгаа, гэхдээ суралцаад л явж байна. Цаашдаа ч хийж, бүтээх ажлууд зөндөө байна, миний олон жилийн туршлага хэрэг болдог юм бол зүтгээд байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, цаашид ч хамтарч ажиллах хүмүүстээ маш их талархаж байна. Энэ бүх хүмүүсээс суралцаагүй байсан бол, Оюунцэцэг гэдэг хүн өнөөдөр ийм хэмжээний туршлагатай болчхоогүй л байх байсан. Тиймээс бүх хүмүүстээ эрүүл энхийг хүсье. Хүн ямар ч байсан эрүүл байх, Өөрийгөө  гололгүй өмнөө үргэлж зорилго тавьж, хүрэхээр тэмүүлдэг байгаасай гэж хүсэж байна.

Эх орон минь улам зөв тийшээ хөгжиж, хүн бүхэн аз жаргал дүүрэн амьдраасай, Монгол хүн Монгол эх орондоо эзэн байгаасай гэж хүсэж байна.

- Цаг заваа гарган, ярилцлага өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан