Пакистан улсын Мэдээллийн сайд Энэтхэгийн арми 24-36 цагийн дотор улсад нь довтолж магадгүй хэмээн анхааруулжээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн засаг захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт халдлага гарч, 26 жуулчин амиа алдсан.
Энэтхэгийн эрх баригчид уг халдлагад Пакистаны оролцоо байсан гэж үзсэний улмаас хоёр улсын харилцаа хурцадмал байдалд шилжсэн юм.
Гэхдээ Пакистаны зүгээс халдлагатай холбоогүй болохоо мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөхийг шаардсан.
Үүний улмаас Энэтхэг Пакистантай хийх байсан Инд мөрний усны гэрээг түр хойшлуулж, Пакистан Энэтхэгийн агаарын тээврүүдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан.
Харин лхагва гарагт Мэдээллийн сайд нь ойрын хугацаанд Энэтхэгийн арми нутаг дэвсгэр рүү нь довтолж магадгүй байгааг өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
Гэхдээ үүнийг нотлох ямар нэг баримт дурдаагүй юм. Одоогоор Энэтхэгийн талаас энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Хэрэв Энэтхэгийн армиас довтолж, бүс нутагт нь ямар нэг хохирол учирвал хариуцлагыг нь заавал үүрүүлнэ гэдгээ Пакистаны тал мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera