gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Татвар, Нийгмийн даатгалын багц хуулиудыг өөрчилнө

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-01-02
20
Twitter logo

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр  үг хэлэхдээ  “Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэнэ” гэв.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2023.07.07-нд баталсан. Мөн 2024.06.05-нд зарим заалтыг нэмсэн юм. Энэ хууль одоо ажил эрхэлж буй ажиллагсад, тэтгэвэр авч буй ахмадууд болон хөдөлмөрийн зах зээлд удахгүй нэмэгдэх оюутнууд гээд олон хүнд хамаатай. Мөн бидний орлоготой шууд холбоотой тул маш чухал хууль.

Одоо мөрдөж бу хуулиар бид дараах нийгмийн даатгалуудыг төлдөг.   

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

1.Тэтгэврийн даатгал

8.5

8.5

2.Тэтгэмжийн даатгал

1.0

0.8

3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

0.5, 1.5, 2.5

-

4.Ажилгүйдлийн даатгал

0.5

0.2

Шимтгэлийн дүн

10.5, 11.5, 12.5

9.5

Хамгийн доод эгнээнд бичсэнээр ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь өөр өөр хэмжээтэй. Жишээ нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд 11.5, уул уурхайн салбарынхан хамгийн өндөр буюу 12.5 хувийн шимтгэл төлдөг.

Цаашид даатгуулагч олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг шинэчилнэ гэж Л.Энх-Амгалан сайд мэдэгдсэн.   

Засгийн газраас  Нийгмийн даатгалын багц хуулийг чухам хэрхэн өөрчлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ энэ хуульд засах шаардлагатай нэг асуудал нь цэрэг, хууль, хүчний байгууллагынхны тэтгэвэр юм. Тэд хөнгөлөлттэй нөхцөлөөр, 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс байхгүй гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв.

Энэ нь Тэтгэврийн санг алдагдалд оруулж буй нэг шалтгаан. Мөн цэрэг, хүчний байгууллагын ажилтнууд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг, нийгмийн даатгалын, ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй.

Татварын ерөнхий хуулийг 2019 онд баталсан. 2025 оны улсын төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулиуд дунд ААНОАТ-ын тухай хуулийн төсөл багтсан юм. Энэ төсөлд зааснаар энэ оноос эхлэн бүх төрлийн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

Энэ оноос эхлэн бүсүүдэд өөр өөр татвар ногдуулна. Мөн бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжихийн тулд энэ төрлийн төсөлд ашиглах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, НӨАТ төлөх хугацааг дөрвөн жилээр хойшлуулсан. Тухайн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг болохоор 2025 оны улсын төсвийн төсөл, дагалдан өргөн барьсан төслүүдэд заажээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардлыг татвараас чөлөөлсөн юм.        

Эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлснээр улсын төсвийн орлого буурахгүй гэв. Учир нь дээрх зохицуулалтууд нь одоогийн орлогыг биш ирээдүйн орлогыг дэмжих зорилготой.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан